Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00680

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00680

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгино-Хайрхан дүүргийн ** дугаар хороо, Москвагийн гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны ** тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,167,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Р.*******,

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: ******* ******* ХХК-тай байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013 тоот Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан, шингэн хүнсний барааг нийлүүлэх, борлуулагч нь өөрийн харилцагч дэлгүүрүүдээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулж, үнийг нь төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээнд борлуулагч тал нь нийлүүлэгч талтай сар бүрийн 25-ны өдөр нэхэмжлэх болон нийлүүлсэн барааны үнийн дүнгээр тооцоо нийлэх, төлбөр тооцоог заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд, тооцоо нийлсэн үнийн дүнгийн 0.5 *******иар хоног тутамд алданги тооцохоор заасан. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийлүүлсэн 15,213,600 төгрөгийн үнэ бүхий барааны төлбөр тооцоог 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр барагдуулах байсан боловч ямар ч төлбөр төлөлт хийгээгүй. Улмаар удаа дараа гэрээний үүргийг биелүүлэх талаар сануулж хэлсэн, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн мэйл хаяг руу албан тоот илгээсэн боловч ямар ч хариу өгөөгүй. Иймд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай компаниас хүн явуулж нийт 15,213,600 төгрөгийн бараанаас үлдсэн 8,132,940 төгрөгийн барааг буцаалтаар авч, үлдэгдэл төлбөр 7,080,660 төгрөг болон алдангийг төлж барагдуулахыг шаардсан боловч өдийг хүртэл ямар ч төлбөр төлөлт хийгдээгүй болно. Иймд ******* ******* ХХК-иас үндсэн төлбөр 7,080,660 төгрөг, алданги 7,087,255 төгрөг нийт 14,167,915 төгрөг гаргуулана гэж тодорхойлон маргаж байна.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч ******* ******* ХХК нар нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, гэрээгээр нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан, шингэн хүнсний барааг нийлүүлэх, борлуулагч нь өөрийн харилцагч дэлгүүрүүдээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулж, үнийг нь төлөх, борлуулагч тал нь нийлүүлэгч талтай сар бүрийн 25-ны өдөр нэхэмжлэх болон нийлүүлсэн барааны үнийн дүнгээр тооцоо нийлэх, төлбөр тооцоог бэлэн болон нийлүүлэгч талын Хаан банкны ************* тоот дансанд шилжүүлэхээр, төлбөр тооцоог заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд, тооцоо нийлсэн үнийн дүнгийн 0.5 *******иар хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байна.

Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан, шингэн хүнсний барааг нийлүүлэх, борлуулагч нь өөрийн харилцагч дэлгүүрүүдээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн /цаашид "бараа" гэх/-ийг борлуулж, үнийг нь төлөх нөхцөл, журам, гэрээгээр талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна гэж зааснаас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.

3.2.Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15,213,600 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн, 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 8,132,940 төгрөгийн барааг буцаан авч талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зарлагын баримтаар тогтоогдсон ба хариуцагч нь 7,080,660 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэгт маргаагүй болно. /хх-ийн 10-11 дүгээр тал/

3.3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь манайх бүтээгдэхүүний үнэ 7,080,660 төгрөг, алданги 7,087,255 төгрөг нийт 14,167,915 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нэхэмжилсэн. Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ц.******* нь Манайх бүтээгдэхүүн авсан үлдэгдэл төлбөр болох 7,080,660 төгрөгийг төлнө, харин 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Тогтохоо гэж хүн тооцоогоо хийх үү гэхээр нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн, би эдний ус ундааг борлуулах гэж маш их хичээсэн, Мөнгөнморьт руу болон Багануурт өөрийнхөө машинаар түгээлт хийж байсан, надад унааны мөнгө болон цалин өгч байгаагүй, миний *******ьд алданги төлж чадахгүй, үндсэн мөнгийг бол *******аагаад төлж болно, би ямар ч цалин урамшуулалгүй зарж өгсөн шүү дээ, тэгээд бас 1,000,000 төгрөг төлсөн, цалин, тээврийн зардал аваагүй, амталгааны бүтээгдэхүүн ч аваагүй учраас алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.4.Гэрээнд талууд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасантай нийцсэн, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 *******иас хэтэрч байх тул хязгаарлаж 7,080,660 төгрөгийн 50 *******иар тооцвол 3,540,330 төгрөг болж байна.

3.5.Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013 дугаартай, Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 7,080,660 төгрөг, алданги 3,540,330 төгрөг нийт 10,620,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,546,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т шүүхийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол хариуцагч буюу нэхэмжлэгчид тэр хэмжээгээр *******аарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 228,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10,620,990 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 184,886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгов.

5.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,167,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК-иас 10,620,990 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,546,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 184,886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ