Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00727

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00731

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь М.*******-******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд 1.Нэхэмжлэгч Г. миний бие нь өөрийн зүс таних хүн болох хариуцагч *******- гэгчид түүний тавьсан саналын дагуу өдрийн нэг хувийн хүүтэй мөнгө зээлэхүү гэхээр нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,200,000 төгрөгийг тус тус зээлсэн, мөн хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр зээлээр 11 граммын 2,330,000 төгрөгийн үнэ бүхий монетан эдлэл, 2,890,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж зэргийг тус тус зээлээр худалдсан байдаг бөгөөд нийт үнийн дүн нь 40,120,000 төгрөг болж байгаа ба хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлсэн мөнгө, зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрүүдийг төлөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосоор байна. Иймд зээлж авсан мөнгө болон зээлээр авсан үнэт эдлэлийн төлбөр зэрэг нийт 40,120,000 төгрөгийг хариуцагч М.*******-гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжилж байгаа 40,120,000 төгрөгөөс хариуцагч 3,500,000 орчим төгрөг төлөөгүй үлдсэн гэж нэхэмжлэгч хэлсэн учраас энэ мөнгийг гаргуулах саналтай байна, , , гээд өөр 3 хүний төлөх ёстой мөнгийг М.*******-гөөр дамжуулж шилжүүлсэн байдаг. Энэ хүмүүсийн гүйлгээг тус бүрээр нь хэлэхэд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэсэн утгатай 145,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 290,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 145,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 480,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 180,000 төгрөгийн гүйлгээнүүд дансны хуулгаар харагддаг ба нийт 1,965,000 төгрөг болж байна, үүн дээр хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 310,000 төгрөгийг нэмээд 2,275,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.*******- хариу тайлбартаа 310,000 төгрөг төлнө гэдэг байр сууриа илэрхийлсэн, ер нь Г. өөрөө мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлээд байна гэж харагдаад байна. Мөн өнөөдөр гэнэт шүүх хурал дээр нэхэмжлэгч тал , , гэсэн хүмүүстэй холбоотой ямар ч баримтгүй тайлбар хэлээд байхаар би гайхаад байна, хариуцагч гэсэн гүйлгээний утгатай ямар ч мөнгө шилжүүлээгүй, 3,500,000 төгрөг төлөх үндэслэл байхгүй гэсэн байр суурьтай байгаа, харин , гэсэн гүйлгээг төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн, талууд 2025 оны 2 сараас хойш хоорондоо тохиролцож чадахгүй яваад байгаа юм байна лээ. Анх нэхэмжлэл гаргахдаа 40,120,000 төгрөг нэхэмжилсэн, гэтэл дансны хуулгаар төлсөн, бага зэрэг үлдэгдэл байгаа нь гарч ирээд байна. , гэсэн гүйлгээний утгатай 1,965,000 төгрөг дансны хуулгаар нотлогдож байгаа тул төлөхийг зөвшөөрч байна мөн анхнаасаа зөвшөөрсөн 310,000 төгрөг нийт 2,275,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна, төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,120,000 төгрөгөөс 37,845,000 төгрөгөөс татгалзаж, 2,275,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,275,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 37,845,000 төгрөгөөс татгалзаж, 2,275,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******-гөөс 51,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ