Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00413

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00413

 

 

Б.А, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 181/ШШ2021/02416 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А, Ц.Б нарын хариуцагч Д.Т, Д.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 47,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч Б.А, Ц.Б нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 11 сард Тамир над руу залгаж "надад сарын 5 хувийн хүүтэйгээр мөнгө зээлэх үү? Би цааш нь 8 хувийн хүүтэй болгож зээлэнд гаргана. Би барьцааны үл хөдлөх эд хөрөнгө үзсэн, их дажгүй юм байна” гэж ярьсан. Тухайн үед миний бие аав ээжийнхээ Капитал банкны хугацаагүй хадгаламжинд байсан мөнгөнөөс хадгаламж барьцаалсан зээл авч 2017 оны 11 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож Д.Тт бэлнээр хүлээлгэн өгсөн. Yүний дараа 2017 оны 12 сарын 28-нд мөн 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож Д.Тын ХААН банкны 5009634646 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш Д.Т нь “чамаас би зээл авч байя, зээлсэн мөнгөө сар бүрийн 5 хувийн хүүтэй өгч байя” хэмээн харилцан тохиролцсон. Д.Т нь 2018 оны 01 сарын 12-нд 6,000,000 төгрөгийг дүү Д.Төгөлдөрийн хамт Гандантэгчэнлин хийдийн урд төв хаалган дээр ирж бэлнээр авсан. Мөн 2018 оны 03 сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг Д.Тгийн ХААН банкны 5003820388 тоот дансаар шилжүүлэн авсан. Дээрх мөнгийг Д.Т нь Д.Тгийн данс руу шилжүүлэн авсан тул хамтран хариуцагчаар татсан. Мөн 2018 оны 03 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг миний нөхөр Ц.Бгийн данснаас Д.Тын ХААН банкны дансанд шилжүүлэн өгсөн. Б.А миний бие 2017 оноос 2018 оны хооронд хариуцагч Д.Тт бэлэн болон бэлэн бусаар нийт 56,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 8,200,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч, нийт 47,800,000 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Таас зээлийн гэрээний үүрэгт 27,800,000 төгрөг, Д.Тас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, нийт 47,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 2.   Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Д.Тын дансаар 15,000,000 төгрөг, Д.Тгийн дансаар 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөтэй холбоотой асуудалд Д.Т нь хамааралгүй бөгөөд зөвхөн дансаар нь 20,000,000 төгрөгийн орлого л орсон байдаг. Үүнээс нийт 23,318,775 төгрөгийг дансаар, 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоо үлдэгдэл 2,681,225 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Таас 38,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б, Б.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт болон хариуцагч Д.Тд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас 351,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б, Б.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2021/09306 тоот шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШТ2021/00255 дугаартай гомдол хэлэлцсан тухай шүүхийн тогтоолоор авсан арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд гэрч мөнгө өгсөн авсныг нотлох боломжгүй. Мөн гэрч Д.Төгөлдөр нь хариуцагч нарын төрсөн дүү бөгөөд нэгдмэл байр суурьтай учир шууд гэрчийн мэдүүлгийг үнэлэн шийдвэр гаргах нь учир дутагдалтай юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5а. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 41,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн гэдэг. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг Д.Тт бэлнээр өгсөн гэх боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Гэтэл шүүх 15,000,000 төгрөг зээлж авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нэг л удаа 15,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд үүнийг дансаар авсан. Нэхэмжлэгч нар нь бүх зээлдүүлсэн мөнгийг дансаар шилжүүлж өгсөн.

5б. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон болох нь гүйлгээний утганд бичигдсэн байгаа нь талууд харилцан тохиролцож хүү тогтоосон гэж үзэхээр байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Зээлийн хүүд төлсөн 12,199,325 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой. Нэхэмжлэгч нар хүү авах эрхээ алдсан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу 23,318,775 төгрөгийг буцаан шилжүүлсэн, Д.Төгөлдөрийн бэлнээр хүргэж өгсөн 9,000,000 төгрөг, нийт төлсөн 32,318,775 төгрөгийг 41,000,000 төгрөгөөс хасч тооцож, 8,621,225 төгрөг төлөхөөр байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын  

давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1.  Б.А, Ц.Б нар Д.Т, Д.Т нарт холбогдуулан

47,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Т нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, хариуцагч Д.Т 2,681,225 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг нь зөвшөөрөөгүй байна.

 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... хариуцагч Д.Тт бэлэн болон бэлэн

бусаар нийт 56,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 8,200,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч, 47,800,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй” гэснийг хариуцагч нар “Д.Тын дансаар 15,000,000 төгрөг, Д.Тгийн дансаар 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөтэй холбоотой асуудалд Д.Т нь хамааралгүй бөгөөд зөвхөн дансаар нь 20,000,000 төгрөгийн орлого л орсон байдаг. Үүнээс нийт 23,318,775 төгрөгийг дансаар, 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоо үлдэгдэл 2,681,225 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

  1. Анхан шатны шүүх хариуцагч Д.Таас 38,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч

нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон хариуцагч Д.Тд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

  1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан

байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч гэрээний дагуу нэхэмжлэгч нар

хариуцагчид шилжүүлсэн болон хариуцагчийн буцаан өгсөн мөнгөний хэмжээ, хүү төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч

нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

  1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр

явагддаг бөгөөд нэхэмжлэгч Б.А, Ц.Б нар хариуцагч нарт 56,000,000 төгрөг зээлдүүлснээ, хариуцагч Д.Т, Д.Т нар нь 35,000,000 төгрөгийг зээлж аван 32,318,775 төгрөгийг буцаан өгсөн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тус нотлох үүргийг хүлээх юм.

 

  1. Хэрэгт нэхэмжлэгч Б.А, Ц.Б, хариуцагч Д.Т нарын депозит

дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч нарын эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгүүд, хариуцагч Д.Тын дансанд 2018 оны 01 сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөгийн орлого хийсэн талаархи ХААН банкны орлогын мэдүүлэг авагдснаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргаж Д.Төгөлдөрөөс гэрчийн мэдүүлэг авахуулах ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлжээ.   

 

  1. Нэхэмжлэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл Б.Агийн ХААН

банкны 5057068900 тоот данснаас 2017 оны 12 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг хариуцагч Д.Тын ХААН банкны 5009634646 тоот данс руу, Ц.Бгийн ХААН банкны 5026353701 тоот данснаас 2018 оны 03 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг хариуцагч Д.Тгийн ХААН банкны 5003820388 тоот данс руу, 2018 оны 03 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг хариуцагч Д.Тын ХААН банкны 5009634646 тоот данс руу, хариуцагч Д.Тын дээрх данснаас 2017 оны 12 сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 23,318,775 төгрөгийг нэхэмжлэгч нарын дээрх данс руу тус тус шилжүүлсэн байна.

 

  1. 2020 оны 05 сарын 05-ны өдөр хариуцагч Д.Т эрүүгийн хэрэгт гэрчээр дахин

мэдүүлэг өгөхдөө “2017 оны 12 дугаар сард Ариунаагаас 15 сая төгрөгийг аваад Ариунзулд зээлсэн” гэж мэдүүлжээ. Түүнчлэн тэрээр 2017 оны 12 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Агийн данс руу 750,000 төгрөгийг “15 саяынх” гэсэн утгатайгаар шилжүүлжээ.

 

  1.   Гэрч Д.Төгөлдөрийн мэдүүлгээр “Б.Ад нийт 9,000,000 төгрөгийг хүргэж

өгсөн” гэжээ.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-

т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхээр бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр тухайн хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Т нэхэмжлэгч нараас 2017 оны 11 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 56,000,000 төгрөгийг зээлсэн болон хариуцагч нь нэхэмжлэгч нарт 23,318,775 төгрөгийг дансаар, 9,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн нь тогтоогдсон, 2017 онд нэхэмжлэгч  нараас 15,000,000 төгрөг зээлж аваагүй гэх хариуцагчийн татгалзал болон хариуцагчаас 9,000,000 төгрөг бэлнээр аваагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар тус тус нотлогдоогүй тухай анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

  1. Иймд анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа амаар

байгуулагдаж, нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн гэж үзэв.

 

  1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү

тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх ба гэрч Д.Төгөлдөрийн мэдүүлэг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн талаар нотлоогүй, харин хариуцагч Д.Т нэхэмжлэгч Б.Ад 9,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн гэдгийг нотолж байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг бичгээр хийгээгүйн улмаас талууд өгсөн, авсан мөнгөө гэрчээр нотлох эрхээ алдсан гэж үзэхгүй.

 

  1. Хариуцагч нар зээлийн хүүд 12,199,325 төгрөг төлснийг шүүх зээлийн гэрээг бичгээр

хийгээгүй хэдий ч талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 181/ШШ2021/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 158,900 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 308,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                 Д.БЯМБАСҮРЭН