Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/01485

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01710/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ********гудамжид байрлах, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургууль холбоо НҮТББ /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

Сургалтын төлбөр 6,156,000 төгрөг, алданги 3,078,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 162,694 төгрөгийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургууль холбоо НҮТББ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Сургалтын төлбөр 6,156,000 төгрөг, алданги 3,078,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөг, нийт 9,396,694 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... ******** нь үндсэн төлбөр болох 6,156,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 162,694 төгрөг төлж барагдуулсан тул алданги болох 3,078,000 төгрөгөөс татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургууль холбоо НҮТББ нь хариуцагч ******** холбогдуулан сургалтын төлбөр 6,156,000 төгрөг, алданги 3,078,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөг, нийт 9,396,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******** нь сургалтын төлбөр болох 6,156,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 162,694 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги болох 3,078,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 3,078,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,156,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөгийг тус тус хариуцагч ******** нь төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,078,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,156,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургууль холбоо НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох Сургалтын төлбөр 6,156,000 төгрөг, алданги 3,078,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөг, нийт 9,396,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 3,078,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 6,156,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 162,694 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,694 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА