Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2025/00617

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа би

Нэхэмжлэгч:  Жимобайл ХХК,

Хариуцагч: ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 138,232.08 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 9 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *******, нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 138,232.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 138,232.08 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулсан болох нь *******-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******-ийн НӨАТ-ын баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 2,398.5 төгрөг, хариуцагч ******* 2,398.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн 138,232.08 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 2,398.5 төгрөг, хариуцагч ******* 2,398.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА