Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

2018           4            19                                       333

 

                              

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Г-тар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

иргэдийн төлөөлөгч Г.Баасансүрэн, П.Бямбадулам,  

Шинжээч Ц.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-, өмгөөлөгч Н.Жамъяндорж,

гэрч П.Бг, Ш.Батбаяр,

шүүгдэгч С.Б, өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023680378 дугаар 2 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний

Ц овогт С-н Б /РД:......../.

Яллагдагч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 01-02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамж, 70а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед Г-тар ах манайд ирсэн. Бид хоёр цуг явж машинд хийх шатахуун авсан. Буцаж ирэхдээ 0,75 литрийн архи авсан. Түүнийгээ уусан. Машин асаагүй тул Г-тар ахын дүү рүү ярьсан боловч ирээгүй. Гэрт хоол идэж, нэг пиво байсныг уусан. Г- ахад ор засаж өгсөн. Б тай нэг шил архи хувааж уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн гэр шатаж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж:-ынд орсон, хойшоо дэлгүүр орсон эхнэр байгаагүй. Тэгээд гэр рүү орсон. Нэг мэдэхэд зам дээр хэвтэж байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө босоод Б-йнх рүү явж машин засна гэж байсан. 19 цагт ажлаа тараад аав уруу 2 удаа залгахад утсаа аваагүй. Зургаан буудлын буудал дээр явж байхад аав залгасан. Гантогтохынх уруу явах гэж байна гээд даараад чичрээд байж байна гэсэн. Унааны мөнгөгүй гэж байсан. 15 орчим минутын дараа гэртээ ирээд аав уруу залгахад утсаа авахгүй байсан. Залгаад байсан утсаа аваагүй, яриад байгаа дохио өгөөд байсан. 23 цагийн үед залгахад 2 дуудаад холбогдохоо байсан. Өглөө залгасан болоогүй. 14 цагийн үед дүү залгаад цагдаа дээр ирсэн. Аавыг хараад таниагүй. Маш их гомдолтой байна. Байшингийн дам нуруу унаагүй байсан. Шувуу нуруу доошоо төмрөндөө баригдаад доошилсон байсан. Шүүгдэгч тал намайг хүн гэж тоож үзэхгүй байна. Ялыг нэмж өгнө үү” гэв.

Гэрч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “Шүүгдэгч, хохирогч нар машины талаар маргалдаад байсан. Б-хохирогчийг алгадахаар нь би салгасан. Архины шилээр хохирогчийн толгой уруу цохисон. Би Б-хойш нь салгатал таваг шидсэн. Тэгээд би хохирогчийг гэрээс гаргаж хашааны үүд хүртэл хүргэж өгсөн. Буцаад ортол над уруу дайраад байхаар нь би гараад явсан. Гудамжинд хохирогчтой тааралдсан. Та харихгүй юм уу гэхэд Бат-Эрдэнийнд орж хононо гээд явсан. Тэгээд цаашаа алхаад цэнхэр хашаа тойртол Бг өөдөөс гараад ирсэн. Би Бгт утаснаас нь зээл авч өгөөд ах уруу нь яриулсан. Утсаар ярьж байтал Бг “манай хүн орилоод байна, зам дээр гарч зогсоё” гээд явсан” гэв.        

Шинжээч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Толгойн олон гэмтэл авсан хүн комын байдалтай байж байгаад нас барсан. Шүд булгарч унаад залгигдах үед ходоодонд орсон. Гал гарахаас өмнө амь хохирогч нас барсан байсан. Утаа тортоггүй байсан. Цогцос 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй байгаа учир цусанд нүүрс хүчлийн дутуу исэл шингэнэ. Нүүрс хүчлийн хийн хордлого улаан хүрэн болгочихдог. Энэ тохиолдолд эд эсийн шинжилгээгээр тортог илрээгүй. Иймээс амьсгалаагүй. Тархины цусан хураа, цус хуралтууд амь хохирогчийг амьд үед үүссэн” гэв.  

Эрүүгийн 1708023680378 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-: “...Манай аав Г.Гр нь 1958 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 1-73 тоотод миний биетэй цуг оршин сууж, амьдардаг байсан. Манай аав гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хувиараа машин тэрэг засаж янзалдаг байсан, машины мотор сайн янзалдаг моторчин хүн байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баагий гэх хүн аав руу залгаад нэг машин засуулах тухай ярьж байсан. Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагт ажилдаа явах гээд гарахад аав “Баагий дээр очиж машиныг нь янзалж өгнө” гээд хувцас хунар болон багаж хэрэгслээ янзалж байсан. Ажил 19 цагийн үед тараад аавын утас уруу 2 удаа залгахад утсаа авахгүй байсан, гэр рүүгээ явж байх замд аав залгаад “мөнгө байдаггүй ээ” гэсэн. Би “яасан юм бэ” гэхэд “утсаа тавьчих, гэрт нүүрс түлээгүй болчихсон, мөнгө өгөхгүй байна аа” гэсэн. Тэгээд би очих замдаа Гнхоос алх аваад очно, би Г-х уруу яг орж явна гээд утсаа тасалсан. Би ажил дээрээ алх хэрэглэдэг байсан бөгөөд ажлын алх алга болчихсон, би аавд алх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд аав алх авах гээд явсан юм билээ. ...Би 20 цаг нэлээн өнгөрч байхад залгатал утас нь яриад байсан. Хамгийн сүүлд 21 цагийн үед 2 удаа залгатал утас нь яриад авахгүй байсан. Өглөө 08 цагийн үед залгатал холбогдохгүй байсан. Манай дүү Батмөнх залгаад “цагдаагаас хүмүүс ярьж байна. Яасан нь мэдэгдэхгүй байна, нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь би дүүтэйгээ цуг цагдаа дээр ирэхэд ийм асуудал болсон байна. ...Баагий гэх залуу манайхаар 2 удаа ирж байсан. Тэгээд аавтай танилцаж машин тэрэг янзлуулдаг байсан. Би энэ хүний талаар тодорхой сайн мэдэхгүй байна. ...Надтай ярихад нь би эхэндээ согтуу байгаа юм болов уу гэж бодоод “та юм уучихсан юм уу” гэж асуухад “үгүй ээ, би даараад чичрээд байна, одоо Гантогтохынх руу орж явна” гэж хэлсэн.

...Маш их гомдолтой байна, хохирол өнөөдрийн байдлаар огт төлөгдөөгүй, хэрэгт холбогдсон хүний ар гэрээс надтай холбогдоогүй байна. Оршуулгын зардал 7.785.525 төгрөг, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-34, 222-223/,

Гэрч Ш.Б-ын: “...2017.11.09-ний өдөр Б-залгаад “гэрт хүрээд ир" гээд дуудахаар нь би 21 цагийн үед очсон. Б, эхнэр Б нар өөрийгөө Г- гэж танилцуулсан 60 орчим насны эрэгтэй хүний хамт байсан. Б-, Г- хоёр архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан. Б-надад мөнгө өгөөд “архи аваад ир” гэхээр нь би дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” архи авчирч өгөөд Б-, Г- бид гурав хувааж уусан. Архи ууж байхад Б-Г- гэдэг хүн рүү “чи миний машиныг олигтой янзалж өгөхгүй байна” гээд агсраад орон дээр дарж унагаагаад боогоод байхаар нь би салгатал Б-над уруу агсраад байсан. Тэгтэл Г- нь “харилаа” гээд гараад явсан. Би Г-г явсны дараа тэднийхээс гараад явж байтал араас Бг гарч ирээд “Б-над уруу дайраад байна, би ахыгаа дуудахаас” гэж хэлээд надтай цуг Нарангийн эцэс хүртэл алхах замдаа ахтайгаа утсаар яриад байсан. Тэгээд Бг Нарангийн эцэс дээр “ахтайгаа уулзана” гээд үлдсэн. Би авто сургуулийн буудал хүртэл алхаж байгаад такси бариад хороололд явж байхад Бг утсаар яриад “Б-гэрээ шатаачихлаа” гэж хэлээд уйлаад утсаа салгачихсан. ...Б-их хэмжээний согтолттой буюу өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон байсан. Хүн хүн рүү дайраад агсраад байсан.

...2017 оны 11 дүгээр сарын 09-ний ...20 цаг 40 минутын үед Бат-Эрдэнийнд очсон. Б-, нэг танихгүй хүнтэй “Нийслэл” гэсэн 2,5 литрийн пиво уугаад, Б зурагт үзээд сууж байсан. ...Г- гэх хүн “архи уумаар байна” гэсэн чинь Б-эхнэрээсээ 20.000 төгрөг аваад “би дэлгүүрт өртэй тул чи дэлгүүр яваад ир” гэж хэлээд надад өгч явуулсан. Би 0.5 литрийн “Хараа” архи аваад Г-, Б-бид гурав хувааж уугаад сууж байсан. 22 цагийн орчим Б-Г- гэдэг хүнтэй машин янзалж өгөх талаар маргалдаад гал тогооны өрөөнд орж Г-г Б-хоёр удаа алгадахаар нь би салгаад Б-, Г- хоёрыг том өрөөнд оруулж орон дээр суулгасан. Б-босч ирээд Г-г орон дээр дарж унагаад гараараа багалзуурдаж боохоор нь би салгаж босгосон. Б-том өрөөний зүүн хойд талд байсан шүүгээнээс шаазан таваг аваад Г- уруу шидсэн чинь Г-гийн толгойн баруун хэсэгт оноод таваг нь том өрөөний хаалгаар шидэгдэж коридорын ханан дээр очиж хагарсан. Хагарсан шилийг Бг цэвэрлэж байсан. Би Г-г салгаад Бат-Эрдэнийнхээс гаргаж өгсөн. Би Г-г хашааны хаалгаар гаргаж өгсөн чинь Г- замаа дагаад уруудаад явсан. Би буцаад орсон чинь Б-над уруу агсраад гартаа шилэн аяга барьсан байхаар нь хоёр гарыг барьж авсан чинь аягаа тавиад миний хоолойг боохоор нь тавиулаад би шууд гараад явсан. Автобусны буудал уруу алхаад явж байсан чинь Бг араас гүйж ирээд “Б-намайг зодох гээд дайраад байна. Бат-Эрдэний ахыг нь дуудъя...” гэхээр нь би Бгийн гар утсанд 500 төгрөгийн нэгж зээлээр авч өгсөн. ...Г-тар шилэн тавганд цохиулаад 22 цаг 30 минутын орчимд гарч явсан. Гарч явахдаа гуйвахгүй зүгээр явж байсан. Бээс гарч явахдаа Г-тартай тааралдаагүй. Г-тарыг хамгийн сүүлд Бат-Эрдэнийн хашаанаас гаргаж өгсөн. Түүнээс хойш тааралдаагүй.

...Би Б-ийн гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад гарсан. Гарахад Б-ганцаараа үлдсэн. Үүнээс 20 орчим минутын өмнө талийгаач Г-тарыг Бат-Эрдэнийн хашаанаас би гаргаж өгсөн. Г-тарыг Бат-Эрдэний гэрээс гаргахгүй бол Б-түүнийг цохиж зодоод байсан. ...Бат-Эрдэний гэрээс гарч яваад баруун урд өнцөгт Г-тартай ...таарсан. Энэ үед шөнийн 00 цаг дөнгөж өнгөрч байсан. Намайг тэдний гэрээс гараад дөнгөж уруудаж явах үед таарсан. Дээшээ өгсөөд Бат-Эрдэний гэрийг чиглээд явж байсан. Салгаад явуулж байхад буцаж очиж яах гэж байгаа юм бол гэж бодоод “та хаачих гээд байгаа юм бэ, настай хүн байж согтуу яваад байх юм, гэртээ харьж унтахгүй юм уу” гэхэд “ах нь дэлгүүр орчихоод Бат-Эрдэнийнх рүү ороод унтчихна” гэж хэлсэн. Г-тараас салаад доошоо уруудаад гудамжны үзүүр хүрэх гээд явж байтал араас гүйгээд хүрээд ирсэн. ...Над руу Б шөнийн 02 цаг 07 минутанд залгасан. Яагаад энийг санаж байна вэ гэвэл утсан дээр минь залгасан цаг минут нь тодорхой байсан.

...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Г-тартай тааралдаагүй гэж худал мэдүүлсэн байна. Би сандарсан, анх удаа мэдүүлэг өгөхдөө цагдаагаас айсандаа мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлсэн. Харин анх мэдүүлэг өгөхдөө “Б-Г-тар ахын толгойг архины шилээр цохисон, цохисон архины шил нь хагарсан” гэдгийг Бат-Эрдэний эхнэр Бг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Гэмтлийн эмнэлэг дээр “битгий хэлээрэй” гэж хэлээд гуйгаад байхаар нь би хэлээгүй. Яг үнэндээ бол Б-Г-тар гэж хүнийг 2-3 удаа алгадаад, сууж байсан орон дээр нь дарж унагааж багалзуурыг нь шахаад байхаар нь би салгасан. Тэгтэл ууж байсан тал архитай шилийг аваад Г-тар ахын толгойг цохисон, архины шил хагарсан, хагарсан архины шилний үүрмэгийг Бат-Эрдэний эхнэр Бг шүүрдэж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-45-46, 48-50, 52-53, 2 дугаар хавтас, хх-84-86/,

Гэрч П.Бгийн: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн орчим Г-тар гэх хүн манай нөхрийн машиныг янзлах гээд манайд ирсэн. ...Б-, Г- ах хоёр ...машин дотроо архи уусан. 19 цагийн үед би цуйван хийж өгөөд хоол идэцгээсэн. Хоолоо идчихээд гэрт байсан “Нийслэл” гэсэн 2,5 литрийн пивийг Г- ахтай уусан. 20 цагийн орчим Батбаяр ах ирээд тэр гурав нийлж нөгөө пивоо хувааж ууцгаасан. Пивоо ууж дуусаад дахиад нэг шил 0,5 литрийн “Хараа” архи авч ууж байснаа манай нөхөр Г- ах хоёр хоорондоо маргалдаад Б-Г- ах руу ууж байсан архиныхаа шилийг авч шидсэн чинь Г- ахын толгойг оноод шил хагарсан. Батбаяр ах “боль” гэсэн чинь Б-болилгүй том өрөөнд мөлхөө тавилганы хажуугийн шүүгээн дээр өрж тавьсан тавагнаас нэгийг аваад шидсэн чинь таваг нь хана руу очоод хагарч унасан. Би айгаад гэрээс гарсан. Би урд талын айл Наранбаатарынд орж цагдаагийн дугаар асуугаад цагдаа дуудах гэж байгаад болиод буцаад гэртээ орсон чинь гэрт хүн байхгүй тэр гурав гараад явсан байсан. Тэгээд гэрээс гарч яваад Батбаяр ахтай хашааны гадна таараад “та хаачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “би явлаа” гэсэн. “Г- ах хаачихсан юм” гэсэн чинь “явсан” гэж хэлсэн. Буцаад гэр рүүгээ орох гэж байгаад болиод ахдаа нөхрийг “архи уугаад байна” гэж хэлэх гээд Их наран руу явсан. Явах замдаа Батбаяр ахтай таараад “би ахынх руугаа явлаа” гэж хэлсэн чинь Батбаяр ах “харанхуй шөнө хэцүү, ах руугаа утсаар ярь, ах нь чамайг дөхүүлээд өгье” гэж хэлэхээр нь би “Төрөө ах руу утсаар ярьсан чинь “Саппоро дээр явж байна. Одоо очоод авъя” гэж хэлсэн. Батбаяр ах бид хоёр гудамжинд ахыг зөндөө удаан хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь би дахиж ярьсан чинь “ах нь Арвайн үндэсээр өгсөөд явж байна” гэхээр би “өөдөөс чинь яваад “Тэс петролиум” шатахуун түгээх газар дээр хүлээж байя” гэж хэлээд Батбаяр ах бид хоёр доошоо уруудаж явах гээд байж байсан манай нөхөр гудамжинд орилж байгаа чимээ сонсогдохоор нь бид хоёр гүйж яваад “Тэс” колонкийн тэнд очоод Батбаяр ахаас салсан. Батбаяр ах такси барина гээд цааш явсан. Би “Тэс” колонк дээр Төрөө ахтай таараад явсан. Төрөө ах таксигаар хүн авч явж байсан тул намайг Цэгмэдийнд буулгаад явсан. Манай урд талын айлын эгч Лхагваа залгаад “гэр чинь шатаж байна. чи хаана байна хурдан гэртээ ирээч” гэж хэлэхээр нь тэднийхээс гарч гүйгээд явж байтал Цэгмид, Чимгээ хоёр араас машинтай ирсэн. Гэртээ очсон чинь шатаж байсан, гал унтраах машин, цагдаа нар ирсэн байсан. Би нөхрийгөө шатаж байна гэж бодоод орилсон чинь “нөхөр чинь зүгээр” гэж тэнд байгаа хүмүүс хэлсэн. Манай нөхрийн гар түлэгдсэн байсан. Гэрт хүн байсныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-42-43, 223-224/,

Гэрч Г.Лгийн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө би ганцаараа зурагт үзээд хэвтэж байтал гэрийн тооноор гэгээ татаад байхаар нь гарч хартал арын гудамжны Бийн байшин шатаж байсан. Тэгээд эргэж ороод нөхрийгөө сэрээгээд хувцсаа өмсөөд гарсан. ...Б-шатаж байгаа байшингийнхаа довжооны урд талд зогсож байсан. Мядагмаа бид хоёр Б-эс “авгай чинь хаана байна, байшин дотор хүн амьтан байхгүй биз” гэж асуухад юу ч хэлэлгүй шатаж байгаа байшин руугаа гүйгээд орчихсон. Б-байшингийн үүдний хэсэгт уначихсан байхаар нь хажуу талын айлын залуу татаж гаргаж ирсэн. Хувцас хунарт гал авалцаад утаа савсаад гарч ирсэн. Эхнэрийнх нь дугаарыг тэнд байсан хүмүүсээс асууж би өөрийнхөө утсаар холбогдож “хүүе чи хаана байна, танай байшин шатаж байна ш дээ” гэж хэлэхэд “яанаа, тийм үү” гээд орилоод утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-56/,

Гэрч Г.Мгийн: “...Унтаж байтал гэрийн хаалгыг татаад хүн ороод ирсэн. Бг “цагдаагийн утасны дугаар хэд билээ” гэж асуусан. “Юу билээ, 102 байхаа” гэж хэлээд гаргасан. Нэг мэдсэн чинь Бгийн нөхөр Б-манайд ороод ирсэн. Тэгээд “гэр шатчихлаа” гэж хэлээд өөр юм хэлэлгүй гараад явсан. Манай нөхөр босоод шагайж харчихаад “шатаж байна” гэж хэлсэн. Бат-Эрдэнийн гадна очиход байшин нь бүхэлдээ галд автчихсан шатаж байсан. Б-хашаан дотроо зогсож байсан. “Эхнэр чинь хаана байгаа юм бэ” гэж асуухад “мэдэхгүй ээ” гэж хэлж байсан. Б-согтуу байсан. ...Манай хажуу айлын Лхагваа бид хоёр Б-эс “эхнэр чинь хаана байгаа юм бэ, байшин дотор байхгүй биз дээ” гээд байн байн асуухад Б-юу ч хэлэлгүй гэнэт байшин руу гүйгээд орчихсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58-60/,

Гэрч Б.Нын: “...Намайг анх гэрийнхээ үүднээс харахад Бат-Эрдэнийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн тал шатаж байсан. Хувцсаа өмсөөд очиход бүхэлдээ шатаж байсан. ...Б-эс “байшин дотор хүн байгаа юу” гэж асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Бг хажууд байгаагүй. “Бг хаана байна” гэтэл Б-гэнэт байшин руу гүйгээд орсон. ...Бгээс хашааны гадна орилоод байж байхад нь “дотор хүн байгаа юу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-64/,

Гэрч Э.Эн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үед баруун талын хамар хашаа Бат-Эрдэнийнх шатаагүй байсан. ...01:30 минутад манай эхнэр Отгонтуяа “хажуу айл шатаад байна” гэсэн. Гартал Бат-Эрдэнийн байшингийн дээвэр битүү шатаад гал авалцаж байсан. Манай хөрш айлын хүмүүс гараад ирчихсэн байсан. Б-“байшинд хүн байгаа” гээд сандарсан байдалтай байсан. Шатаж байгаа байшин руу гүйгээд орчихоор нь би хойноос нь орсон. Б-нэлээд их хэмжээний согтолттой байсан. ...Бат-Эрдэнийн гэрт хэрүүл маргаан зодоон хийсэн байдал мэдэгдээгүй, нам гүм байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-67-68/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.29-ний өдрийн 2224 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост орой, суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн зулайн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэн, дагзны баруун хэсгийн тархины эдийн няцрал, ховдлуудын цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, баруун ухархайн дээд, доод, гадна, дотор ханын хугарал, баруун хоншоор ясны хугарал, баруун хацар ясны нумын хугарал, баруун зовхи, дух, хацар, хамрын зөөлөн эдийн цус хуралт, доод үүдэн 4 шүд, зүүн доод соёо шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстын шарх, баруун хацрын шонтон, баруун хөмсөгний гадна үзүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр амьд үед нь үүсгэгджээ. 3. Талийгаач нь гавлын суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдон амьсгал бүтэж нас баржээ. 4. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 6. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. 7. Цогцосны гадаргуугийн 95-98%-ийг хамарсан IV зэргийн түлэгдэлт, нүүрсжилт нь нас барсны дараа үүсжээ” гэжээ /1 дүгээр хавтас, хх-74-77/,

Шинжээч Ц.Ганболдын: “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нийт хамгийн багадаа 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цогцост шинжилгээ хийхэд 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй нүүрсжсэн байсан учир цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг үзэх боломжгүй байсан. Талийгаачийн цогцост орой, суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн зулайн хатуу хальсан доорх цус хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэн, дагзны баруун хэсгийн тархины эдийн няцрал, ховдлуудын цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүдийг авсан талийгаачийн хувьд хөдөлгөөн хийх, босох, суух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй, ухаан алдана. Гавал суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдож амьсгал бүтэх тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж авч амьд үлдэх боломжгүй. Хохирогчид учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед яг ямар хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтлүүдийг учруулсныг тогтоох боломжгүй. Гал гарахын өмнө нас барсан байсан. Амьд байх үедээ утаа угаараар амьсгалаагүй, нас барсны дараа цогцост шингэсэн 34%-ийн нүүр хүчлийн дутуу ислийн илрэл илэрч байгаа юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-10-11, 92-93/,

Гэрч Ш.Бр нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Б-Г-тарыг алгадсан, багалзуурыг нь шахсан, архины шилээр толгойг нь цохисон, таваг шидэж толгойг нь оносон таваг нь ойж хананд тусаж хагарсан үйл явдлыг би хараад байж байсан. Надтай хамт Бг болсон явдлыг хараад хамт байж байсан. Б-Г-тар гэж хүн рүү таваг авч шидсэний дараа Б-Г-тар гэж хүн рүү дайраад агсраад байхаар нь би Г-тар гэж хүнийг Бат-Эрдэнийн гэрээс гаргаж өгсөн. Тэр үед Бг байхгүй байсан. Тэгээд эргээд Бат-Эрдэнийн гэрт ороход Б-над уруу гартаа сэнжтэй шилэн аяга бариад “чи ч гэсэн гай болов оо” гээд далайгаад дайраад байхаар нь гараас нь барьж түлхчихээд гараад доошоо алхаад явж байтал урдаас Г-тар алхаад ирж байсан. Та харьж унт аа гэхэд ах нь дэлгүүр орж 1 юм аваад Бат-Эрдэнийн гэрт орж хононо гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд салаад доошоо алхаад явсан. Эцэс рүү гарахад автобус байхгүй, надад мөнгө байхгүй байсан болохоор буцаад Бат-Эрдэнийн гэр рүү чиглээд алхаад явж байтал урдаас Бг ирж байсан. Бгээс яасан хаачих гэж байгаа юм гэж асуухад Б-уучихаараа над руу дайраад байдаг юм зодох гээд байна, ахынхаа үгэнд ордог юм ах руу нь залгаад өгөөч гэж хэлэхээр нь надад нэгж байхгүй гэхэд миний утсанд зээл аваад өг гэж хэлэхээр нь утсанд зээл авч өгөөд ахыг иртэл хамт байж байтал Б-гудамжинд орилж байсан. Тэгээд Бг айгаад доошоо явъя гээд бид 2 “Тэс” ШТС-д очиж байж байгаад ах нь ирж байна гэж хэлэхээр нь би цаашаа явсан. Намайг явсны дараа шөнийн 02 цаг 07 минутанд Бг залгаад Б-гэрээ шатаачихлаа шүү дээ гэж орилоод уйлаад утсаа тасалсан. Хэрэг болсон өдрөөс хойш маргааш нь билүү нөгөөдөр нь Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасгийн үүдэнд байхад Бг надад архины шилээр цохисон асуудлыг битгий хэлээрэй гэж хэлсэн. Бг надаас Г-тар гэж хүнийг асуусанг санахгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-90-91/,

Гэрч П.Бг нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэгтээ: “...Б-Г-тарыг алгадах, багалзуурдсан үйл явдлыг анзаарч хараагүй. Г-тар ах Б-2 маргалдаж ноцолдсон үйл явдал болсон. Б-1 метрийн зайнаас архины шил авч шидэхэд Г-тар ахын толгойг онож хагарсан. Би хагарсан шилийг шүүрдээд хаячихаад эргээд том өрөөнд орох зуур Б-том өрөөний тавилга дээр байсан шаазан цагаан өнгийн таваг авч шидсэн тэр таваг нь хананд тас гэж дуугараад хагарсан толгойг нь оносон эсэхийг хараагүй. Г-тар ах Б-2 маргалдаад зодолдоод Батбаяр салгаад байхаар нь би урд айл руу ороод цагдаагийн утас хэд билээ гэж асуугаад утас нэгж асууж орсон. Гэртээ эргээд 10 орчим минутын дараа ороход Б-ганцаараа том өрөөнд буйдан дээр сууж байсан. Над руу том том дуугараад дайраад хэрүүл хийх гээд байхаар нь гараад доошоо автобусны буудал чиглээд алхаад явж байтал Батбаяр ах цэнхэр хашааны хажууд явж байсан. Тэгээд та энд юу хийж яваа юм бэ яваагүй байгаа юм уу гэж асуухад Батбаяр ах унааны мөнгөгүй байна мөнгө байна уу гэж асуухаар нь надад мөнгө байхгүй Б-согтуу том том дуугараад над уруу дайраад хэрүүл хийгээд байна ахынхаа үгэнд ордог юм ахад нь хэлэх гээд явж байна гэж хэлэхэд шөнийн 00 цаг өнгөрсөн байна яаж чамайг энд ганцааранг чинь явуулахав, хүргээд өгье гэж хэлэхээр нь утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд утсандаа Б 500 нэгж зээлүүлээд Төрөө рүү ярьсан. Батбаяр надтай хамт гудамжинд зогсож байтал Б-гудамжиндаа хөөе гэж чанга орилсон. Тэгэхээр нь ирж байна гэж айгаад би Б ахыг дагуулаад “Тэс” ШТС-ын ойролцоо очоод Төрөө ах руу ярихад ирж байна гэж хэлэхээр нь Батбаяр ахыг ах ирж байна гэнээ та одоо яв яв гээд явуулахад Б ах автобусны буудал руу алхаад явсан. ...Б-намайг Батбаяр руу залгаад яриадах гэртээ харьсан юм болов уу гэж хэлэхээр нь Батбаяр руу залгаж манай байшин шатчихлаа Батбаяр шатаад түлэгдчихсэн байна гэж хэлж дуусаагүй байтал утас нь тасраад холбогдоогүй. Б-Г-тар гэж хүнийг архины шилээр цохисон асуудлыг янз бүрийн юм битгий хэлээрэй гэж Батбаяр ахад хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-90-91/,

Шүүгдэгч С.Б-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед Г- ах манайд ирсэн. ...Г- ах “хүйтэн байна ганц юм авчихаач” гэхээр нь би 0.75 литрийн архи авсан. Машинаа янзлуулах гээд Г- ахыг дуудсан. Бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Аккумулятор нь суучихсан байна гээд нэг хүн рүү залгасан. Манай дүүгийнх энэ хавьд ойрхон байна гэж хэлж байсан. Энэ үед харанхуй болсон 19 цаг орчим болж байсан байх. Хэсэг хүлээсэн нөгөө хүн ирээгүй дахиад залгахад жаахан эмэгтэй хүүхэд аваад аав гараад явсан гэж хэлж байсан. Дуудсан дүү нь ирээгүй учраас манай гэр рүү бид хоёр орсон. Цуйван хийсэн байсныг идээд гэрт байсан 2.5 литрийн шар айргийг Г- ах бид хоёр хувааж уугаад талд нь оруулсан. Г- ах гэрт түлээ түлш байхгүй гэхээр нь 6.000 төгрөг өгөөд явуулсан. Энэ үед 19 цаг болж байсан байх. Хэсэг хугацааны дараа байшингийн хаалга тогшоод онгойлгоход Г- ах байхаар нь “та яасан бэ” гэхэд юм хэлэхгүй “пизда” гэж амандаа үгэлж байсан. 200 граммтай “Хараа” архи барьсан талыг нь уусан байсан. Талыг нь үүдэнд шууд амаараа ууж дуусгаад гэрт орсон. Нэг их удалгүй манай нутгийн найз Батбаяр ирсэн. Барагцаагаар 18 цагийн орчимд ярьсан байх. Батбаяр ирээд Г- бид гурав үлдсэн шар айргаа ууж дуусгасан. Г- ахад баруун талын өрөөнд ор засаж өгсөн. Г- ахыг хэвтүүлээд Батбаяр бид хоёр архи уухаар болоод би мөнгийг өгөөд Батбаярыг архинд явуулсан. Батбаяр 1 шил 0.5 литрийн архи авчирсан. Би тэр үед согтсон байсан тул ямар шилтэй архи авчирсныг мэдээгүй. Би түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн байшингийн гадна байсан, байшин шатаж байсан. Би зүүн урд талын Наранбаатар гэдэг айлд энэ талаар хэлсэн. Байшинд гүйж орсноо санаж байна, нэг мэдсэн гал команд ирсэн, манай эхнэр бас ирсэн байсан. Яаж буцаж гарснаа мэдэхгүй байна. ...Г-тартай маргаж муудалцсан талаар мэдэхгүй.

...Би нэг сэргэсэн чинь гудамжны доороос гэр рүүгээ чиглээд алхаж явахдаа ухаан орсон. Манай байшин шатаж байсан. Хашаа руугаа ороод цонхоор хартал юу ч харагдахгүй гал дүрэлзээд байсан. ...Би эхнэрээсээ “Г-тар, Батбаяр хоёр хаачсан бэ, байшинд хүн байхгүй биз дээ” гэж асуухад Батбаяртай замд таарсан, Г-тар ахыг явуулчихсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү явсан юм шиг байгаа юм, ухаан балартсан байсан. Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Хохирогчийн биед учирсан гэмтлүүд манай байшин нурснаас болсон байх гэж бодож байна, санаж байгаа зүйл алга...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-126-128, 134, 2 дугаар хавтас, хх-18-20/,

Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-7-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-12-18, 19-25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-26-27/, шинжээчийн 2017.11.16-ны өдрийн 10574 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-80/, шинжээчийн 2017.11.17-ны өдрийн 10626 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-84/, шинжээчийн 2017.11.17-ны өдрийн 10625 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-86/, шинжээчийн 2017.11.23-ны өдрийн 10624 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-88/, шинжээчийн 2017.11.16-ны өдрийн 5989 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-97-98/, шинжээчийн 2017.11.27-ны өдрийн 10621 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-100/, шинжээчийн 2017.11.27-ны өдрийн 10622 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-102/, шинжээчийн 2017.11.20-ны өдрийн 10619 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-104-106/, хохирлын баримт /1 дүгээр хавтас, хх-166-200/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хавтас, хх-210/, гэрч Н.Пн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-224-225/, гэрч Ж.Зн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-225-228/, гэрч С.У мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-229/, гэрч Д.Отгонбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-235-237/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018.01.09-ний өдрийн 29 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-246-247/, гэрч Ш.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-72-83/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зэс голчтой 3 хэсэг цахилгааны утас, цагаан өнгийн шаазан эдлэлийн хэлтэрхий хэсгүүд, Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн СД 1 ширхэг зэргийг талууд шинжлэн судлуулснаар тооцуулж, 22 см урттай шатаж харласан төмөр алхыг таниулж тус тус шинжлэн судлав.

Гэрч Г.Г гэрч П.Бг нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, 35-37, 38-39/-үүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг буюу “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах...” гэснийг зөрчсөн байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Б согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамж, 70а тоот гэртээ иргэн Г.Г-зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагт ажилдаа явах гээд гарахад аав “Баагий дээр очиж машиныг нь янзалж өгнө” гээд хувцас хунар болон багаж хэрэгслээ янзалж байсан. Ажил 19 цагийн үед тараад аавын утас уруу 2 удаа залгахад утсаа авахгүй байсан, гэр рүүгээ явж байх замд аав залгаад “мөнгө байдаггүй ээ” гэсэн. Би “яасан юм бэ” гэхэд “утсаа тавьчих, гэрт нүүрс түлээгүй болчихсон, мөнгө өгөхгүй байна аа” гэсэн. Тэгээд би очих замдаа Шүүгч Г.Алтанцэцэг:-с алх аваад очно, би Гантогтохынх уруу яг орж явна гээд утсаа тасалсан. ...Би 20 цаг нэлээн өнгөрч байхад залгатал утас нь яриад байсан. Хамгийн сүүлд 21 цагийн үед 2 удаа залгатал утас нь яриад авахгүй байсан. Өглөө 08 цагийн үед залгатал холбогдохгүй байсан. Манай дүү Б залгаад “цагдаагаас хүмүүс ярьж байна. Яасан нь мэдэгдэхгүй байна, нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь би дүүтэйгээ цуг цагдаа дээр ирэхэд ийм асуудал болсон байна. ...Маш их гомдолтой байна, хохирол өнөөдрийн байдлаар огт төлөгдөөгүй, хэрэгт холбогдсон хүний ар гэрээс надтай холбогдоогүй байна. Оршуулгын зардал 7.785.525 төгрөг, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-34, 222-223/,

гэрч Ш.Бын “...2017.11.09-ний өдөр Б-залгаад “гэрт хүрээд ир" гээд дуудахаар нь би 21 цагийн үед очсон. Б-, Г- хоёр архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан. Архи ууж байхад Б-Г- гэдэг хүн рүү “чи миний машиныг олигтой янзалж өгөхгүй байна” гээд агсраад орон дээр дарж унагаагаад боогоод байхаар нь би салгатал Б-над уруу агсраад байсан. ...Гал тогооны өрөөнд орж Г-г Б-хоёр удаа алгадахаар нь би салгаад том өрөөнд оруулж орон дээр суулгасан. Б-босч ирээд Г-г орон дээр дарж унагаад гараараа багалзуурдаж боохоор нь би салгаж босгосон. Б-том өрөөний зүүн хойд талд байсан шүүгээнээс шаазан таваг аваад Г- уруу шидсэн чинь Г-гийн толгойн баруун хэсэгт оноод таваг нь том өрөөний хаалгаар шидэгдэж коридорын ханан дээр очиж хагарсан. Би Г-г салгаад Бат-Эрдэнийнхээс гаргаж өгсөн. Би автобусны буудал руу алхаад явж байсан чинь Бг араас гүйж ирээд “Б-намайг зодох гээд дайраад байна. Бат-Эрдэний ахыг нь дуудъя...” гэхээр нь би Бгийн гар утсанд 500 төгрөгийн нэгж зээлээр авч өгсөн. ...Би Бат-Эрдэнийн гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад гарсан. Гарахад Б-ганцаараа үлдсэн. Г-тарыг Бат-Эрдэнийн гэрээс гаргахгүй бол Б-түүнийг цохиж зодоод байсан. ...Бат-Эрдэний гэрээс гарч яваад баруун урд өнцөгт Г-тартай ...таарсан. Дээшээ өгсөөд Бат-Эрдэнийн гэрийг чиглээд явж байсан. Салгаад явуулж байхад буцаж очиж яах гэж байгаа юм бол гэж бодоод “та хаачих гээд байгаа юм бэ, настай хүн байж согтуу яваад байх юм, гэртээ харьж унтахгүй юм уу” гэхэд “ах нь дэлгүүр орчихоод Бат-Эрдэнийнх рүү ороод унтчихна” гэж хэлсэн. Г-тараас салаад доошоо уруудаад гудамжны үзүүр хүрэх гээд явж байтал Бг араас гүйгээд хүрээд ирсэн. ...Би сандарсан, анх удаа мэдүүлэг өгөхдөө цагдаагаас айсандаа мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлсэн. Харин анх мэдүүлэг өгөхдөө “Б-Г-тар ахын толгойг архины шилээр цохисон, цохисон архины шил нь хагарсан” гэдгийг Бат-Эрдэний эхнэр Бг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Гэмтлийн эмнэлэг дээр “битгий хэлээрэй” гэж хэлээд гуйгаад байхаар нь би хэлээгүй. Яг үнэндээ бол Б-Г-тар гэж хүнийг 2-3 удаа алгадаад сууж байсан орон дээр нь дарж унагааж багалзуурыг нь шахаад байхаар нь би салгасан. Тэгтэл ууж байсан тал архитай шилийг аваад Г-тар ахын толгойг цохисон, архины шил хагарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-45-46, 48-50, 52-53, 2 дугаар хавтас, хх-84-86/,

гэрч П.Бгийн “...Б-Г- ах руу ууж байсан архиныхаа шилийг авч шидсэн чинь Г- ахын толгойг оноод шил хагарсан. Батбаяр ах “боль” гэсэн чинь Б-болилгүй том өрөөнд мөлхөө тавилганы хажуугийн шүүгээн дээр өрж тавьсан тавагнаас нэгийг аваад шидсэн чинь таваг нь хана руу очоод хагарч унасан. ...Тэгээд гэрээс гарч яваад Батбаяр ахтай хашааны гадна таараад “та хаачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “би явлаа” гэсэн. “Г- ах хаачихсан юм” гэсэн чинь “явсан” гэж хэлсэн. ...Батбаяр ах бид хоёр гудамжинд ахыг зөндөө удаан хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь би дахиж ярьсан чинь “ах нь Арвайн үндэсээр өгсөөд явж байна” гэхээр би “өөдөөс чинь яваад “Тэс петролиум” шатахуун түгээх газар дээр хүлээж байя” гэж хэлээд Батбаяр ах бид хоёр доошоо уруудаж явах гээд байж байсан манай нөхөр гудамжинд орилж байгаа чимээ сонсогдохоор нь бид хоёр гүйж яваад “Тэс” колонкийн тэнд очоод Батбаяр ахаас салсан. Батбаяр ах такси барина гээд цааш явсан. ... Б-Г-тар гэж хүнийг архины шилээр цохисон асуудлыг янз бүрийн юм битгий хэлээрэй гэж Батбаяр ахад хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-42-43, 223-224, 2 дугаар хавтас, хх-90-91/,  

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.29-ний өдрийн 2224 дүгээр шинжилгээ “...2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр амьд үед нь үүсгэгджээ. 3. Талийгаач нь гавлын суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдон амьсгал бүтэж нас баржээ. 7. Цогцосны гадаргуугийн 95-98%-ийг хамарсан IV зэргийн түлэгдэлт, нүүрсжилт нь нас барсны дараа үүсжээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-74-77/,

шинжээч Ц.Ганболдын “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нийт хамгийн багадаа 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цогцост шинжилгээ хийхэд 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй нүүрсжсэн байсан учир цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг үзэх боломжгүй байсан. Талийгаачийн цогцост орой, суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн зулайн хатуу хальсан доорх цус хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэн, дагзны баруун хэсгийн тархины эдийн няцрал, ховдлуудын цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүдийг авсан талийгаачийн хувьд хөдөлгөөн хийх, босох, суух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй, ухаан алдана. Гавал суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдож амьсгал бүтэх тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж авч амьд үлдэх боломжгүй. Хохирогчид учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед яг ямар хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтлүүдийг учруулсныг тогтоох боломжгүй. Гал гарахын өмнө нас барсан байсан. Амьд байх үедээ утаа угаараар амьсгалаагүй, нас барсны дараа цогцост шингэсэн 34%-ийн нүүр хүчлийн дутуу ислийн илрэл илэрч байгаа юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-10-11, 92-93/ болон шүүх хуралдаанаар хэлэцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б-“хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч нарын санал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, гэрч Б мэдүүлэг зөрүүтэй /хх-46-50, 51-53/, шүүгдэгч С.Б-хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлож чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнийг цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар дүгнэлтээ танилцуулав.

Гэвч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-12-18, 19-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-33-34/, шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-74-79/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-10-11, 92-93/ зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.        

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-тарын амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардалд баримтаар 7.785.525 /долоон сая долоон зуун наян таван мянга таван зуун хорин тав/ төгрөг тогтоогдсоныг шүүгдэгч 2018.04.18-ны өдөр төлж, баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Харин хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Сэтгэл санааны хохирол 60.000.000 /жаран сая/ төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч тал гаргаж өгөөгүй, мөн уг нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Оршуулгын зардал төлөгдсөн хэдий ч хор уршиг арилахгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, мөн шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлж байсан, гэр нь шатсан учир ар гэр нь орон гэргүй болсон байгааг харгалзан 12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул улсын яллагчийн санал болгосон ял багадаж байна. 18 жил хорих ял өгнө үү” гэж,

хохирогч “Шүүгдэгч тал намайг хүн гэж тоохгүй байна. Маш их гомдолтой байна. Ялыг нэмж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч С.Бд 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б-урьдчилсан хоригдсон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 122 хоног, шүүх хуралдаан завсарласан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 7 хоног, нийт 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэс голчтой 3 хэсэг цахилгааны утас, цагаан өнгийн шаазан эдлэлийн хэлтэрхий хэсгүүд, 22см урттай шатаж харласан төмөр алх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн СД 1 ширхгийг хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт С-ын Б-хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Б-15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-урьдчилан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэс голчтой 3 хэсэг цахилгааны утас, цагаан өнгийн шаазан эдлэлийн хэлтэрхий хэсгүүд, 22см урттай шатаж харласан төмөр алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Б-эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР

 

                       ШҮҮГЧИД                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                

  Г.ГАНБААТАР