2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04817

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              04                                            192/ШШ2025/04817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие Г-тэй  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр танилцаж, үерхэж, улмаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарсан. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин Ш. төрсөн. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ш. төрсөн. Гэр бүл болсноос хойш 7 жил амьдарсан. 2024 оноос эхэлж хэрүүл маргаантай болж тус тусдаа амьдарч 1 жил болж байна. Тиймээс бид хэрүүл маргаангүй өөрийн хүсэлтээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа тул түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие О.аргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тусдаа амьдраад 1 жил болж байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,гийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн 2024.01.27-ны өдрийн , нарын суралцдаг нь үнэн талаарх тодорхойлолт, , нарын эрүүл өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн*******ны засаг даргын 2025.01.27-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.05.08-ны өдрийн 00446 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нар гэр бүл болсныг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү , 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин нар төрсөн болох  нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах талаар талууд маргаангүй. Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон, 2024 оны хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнэж ******* болон нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, 14.6. “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд зохигчид 2 хүүхдээ ээлжлэн асарч байгаа, хэн нэгэн дээрээ асрамж тогтоолгох хүсэлгүй гэж тайлбарлаж байх тул хүүхдүүдийн төгж өссөн орчинг хэвээр үлдээж, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин  нарыг эцэг ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эх ******* нь , нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг ид даалгах нь зүйтэй.

 

8. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Б  болон Бугаа овогт Ганбаатарын Шагж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Ш. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин  нарыг эцэг Г.Шасрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх ******* нь , нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг ид даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР