2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/07911

 

 

 

 

 

 

 

 

       2025           10              03                                            192/ШШ2025/07911

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байх “******* *******” ХК/РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт  гийн /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь Хаан *******ны СБ Дарь-Эх тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/201907050-01 тоот зээлийн гэрээ болон БГХ20194678330 тоот барьцааны гэрээ байгуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авч, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд олох цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Үлдэгдэл болох 1,265,640.2 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 3,900,047.09 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Нийт 3,948,605.3 төгрөг. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/20194480144 болон БГХ20194678330 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 3,900,047.09 төгрөг дээр 500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,015,378.94 төгрөг, хүүгийн төлбөрт 424,356.6 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Нийт 2,439,735.0 төгрөгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул ******* зээлийн гэрээнд заасан арга хэмжээг авах талаарх мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авна гэдгийг мэдэгдсэн боловч өнөөг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаяг буюу зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/Ш32025/16497 дугаар захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  Хариуцагчаар оролцох этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүхийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох ******* овогт  гийн /РД:/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн миний бие оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 5 тал/-аар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт  гийн /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №ЗГ/2019/01/07-9050-01 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/02869- 1700-8-500 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/201944480144 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд, 2019 оны 08 дугаар  сарын 19-ний өдрийн №ЗГ/201944678330 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд/ХХ 13-40 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШЗ2025/16497 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 9-10 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт гийн /РД:/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт гийн /РД:/ эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт гийн /РД:/-ийн оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***