| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00818/И |
| Дугаар | 303/ШШ2025/00628 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 303/ШШ2025/00628
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа би
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч:******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 22,165,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Капитрон ХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 22,165,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0478 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр ******* томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 22,165,580 төгрөгийг нэхэмжлэгч ******* -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 134,389 төгрөг, хариуцагч ******* 134,389 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 22,165,580 төгрөгийг нэхэмжлэгч ******* -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 134,389 төгрөг, хариуцагч ******* 134,389 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА