| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/1115/З |
| Дугаар | 128/ШШ2026/0325 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2026/0325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В ХХК /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нар,
Маргааны төрөл: Газар эзэмших олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/, Т.Б /цахимаар/, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2021 оны А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжуудын С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар /хуучнаар/-аас Т ХХК-д 2005 оны 09 дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Г нэртэй газарт орших .48 гектар талбай бүхий уурхайн талбайд дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг В ХХК-д шилжүүлэн, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.
2.2.2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дүгээр захирамжаар гуравдагч этгээд С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт тус дүүргийн дугаар хорооны нутаг Г ад гэр хороолол суурьших 0,07 га хүртэлх газрын хувийн хашаа, байшин барьж амьдрах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, 2021 оны 12 дугаар сарын -ний өдрийн А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
2.3.Нэхэмжлэгч В ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул газрын ашиглуулах гэрээ байгуулах тухай хүсэлт гаргахад Газар зохион байгуулалтын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр ..Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт заасны дагуу Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчиж байх тул тус талбайн зөрчлийг арилган газар ашиглах гэрээ байгуулна уу гэх хариуг ирүүлсэн.
2.4.Үүний дагуу нэхэмжлэгчээс Нийслэлийн газрын эрхийн Маргаан таслах зөвлөлд хандаж, 20 оны 06 дугаар сарын 06-ны дүгнэлтээр гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан зөрчилгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч 20 оны 11 дүгээр сарын -ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ...гуравдагч этгээдүүдэд 2006 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад нэхэмжлэгч хуулийн этгээд байгуулагдаагүй байсан, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрх олгосноос хойш 20 жилийн хугацаанд тухайн 5 иргэнтэй давхацсан зураг зүйн бүртгэл төрийн байгууллагад байхгүй, ...В ХХК болон Т ХХК нарын хооронд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн болон газар ашиглуулах гэрээ шилжүүлсэн буюу газартай хтой эрх шилжүүлсэн үйл баримт байхгүй, ...Т ХХК газар ашиглалтын гэрээ байгуулсан байсан буюу уул уурхайн эдэлбэр газрын ашиглалтын гэрээг нэр бүхий 5 иргэнээс өмнө байгуулсан байсан бол аж ахуйн нэгжийн эрх хамгаалагдана гэж үзнэ, гэтэл тийм зүйл байхгүй, тиймээс гуравдагч этгээдүүдийн хууль ёсны итгэл хамгаалагдана, ...иргэдийн давхцалын хувьд он цагийн дарааллаар бус хуульд заасан шаардлагыг хангасан талын эрх ашиг хөндөгдөх буюу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ, ...В ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг үүргийн гүйцэтгэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг 2017 онд Т ХХК-иас шилжүүлэн авсанаа хойш үүссэн, үүргийн гүйцэтгэлийн хувьд га газар нь эрхийн зөрчилтэй байсныг шилжүүлсэн асуудал байна, ...гуравдагч этгээдүүдийн илүү хашаалсан асуудал дээр маргахгүй гэж,
гуравдагч этгээдээс ...газар давхцал асуудал байхгүй, ...тухайн үед кадастрын зураг гаргуулж газар олгосон, ...Ашигт малтмалын тухай хуульд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрөл цуцлагддаг гэж ойлгосон В ХХК нь 2022 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: В ХХК нь Хан-Уул дүүргийн -р хороо, нэртэй газарт .48 га талбай бүхий, түгээмэл тархац бүхий дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шийдвэрээр Т ХХК-иас шилжүүлж авсан. Т ХХК нь 2005 оны 09 дүгээр сарын -ний өдрөөс /анхны дугаар / ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах эрх үүссэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалыг эрэн хайх, олборлох эрх олгогдсоноор орон нутаг энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй болсон. Энэхүү эрхийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/ дугаар захирамжаар Восточны ХХК-ийн дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
В ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр хандахад 2024 оны дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны Газар эзэмшүүлэх тухай дүгээр захирамжаар С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарын 5 иргэнд газар давхцуулан олгосон болохыг мэдсэн. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэсний дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 20 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтээр нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан зөрчилгүй гэж дүгнэсэн болно. Энэхүү дүгнэлтийг 20 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардан авсан байна.
В ХХК-ийн хувьд 2022 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэж үйл ажиллагаа явуулах эрх сэргэсэн боловч 2024 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын газартай ашиглалтын гэрээ байгуулах явцад нэр бүхий 5 иргэний газар манай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай болох нь тогтоогдож эрх бүхий байгууллагаас давхцалын асуудлыг шийдвэрлэсний дараагаар гэрээ байгуулах боломжтой хэмээн татгалзсан хариу сонссоноор өөрийн зүгээс шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2021 оны А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжуудын С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр бүхий 5 иргэнд 2009 оны захирамж хууль зөрчиж байна хэмээн маргаж байгаа нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газар ямар нэгэн байдлаар давхцалгүй байх ёстой гэсэн зарчмын дагуу С. болоод бусад иргэдийн газар нь цаг хугацааны хувьд Т ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөс хожуу хугацаанд бий болсон байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсон гэж үзэж байгаа. Гэтэл өмнө буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шийдвэрээр .48 га газар олгогдсон байхад тухайн газрын тодорхой нэгж талбарт тухайн 5 иргэнд газар эзэмших эрхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга олгосон байгаа нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан олгосон гэдэг үндэслэлээр 2006 болоод 2021 оны захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Тус 5 иргэдийн газар эзэмших ашиглах эрх нь 2021 оноос хойш үүсэж байна гэж үзэж байгаа учир дээрх 2006 оны дүгээр болон 2021 оны А/ дугаар захирамжууд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаж өгсөн. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн газар эзэмших эрхүүдийг хүчингүй болгож өгнө үү. В ХХК-ийн үүсмэл эрх нь 2005 онд үүссэн гэдэг дээр Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн хувийн хэрэг болон 2017 онд олгогдсон тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд хэрэв В ХХК нь тусгай зөвшөөрлийг Т ХХК-иас шилжүүлж аваагүй, га газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авъя гэж шинээр хүсэлт гаргаж, дараа нь ашиглалтын гэрээгээ байгуулсан бол энэ нь шинээр үүссэн эрх гэж үзнэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар дугаартай тусгай зөвшөөрлийн анхны олгогдсон огноо нь 2005 оны 09 дүгээр сарын -ний өдөр гэж харагдана. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй 2017 оны Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрлийн огноогоор биш, анхнаасаа Т ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг В ХХК шилжүүлж авсан гэдэг агуулгаар анхны огноо бол 2005 оноор тооцогдоно. Иймд үүсмэл эрх үүссэн хугацаа бол 2005 оны 09 дүгээр сар гэж үзэж байна. Гуравдагч этгээд нарын газрын давхцалын асуудлын хувьд 2006 оны дугаартай захирамжаар олгогдсон газар гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд С. нь асуусан асуултад хариулахдаа тухайн газар шийдвэр гарахаас өмнө амьдарч эхэлсэн гэсэн зүйлийг хэлсэн. Гэхдээ энийг нотолсон баримт гарч ирээгүй. Тэгэхээр хэний эрх түрүүлж үүссэн гэдэг асуудал дээр эрх олгосон захирамжийн огноо буюу цаг хугацаагаар тооцох ёстой гэж үзэж байна. Иймд тухайн 5 иргэн нь 2006 оны 02 сард захирамжаар тус газрыг эзэмшиж эхэлсэн бол магадгүй тухайн хугацаанд хүсэлтээ гаргасан. Гэвч тухайн үед нь ашиглалтын тусгай зөвшөөрөл Т ХХК-д гарчихсан байсан. В ХХК-ийн эрх Т ХХК-аас шилжиж ирж байгаа бөгөөд анхны цаг хугацааг 2005 оны 09 сараас эхлэн тооцвол гуравдагч этгээдүүд болох 5 иргэн нь давхцуулж хүсэлт гаргасан буюу сүүлд үүссэн эрх байна гэж үзэж байна гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: В ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицлыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүйн улмаас давхцал үүссэн гэх байршилд дүүргийн Засаг даргын 2006 оны захирамжаар 5 иргэнд гэр орон сууц, хашааны газрын зориулалтаар газар эзэмших эрх олгогдож, 2021 оны захирамжаар газар эзэмших эрх сунгагдсан байна. Иймд Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .3-т заасныг зөрчиж байх тул иргэдэд эзэмшүүлсэн газрын эрхийг цуцлах үндэслэлгүй тухай тайлбарыг хүргүүлж байна гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны үйл баримтын хувьд 2006 болон 2021 оны 2 захиргааны акттай маргаж байгаа. Хууль зүйн үндэслэл нь бол Газрын тухай хуульд заасан бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг давхцуулж олгохгүй гэсэн үндэслэлийг гаргасан. Энэ нь хүсэлт гаргаж буй иргэн аж ахуй нэгжид хамаарах ойлголт. Нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглахтай хтой үүссэн харилцаа нь өнөөдрийн байдлаар Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглуулах гэрээтэй хтой харилцаатай хтой асуудал бол манай мэдээллийн санд байгаагүй. Харин энэхүү маргаан нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй л хтой. Үүнийг Газрын тухай хуультай холбогдуулан энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй. Гуравдагч этгээд нарын нэр бүхий этгээдүүдэд 2006 онд газар олгосон. Ашигт малтмал, газрын тосны газрын хүлээх үүрэг нь 2015 оноос хойш Нийслэлийн Засаг даргын үүрэг болсон. Зураг зүйн бүртгэлийг хөтөлж, кадастрын мэдээллийн санг хөтөлнө гэсэн үүргийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болж хуульд заасан. Гуравдагч этгээд нар болох 5 иргэнд газар олгосноос хойш 20 жилийн хугацаанд тухайн 5 иргэнтэй давхацсан зураг зүйн бүртгэл нэг ч төрийн байгууллага байхгүй. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байгаа. Энэ 5 иргэнд 2006 онд газар эзэмшүүлж байхад нэхэмжлэгч В ХХК нь Монгол улсын хэмжээнд хуулийн этгээдээр ч байгуулагдаагүй байсан. Тийм учир энэ эрх үүсэхгүй. Хоёрдугаарт эрх шилжүүлж авсан мэт тайлбарлаж байгаа. В ХХК болон Т ХХК-ийн хооронд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн болон газар ашиглуулах гэрээ шилжүүлсэн тухай асуудал байхгүй. Энэ бол Иргэний хуульд заасны дагуу үүргийн биелэлтийг шүүхийн шийдвэрээр хангуулсантай холбогдуулан 2017 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр энэ хоёр хуулийн этгээдийн эрх шилжсэн. Түүнээс биш газартай хтойгоор эрх шилжээгүй. Нэхэмжлэгч талд газартай хтойгоор Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гэрээ гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшүүлж ашиглуулна. Энэ харилцаа өнөөдрийг хүртэл үүсээгүй байна. Гэтэл нэхэмжлэгч тал үүргийн харилцаа шүүхийн шийдвэрээр авсан тэрхүү үүргийн гүйцэтгэлээр В ХХК-ийн эрх үүссэн, манай компанийн ашиг сонирхол байсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл 2006 онд тийм харилцаа, эрх ашиг үүсээгүй. 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт нь 2006 оны эрх олгосон дугаартай захирамжийн шийдвэрийн 4 дэх заалтаар хүчингүй болоогүй. Тийм учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2006 оны дугаартай захирамжийг хууль бус байсан гэж тогтоолгон, 2021 оны А/ захирамжийг хүчингүй болгуулах гэж маргах байсан байна. Гэтэл тухайн газар нь давхцалтай гэж Газрын тухай хуулийг эш татаж байгаа нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай байгаа асуудал байхгүй байна. Нэр бүхий 5 иргэнд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан газрыг олгоход тус хуулийн 32 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргахад давхацсан эсэх асуудал байхгүй байна. Иймд В ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл байхгүй.
Маргаан бүхий 5 иргэнд олгосон 2006 оны дүгээр захирамж бол одоо байхгүй буюу хүчингүй болсон. 2021 оны А/ дугаартай газрын хугацаа сунгасан захирамж бол байдаг. Нэхэмжлэгчид газар олгосон захиргааны акт бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа эрх ашиг бол 2005 онд үүссэн, 2006 оноос эхлэн зөрчигдсөн гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах хугацаа бол 30 хоног байдаг. Тийм учир энэ маргаанд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Энэ захиргааны актын агуулгын хувьд захиргааны шийдвэр, үйл ажиллагааны нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг хамгийн түрүүнд хардаг. Гуравдагч этгээдүүд болох 5 иргэн нь тухайн газраа ашиглаагүй биш 20 жил ашиглаж ирсэн. Бидэнд уул уурхай гэхээсээ илүү мод дутмаг байгаа асуудал яригддаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь анх үүссэн эрхээ 2005 он гэж тодорхойлж байгаа хэдий ч зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийн асуудал нотлох баримтаар авагдсан зүйл байхгүй. Үүрэг хангуулах, эрх үүсэх гэсэн агуулга бол хоёр тусдаа ойлголт. Үүргийн биелэлтээр эрхээ хангуулсан байж тэрхүү үүргээрээ бусдаас урьтаж шаардах буюу тухайн үеийн эрх ашиг сонирхол нь байсан этгээд буюу Т ХХК-ийн шаардаагүй асуудлыг 20 жилийн дараа эрх хөндөгдсөн гэх агуулгыг гаргах нь хууль зүйн хувьд боломжгүй. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг баталсан эсэхээс үл хамааран хүчингүй болгодог асуудал хуульд бий. 5 иргэний эрх ашиг хөндөгдөж буй асуудал дээр захиргааны актын биелэлтийн хангах шаардлагатай. Тухайн 5 иргэн актын биелэлтийг хангаж, болзол журмыг биелүүлэн, тухайн газарт аж төрж байгаа тохиолдолд зорилгодоо нийцсэн гэж үзнэ. Харин тэрхүү илүү хашаалсан асуудлын талаар маргахгүй. Нэхэмжлэгчийн ерөнхий ашиг сонирхол буюу тухайн газрыг ашиглахгүй, зарах сонирхолтой. Гэтэл хуульд заасан гэрээ байгуулах асуудал тулгарсан бөгөөд тухайн газарт давхцалын асуудал гарч ирсэн бол хүсэлт гаргасан дарааллаар нь шийдэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн байдлаар тэрийг шийдсэн асуудал байхгүй, энэ эрх ашиг сонирхол буюу төрийн захиргааны байгууллага хүсэлтэд нь татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйтэй хтой эрх, ашиг сонирхол байхгүй. Харин гэнэт 5 иргэдийн газар эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн агуулга, хэлбэрийн хувьд боломжгүй. Гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүхий тайлбар биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү болгож өгнө үү гэв.
3.5.Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.оос шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Улаан нүдэн овгийн С 74 настай дулааны инженер мэргэжилтэй эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласан. Б.А нь миний хань 70 настай, Б.А******* нь манай охин, Б. М нь манай хүүхэд, Д.Э нь манай хүргэн. 2000-аад оны эхээр хань Б.Аийг эмч нараас эрүүл агаарт амьдрах шаардлагатай гэснээр одоо амьдарч байгаа газраа төвхнөхөөр шийдэж хань маань ажиллаж байсан Хан-Уул дүүргийнхээ газрын албаныхандаа хандахад газраа сонгож амьдрах байраа барьчхаад бичиг баримтаа бүрдүүлэхийг зөвлөсний дагуу 2004 оны 08 дугаар сард шаваа тавьж зоорийн давхраа бариад өвөлтэй золгосон. 2004 оны 11 дүгээр сарын агаар сансрын зураг байдаг бол тод харагдана. Хөрөнгө мөнгөнийхөө боломжоор 2 давхар тоосгон байшин 2 монгол гэр бариад 2006 онд барьж дуусгаад байнга амьдарч эхэлсэн ба гэрчилгээгээ бичүүлж авсан. Нэгдсэн хашаа бариад 2007 оноос мод тарьж эхэлсэн сүүлийн үед ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөр бага боловч нэмэр болгохоор модоо тарьсаар байна. Бид хүүхдүүд ач зээ нарынхаа тус дэмээр бидний тарьсан мод, бут сөөг 600 гаруй болж хамгийн өндөр нь 10 метр хүрсэн.
Тэр үед нь Хан-Уул дүүргийн дугаар хороо ( )-д харьяалагдаж байгаад 2008 оны сонгуулийн үеэр дүгээр хороонд ирсэн юм. 2003 оны намар монгол гэр барьж байшингаа барих бэлтгэл ажлаа хангаж эхэлснээс хойш энэ газарт байнга байсны хувьд тэдний түүхийг би ерөнхийд нь мэднэ.
2005 онд өрлөгийн ажлаа хийж байхад манайхаас 2000 гаруйхан метрийн зайтай газар хэдэн хятад хүмүүс трактороор хөрс хуулж эхлэхэд нийслэлийн газрын албанд утсаар мэдэгдсэн. Нийслэлээс газрын мэргэжилтэн н.Г гэдэг хүн дүүргийн хүмүүстэй ирж зөвшөөрөлгүй байна гээд ажлын зогсоогоод хятад иргэдийг аваад явсан юм. Түүний дараагаас хятадууд орчуулагч гэж эмэгтэйгээр дамжуулан надтай уулзъя гэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Дараа нь Т ХХК-ны захирал н.Э гэдэг хүн уулзаад энэ нутгийн иргэдээс зөвшөөрөл ав гээд байна. Тэр дундаа хамгийн ойрын амьдарч байгаа таны зөвшөөрөл хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь адилхан нэг монгол хүн амьдрахын эрхээр явж байна гэж бодоод эсэргүүцээгүй. Мэргэжилтэн н.Гд утсаар мэдэгдэхэд хэрмэн хашаа бариулах уу гэхээр нь тоосгоо хийгээд барих биз дээ гэж хэлж байлаа. н.Г мэргэжилтэн 20 га-д захирамж зөвшөөрөл олгосон гэж байсан. Хотын дарга М.Эын захирамж гэж бодсон. Цахилгаан хангамжаа хамтарч шийдвэрлэнэ гэж байсан хүн чинь манай араар ойрхон татсан шугамаас нь цахилгаан авъя гэсэн чинь өгөхгүй гэдэг байгаа. Тийм эр хүнтэй насандаа таарч явсангүйдээ. Шар хөдлөөд тэдний шугамтай зэрэгцүүлээд өндөр хүчдэлийн шугам барьсан.
Тэгэх нь ээ зартай хууран мэхлэгч олон газар газрын хэвлий эвдэж хайрга олборлодог, ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг олгохгүй бултдаг хүн чанаргүй этгээд болохыг мэдэж авсан. Гурван жил олон залуучуудыг хохироон ажиллаад зогссон. Монголчууд цөөхүүлээ болохоор таних нь таниад ажиллах хүн олдохоо байсан нь мэдээж 2016, 2017 онуудын үед (яг сайн санахгүй байна) В ХХК шүүхийн шийдвэрээр шилжүүлэн авсан гээд гэрээт харуул тавьсан. Тус компанийн захирал н.Б орлогчтойгоо хамт ирээд зовлонгоо тоочоод гэрээт харуулд ундны ус өгч байх, хоолны махыг нь хөлдөөгчиндөө тавиулж байх зэрэг хүсэлтүүдийг нь биелүүлсэн. н.Э банкнаас 600 саяын зээл авахдаа баахан юм амлаж зээлийн батлан даалт гаргуулаад зээлээ төлөөгүйгээс хохироод арга ядахдаа тоосго, хайрга гэх мэт тусгай зөвшөөрлүүдийг нь шилжүүлж авсан гэсэн. Иргэний хэргийн шүүхээр заргалдаж авсан гэсэн. Би түүнд гаруй газар гэдэг чинь худлаа залилан. га газрын зөвшөөрөлтэй гэж хэлж байсан. Яагаад залилан гэсэн гэвэл тэр үед газар эзэмших гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг олгохдоо талбайн хэмжээг заахаас биш кадастрын зураг хавсаргадаггүй байсныг далимдуулж төр засгийг хууран мэхэлсэн. Нийслэлийн газрын эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын 20 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар бичигт анхаарах хэрэгтэй Тусгай зөвшөөрөл, гэрчилгээгээ нөхөн авах өргөдлийг хоёр удаа гаргаж , , авч байсан гэжээ. Энд л булхайгаа нуухыг оролдож гэж дүгнэж байна.
Тэр дундаа анхны дугаартай гэрчилгээний шийдвэрийг шалгах ёстой гэж бодож байна. Ийм гэрчилгээ байгаагүй байлаа ч га газрын л зөвшөөрөл шийдвэр байх ёстой. Тоосгоны шороо ашиглуулахаар нийслэл хотынхоо илүү том га газар нутгийн хөрсийг сийчүүлэх захирамж гаргах ямар ч албан тушаалтан байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. В ХХК-ийн гомдлын цаад санааг ч би ойлгож байна. Бидний газар эзэмшүүлэх эрхийг түдгэлзүүлэх зорилго тээгээгүй. Харин биднээр бамбай хийж бусад үлдсэн хэсэгтэй зөвшөөрөл гаргуулахыг зорьж байна. Маргаан таслах зөвлөлийн хурлын үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь та нар тоосгоны үйлдвэр дахин барих юм уу гэхэд үгүй бид орон сууц барина, хайрга олборлоно гэж хэлж байсан. Манай хороо, дүүргийн удирдлагууд болон ард иргэд шүтдэг, жил бүр тахидаг Өлзийт хайрхныхаа өвөр бэлийг дахин сэндийчүүлэхгүй нь ойлгомжтой. Өөрсдийнхөө шуналаас болж хөрөнгө мөнгөө залилуулсан В ХХК-д бид болон манай хорооны ард иргэдийн буруу гэж байхгүй. Зөвшөөрөл авлаа ч гэсэн ажиллагаа явуулаагүйгээс цуцлагддаг цаг хугацаа хууль журам байдаг гэсэн. Энэ олон хүн байгууллагын ажил цаг хугацааг алдагдуулсан утгагүй зарга, гомдолд нэг мөр бүрэн цэг тавиасай гэж хүсэж байна гэжээ.
3.6.Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2005 он гэж ярьж байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хурал 20 оны 06 сард болсон. Тухайн хурал дээр Ашигт малтмал, газрын тосны газарт асуудал дэвшүүлэхэд ирсэн 20 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийн хариуд уул уурхайн кадастрын бүртгэлийн системд тухайн өдрийн байдлаар шүүлт хийхэд Т ХХК-аас өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтыг нөхөн авах өргөдлийг 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрийн захиргааны байгууллага гаргасныг хянаж үзээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын хуучин нэрээр 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон. Тус компаниас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөхөн авах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад дахин 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг хянан үзэж 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 364 дугаартай шийдвэрээр дугаартай тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон гэж байна. Хэдхэн жилийн дотор дахин дахин авсан байна. 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн авахдаа өмнөх га газрыг га болгож авсан. Тийм учир өмнөх сэргээлгэж авсан тусгай зөвшөөрлийн архиваас гаргаж ирвэл тухайн бичигт га газар гэж байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч В ХХК-нд .48 гектар талбай бүхий дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх дараах байдлаар үүсжээ.
2.1.Үндэсний татварын ерөнхий газраас 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, 26727 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
2.2.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучнаар/-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэртэй газарт байрлах гектар талбайд ашигт малтмал ашиглах лицензийг Т ХХК-нд олгосон болох нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.
2.3.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газар болон Т ХХК-ийн хооронд 2005 оны 09 дүгээр сарын -ны өдөр Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, 2005 оны 09 дүгээр сарын -ний өдөр дугаартай Хан-Уул дүүргийн нэртэй газарт орших гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах эрхийг Т ХХК-нд 60 жилийн хугацаатайгаар олгожээ.
2.4.Мөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар Т ХХК-нд Хан-Уул дүүргийн нэртэй газарт байрлах га газрыг уурхайн эдэлбэрээр ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар ашиглах эрхийн хугацааг 2008 онд дуусгавар болжээ.
2.5.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны даргын 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Т ХХК нь дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг, хавсралтын хамт гээгдүүлсэн тухай Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын албаны удирдлагын төвд бүртгүүлсэн тухай тодорхойлолт, Өдрийн сонинд нийтлүүлсэн зар мэдээг үндэслэн тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр дугаартай гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгожээ.
2.6.Т ХХК-иас 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл нөхөн олгуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр Т ХХК-ийн MV-012340 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр тоот гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралтад тоот тусгай зөвшөөрлийг нөхөн олгох, анх олгосон огноог 2005 оны 09 дүгээр сарын -ний өдрөөр тооцно гэх тэмдэглэлийг хийсэн байна.
2.7.Иргэн С.Б /нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирал/-оос хариуцагч Э.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 487.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 20 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаартай захирамжаар Г нэртэй газар байрлах .48 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын МҮ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон бусад барьцааны гэрээгээр барьцаалагдсан гэрчилгээнүүдийг дагалдах баримт бичгийн хамт нийт 476.406.000 төгрөгийн төлбөрийг төлж дуусмагц хариуцагчид хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.8.Улмаар С.Бийн шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэх, албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах тухай хүсэлтийг үндэслэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 116/Б дугаартай захирамж, мөн өдрийн 923 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг бичиж олгосон байна.
2.9. В ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17/04 тоот албан бичгээр ...Т ХХК-ийн өмчлөлийн ....48 га талбай бүхий уурхайн талбай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тоосгоны ...үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлүүдийг төлбөр авагч С.Б миний үүсгэн байгуулсан В ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргажээ.
2.10.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тоот ...Төлбөр төлөгч Э.А*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны хүсэлт гаргасан. Иймд ...Т ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн дугаар хороо, Г ад байрлалтай .48 га талбай бүхий уурхайн талбай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тоосгоны ... үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлүүдийг төлбөр авагч С.Бийн үүсгэн байгуулсан В ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг мэдэгдье гэсэн албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.
2.11.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тоот бичгийн дагуу Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дахь нэртэй .48 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус компаниас В ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээг олгож, В ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Зөвшөөрлийн нотолгоо-г үндэслэн Ашигт малтмал, газраас дугаартай тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2005 оны 09 дүгээр сарын -ний өдрөөр тооцохоор тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэл хийсэн байна.
2.12.Үүнээс үзвэл нэхэмжлэгч В ХХК-нд .48 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Э.А*******аас 2017 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шилжүүлэн авсан байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн эрхийг Т ХХК-нд Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар /хуучнаар/-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үүсмэл эрх 2005 онд үүссэн гэх тайлбар үндэслэлтэй.
2..Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/ дүгээр захирамжаар В ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах .48 га талбай бүхий дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байна.
2..Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 128/ШШ2018/09, 2019 оны дүгээр захирамжийг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар В ХХК-нд Хан-Уул дүүрэгт байрлах .48 га талбай бүхий дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэж, олгожээ.
2.15.В ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр ... тоот тусгай зөвшөөрөлтэй нэртэй газарт ,48 га талбай бүхий тоосгоны ордод гэрээ байгуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр ...Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ад байршилтай .48 га талбай бүхий дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байршил нь газрын кадастрын мэдээллийн сангийн , , *******, , ******* нэгж талбаруудтай тус тус давхцаж байна. Иймд Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .1 ...заалтыг зөрчиж байх тул тус талбайн зөрчлийг арилган газар ашиглах гэрээ байгуулна уу гэх хариуг өгсөн байна.
2.16.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын эрхийн маргаан талсах зөвлөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны Газар эзэмшүүлэх тухай дүгээр захирамжийн иргэн С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд тус зөвлөлийн 20 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтээр В ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны Газар эзэмшүүлэх тухай дүгээр захирамжийн иргэн С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж, Нийслэлийн Байгаль орчны газар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн В ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
3.Гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн тухайд,
3.1.Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан Хан-Уул дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.16-д дугаар хорооны нутаг ад гэр хороолол суурьшуулах газрын суурь зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэх га-д газар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгасан байна.
3.2.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн Б.А, С., Б.М, Д.Э, Б.А******* нарт тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Г ад гэр хороолол суурьших газарт 0.07 га хүртэлх газрыг хувийн хашаа, байшин барьж амьдрах зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гуравдагч этгээд Б.А*******д дугаартай, Б.Ат дугаартай, С.д дугаартай, Д.Эөд дугаартай, Б.Мт дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
3.3.1.Улмаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан гуравдагч этгээд Б.А*******ын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Кадастрын зураг,
3.3.2.гуравдагч этгээд Б.Аийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Кадастрын зураг,
3.3.3.гуравдагч этгээд С.ын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хашааны болон байшингийн координатыг тодорхойлсон Кадастрын зураг,
3.3.4.гуравдагч этгээд Б.Мийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хашааны болон байшингийн координатыг тодорхойлсон Кадастрын зураг,
3.3.5.гуравдагч этгээд Д.Эийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, 2006 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хашааны болон байшингийн координатыг тодорхойлсон Кадастрын зураг зэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын -ний өдрийн А/ дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэжээ.
3.4.Улмаар гуравдагч этгээд Б.А*******д нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилсэн дугаартай гэрчилгээ, Б.Ат нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилсэн дугаартай гэрчилгээ, С.д нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилсэн ******* дугаартай гэрчилгээ, Б.Мт нэгж талбарын ******* дугаар бүхий м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилсэн ******* дугаартай гэрчилгээ, Д.Эөд нэгж талбарын ******* дугаар бүхий м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилсэн ******* дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.
4.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч В ХХК-ийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Г ад байршилтай, дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй .48 гектар талбай нь гуравдагч этгээд С., Б.М, Б.А, Б.А******* нарын эзэмшил газартай бүхэлдээ, гуравдагч этгээд Д.Эийн эзэмшил газартай ******* м.кв тус тус давхцалтай болох нь тогтоогддог.
5.Тус газраас нотлох баримтаар ирүүлсэн 2011-20 оны сансрын зураг, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр гуравдагч этгээд нар нь эзэмшил газрын хэмжээнээс илүү хэмжээгээр хашаа хатган, мод тарьж газар эзэмшиж байгаа болох нь тогтоогддог.
6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарт захиргааны байгууллагаас тус бүр кадастрын зурагт заасан м.кв хэмжээгээр 2006 онд газар эзэмших эрхийг олгож, 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаснаас бус бодитоор хашаалсан хэмжээгээр газар эзэмших эрх олгоогүй талаар тайлбар гаргадаг бөгөөд гуравдагч этгээд нараас илүү хашаалсан газрын хэмжээгээр газар эзэмших, ашиглах хүсэлт-ийг захиргааны байгууллагад гомдол гаргаагүй болох нь гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.
7.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийн С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, 29.4-д Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана /2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар уг заалтад өөрчлөлт оруулахын өмнөх зохицуулалт/ гэж тус тус заажээ.
7.2.Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан Хан-Уул дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд үндэслэн гуравдагч этгээд нарт маргаан бүхий 2006 оны дүгээр захирамжаар хувийн хашаа байшин барьж, амьдрах зориулалтаар буюу Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус бүр м.кв газрыг эзэмшүүлсэн нь дээрх хуульд нийцсэн байна.
7.3.Түүнчлэн тус 2006 оны дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын -ний өдрийн А/ дугаар захирамжаар гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
7.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөлийн нэг нь тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй буюу хэрэгжиж дуусаагүй захиргааны акт байхыг шаардана. Маргаан бүхий 2006 оны дүгээр захирамжаар олгосон гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу уг захиргааны акт эрх зүйн үйлчлэлгүй болсон байх тул хууль зүйн хувьд хүчингүй болгох үндэслэлгүй юм.
7.5.Иймд шүүх нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийн С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
8.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
8.1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар уг хэсэгт өөрчлөлт оруулахаас зохицуулалт/, 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт,
37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ /2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар уг хэсэгт өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалт/ гэж тус тус заажээ.
8.2.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 20 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/4073 тоот албан бичгээр ирүүлсэн хавсралтаас үзвэл гуравдагч этгээд Б.А*******, , Б.М нар нь 2022-20 онд газрын төлбөрт тус бүр 27.404 төгрөг, Д.Э 2022-20 онд газрын төлбөрт тус бүр .702 төгрөг тус тус төлсөн бөгөөд 20 оны 12 дугаар сарын -ны өдрийн байдлаар газрын төлбөрийн өргүй байна. Харин гуравдагч этгээд Б.Аийн хувьд газрын төлбөрийн удирдлагын нэгдсэн системд бүртгэгдээгүй байна.
8.3.Нэхэмжлэгчээс хариуцагч үүсмэл эрх бүхий .48 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт гуравдагч этгээдүүдэд газрыг давхцуулан олгосон гэх үндэслэлээр маргаж байгаа бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөөгүй болно.
8.4.Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .1-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.
8.5.Улсын Их Хурлаас 20 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.2.4-т түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, 11.2.5-т харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж тус тус заасны дагуу 20 оноос харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.
8.6.Үүнээс өмнө түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байжээ.
8.7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар /хуучнаар/-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэртэй газарт байрлах гектар талбайд ашигт малтмал ашиглах лицензийг Т ХХК-нд олгосон байх бөгөөд гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх үүнээс хойш 2006 онд үүссэн болох нь тогтоогдож байна.
8.9.Маргаан бүхий газарт гуравдагч этгээдүүд нь 3 давхар байшин барьж, мод тарьж, хашаалан, хөрөнгө оруулалт хийж, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөөр тодорхойлогдох зардал гаргаж, газар эзэмшиж байгаа нөхцөл байдал шүүхийн үзлэгээр тогтоогддог.
8.10.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хуульчилсан бөгөөд хуулийн тайлбарт Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж тайлбарлажээ.
8.11.Гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд иргэнд гэр бүлийнхэн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар Хан-Уул дүүргийн Засаг дарга 0,07 га-аас илүүгүй газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн, гуравдагч этгээдүүдээс тухайн газарт хашаа хатган, байшин барьж, хөрөнгө оруулалт хийж эзэмшин амьдарч байх тул тэдгээрийн хууль ёсны итгэлийг хамгаалах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
8.12.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын давхцал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус захиргааны байгууллагуудын харилцан уялдаагүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх бөгөөд тухайн газарт гуравдагч этгээдүүд 20 орчим жил амьдарч, хашаа барьж, мод тарьж, байшин барьж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул тэдгээрийн хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй гэж үзлээ.
10.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.
11.Шүүхээс дүгнэлт өгч буй гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн хүрээ нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны , 2021 оны А/ дугаар захирамжаар эзэмших эрх олгосон м.кв газраар, тодруулбал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичигт тодорхойлсон байршил, хэмжээгээр тодорхойлогдох болохыг тэмдэглэх нь зүйтэй.
11.2.Өөрөөр хэлбэл хариуцагчаас гуравдагч этгээдэд эзэмших эрх олгоогүй, илүү хашаалсан газарт буюу хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй газарт хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй болно.
11.3.Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн газрын давхцалтай хтой асуудлаар эрх бүхий байгууллагад хүсэлт гарган газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, хасуулах зэргээр шийдвэрлүүлсэн тохиолдолд газар ашиглахтай хтой асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх эрх энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлагдахгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3. дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч В ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2021 оны А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжуудын С., Б.М, Б.А, Д.Э, Б.А******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ