Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/01497

 

 

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 307/2025/01576/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* орвогт *******сайханы ******* /утас ********/-д холбогдох

 

"67,977,750 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч ********,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

... хариуцагч ******** нь 47,977,750 төгрөгийг эхний 6 сар дотор сар бүр 3,000,000 төгрөг, 7 дахь сард үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусахаар талууд эвлэрснийг баталгаажуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгөөс татгалзсан болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.

 

3. Зохигчид нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******** нь үлдэх 47,977,750 төгрөгийг эхний 6 сар дотор сар бүр 3,000,000 төгрөг, 7 дахь сард үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусахаар харилцан тохиролцжээ.

 

3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******** нэхэмжлэлтэй, ********д холбогдох 67,977,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******** нь үлдэх 47,977,750 төгрөгийг эхний 6 сарын дотор сар бүр 3,000,000 төгрөг, 7 дахь сард үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,839 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 397,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА