2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/07910

 

 

 

 

 

 

 

 

       2025           10              03                                            192/ШШ2025/07910

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байр, 323 тоот хаягт оршин байх “******* ******* *******” ХХК/РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б. нь манай байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 09 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, тус гэрээгээр "******* ******* *******" ХХК нь захиалагчийн өмнөөс түүний захиалсан *******машины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг зээлээр төлөх, Б. нь уг зээлийн төлбөрийг сарын 2,8 хувийн хүүгийн хамт 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болно. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай гэрээний дагуу Б. нь манай компаниар дамжуулан тээвэрлүүлсэн AWS210-6122215 дугаартай Toyota crown маркийн *******машины төлбөр болох 1,076,000 иенийг Б.ын өмнөөс Саюри интернэшнл/Sayuri international/-руу шилжүүлсэн байдаг. Улмаар тус *******машин нь Монгол Улс, Улаанбаатар хотын гаалийн бүсэд ирэхэд гаалийн төлбөр болох 7,457,135.25 төгрөгийг гэрээний дагуу Б.ын өмнөөс гаалийн байгууллагад шилжүүлж, *******машиныг хүлээлгэн өгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч Б. нь дээрх *******машиныг эзэмшилдээ биетээр шилжүүлэн авсан хэрнээ дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулахгүй манай байгууллагыг хохироож байх тул манай байгууллагын зүгээс *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/33651 дугаартай захирамжаар хариуцагч Б. нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б. ыг оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаягийг тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодорхойлж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байр, 323 тоот хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4 тал/-аар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт ын /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хавсралтууд/ХХ 5-10 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 192/Ш32025/33651 дугаар захирамж/ХХ 11-12 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/-ын оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***