| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04672/И |
| Дугаар | 192/ШШ2025/04818 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04818
2025 06 04 192/ШШ2025/04818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,
СӨХ-ийн төлбөр 825,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан СӨХ-ийн төлбөрт 825,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч "Шарав 43" СӨХ нь, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна. Тухайлбал*******ны 92 дугаар тоотын өмчлөгч нь төлбөл зохих төлбөр буюу 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын хооронд төлөх сар бүрийн 31,080 төгрөг, 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 04 сар хүртэл хугацааны сар бүр 40,000 төгрөг, нийт 480,000 төгрөгийг тус тус төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт "...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө" гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т "дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт "Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу "Шарав 43" СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 821,880 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 825,380 төгрөгийг хариуцагч Г-с гаргуулж өгнө үү хариуцагч А-с гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь анх 2020 оны 02 сард 92 тоот орон сууцыг худалдан авсан билээ. Уг байрандаа амьдарч байгаад 6 сарын 01-ний өдрөөс түрээслүүлсэн. Үүнээс хойш 2024 оны 06 сараас хүчтэй аадар бороо үргэлжлэн орж тагт борооны усаар дүүрч тагтан дээрх ном, эд зүйлс борооны усанд автаж муудсан СӨХ-ийн даргад хэлэхэд удахгүй тагтны дээрх дээврийг бид засварлаж өгнө гэж хэлсээр нэг ч удаа орж ирж хараагүй, завсар хийгдээгүй. Тиймээс СӨХ-ны төлбөрийг засвар хийсний дараа төлье, харин хурдан дээврээ засаад ус гоожихгүй болгоод өгөө гэсэн боловч засвар хийгээгүй. СӨХ-ны төлбөр ч төлөгдөөгүй хуримтлагдсан байсан. Тиймээс уг нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гээгүй бодит байдлыг ирж хараад дээврээ ус гоожихгүй болгочихвол тагтаа бид өөрсдөө засварлах нь ойлгомжтой 1 удаа засвар хийгээд буцаад усанд автаж дахиад л хохирол амссан. Үнэн зүйлийг бодитоор харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.07.04-ний өдрийн итгэмжлэл, Төлбөрийн баримт, Шарав 43 СӨХ-ны 14/17 дугаартай гэрчилгээний хуулбар, 2024.05.02-ны 04 дугаартай Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр цалин хөлс нэмэгдүүлэх тухай албан бичгийн хуулбар, Төрийн банкны баримт нэхэмжлэхийн баримт зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2020.06.09-ний өдрийн 2168 дугаартай орон сууц хөлслөх гэрээний хуулбар, фото зургыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан СӨХ-ийн төлбөрт 821,880 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 825,380 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тагтны дээрх дээврийг засварлаж өгөөгуй учраас СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбоо нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №14/17 дугаартай гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн*******нд 43 дугаар байрыг хамруулан үйл ажиллагаа эрхлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)
3.2. Сууц өмчлөгчдийн холбооны №14/17 дугаартай гэрчилгээнд холбооны гүйцэтгэх захирлаар Ц.Саруулыг томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3.3. Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Засвар үйлчилгээний төлбөр 350 төгрөг, Жижүүр 6,000 төгрөг, Цэвэрлэгээ 6,000 төгрөг, Гэрэлтүүлэг, тогны мөнгө 3,000 төгрөг, баримт 500 төгрөг болгон тогтоосон байна.(хавтаст хэргийн 7 дахь тал)
3.4. Зохигчид СӨХ-ийн төлбөрийн хэмжээ, Хан-Уул дүүргийн*******ны*******ны 92 тоотын өмчлөгч нь мөн эсэхэд маргаангүй.
Харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 821,880 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 825,380 төгрөгийг төлөх эсэхэд маргаантай.
4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2. “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ”. 148.2.3. “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбоо нь харьяалагдах 43 байрны 92 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нь гээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сараас 2025 оны 04 сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 821,880 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь “...Хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, тагт борооны усаар дүүрч, тагтан дээрх эд зүйлс борооны усанд автаж муудсан. СӨХ-ийн дарга тагтны дээрх дээврийг засварлаж өгнө гэсэн боловч завсар хийгээгүй. Тиймээс СӨХ-ны төлбөрийг засвар хийсний дараа төлнө” гэх тайлбарыг гаргаж байх боловч сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийгээгүй, хангалттай гүйцэтгээгүй байгаа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлйин 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 821,880 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ сууц өмчлөгч биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхэд хандах зорилгоор нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээ авсан байх тул уг зардал болох 3,500 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 821,880 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 825,380 төгрөгийг хариуцагч гээс гаргуулан нэхэмжлэгч нд олгохоор шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,061.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,061.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч гээс 825,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,061.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 26,061.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР