Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

2024/ДШМ/38

 

 

 

П.Э, С.Г нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           Прокурор: Ж.У

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч:Ж.Н, А.Т, Э.М, Б.Б

           Шүүгдэгч: П.Э, С.Г

           Нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан

           А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Э, С.Г нарт холбогдох 17.12 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүгийн хамт А аймгийн Х сумын А багийн У гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн 1 дүгээр шүүхийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Сум дундын шүүхийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 4 жил, 5 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Сум дундын шүүхийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Пын Э /РД:0000000/

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт О аймгийн Б сумын С багийн И 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр О аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Сийн Г /РД:0000000000000/ 

 

 Шүүгдэгч П.Э нь Ж.Б, П.Л нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Х сумын А багийн Я гэх газраас иргэн Н.Бийн эзэмшлийн 9 тооны үхрийг хулгайлж түүнд 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Н.Н, Ц.Т нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О аймгийн Д багийн С гэх газраас иргэн А.Бын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө С аймгийн Отуул сумын "Х" гэх газраас иргэн Н.Аийн өмчийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Ц.Ттэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б аймгийн 1 дүгээр багийн Х гэх газраас Д.Оын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Н.Нтэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сард Б аймгийн О сумын З гэх газраас Г.Бийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын 2 дугаар багийн Хы нутаг Д гэх газраас иргэн А.Аы 1 тооны үхрийг хулгайлж түүнд 725.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд С аймгийн Б сумын нутаг “А” гэх газраас иргэн Д.Оийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн, мөн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын нутгаас иргэн Д.Гийн 2 тооны адууг хулгайлж түүнд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд О аймгийн Ж сумын Д багийн “А" гэх газраас иргэн Г.Сгийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 20-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын 0 дүгээр багийн "Ө" гэх газраас С.Дгиин 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Ц.Т, Ц.М нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын Х багийн нутаг Я гэх газраас А.Аийн 1 тооны морийг хулгайлж түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь С.Г, П.Л нартай нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын М багийн О гэх газраас иргэн Ц.Хгийн зуслангийн байшинд нууцаар нэвтэрч хууль бусаар 500 литр айраг, худгийн насос, жижиг, том ямааны сам, хатгамал зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, С.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд А аймгийн Х сумын А багийн Х гэх газраас иргэн П.Мын эзэмшлийн 14 тооны сарлагийн үхрийг хулгайлж түүнд 8.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О аймгийн Ж сумын Улаан толгой багийн нутаг нутгаас иргэн Б.Б 11 тооны адууг хулгайлж түүнд 10.320.000 төгрөгийн,

иргэн М.Бгийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.000.000 төгрөгийн,

иргэн О.Нийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн,

2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр О аймгийн Ж сумын Ж багийн нутгаас иргэн Ш.Бын 2 тооны адууг хулгайлж түүнд 1.950.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч П.Э нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын А багийн Ар Х гэх газраас Д.Лгийн 21 тооны адууг хулгайлж түүнд 8.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь ганцаараа 2020 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр А аймгийн Ц сумын Х багийн С гэх газраас иргэн Ц.Мийн 42 тооны хонийг хулгайлж, түүнд 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Г нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Пын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заасан бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Сийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, шүүгдэгч С.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн солиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Эод оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд  өөрийн оршин суух А аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч С.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд  өөрийн оршин суух О аймгийн Ж сумын нутаг дэвсгэрээс явахыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Эын цагдан хоригдсон 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, шүүгдэгч П.Эын эдэлсэн 362 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Гийн эдэлсэн 295 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус тэдгээрийн оногдуулсан ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, С.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус  мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч С.Гэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Эоос 283.400 /хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б аймгийн О сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Аийн Б /РД:000000/-д, шүүгдэгч П.Эоос 283.400 /хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч С аймгийн О сумын 0 дугаар багт оршин суух Н овогт Н А /РД:000000/-т, шүүгдэгч П.Эоос 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч О аймгийн Ж сумын Д багт оршин суух Гойд овогт Дын О /РД:000000/-т, шүүгдэгч П.Эоос 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч О аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух Б овогт Дгийн Г /РД:0000000000/-д, шүүгдэгч П.Эоос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух Б овогт Свийн Д /РД:0000000000/-д, шүүгдэгч П.Эоос 316.700 /гурван зуун арван зургаа мянга долоон зуу/ төгрөг гаргуулан хохирогч О аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар багт оршин суух Т овогт Аийн А /РД:0000000/-д, шүүгдэгч П.Эоос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч О аймгийн Ж сумын Д багт оршин суух Б овогт Оийн Н /РД:000000/-д тус тус олгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулсан 2.000.000 төгрөгөөс хохирол нөхөн төлүүлэхийг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Гээс 4.275.000 /дөрвөн сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Х аймгийн Р сумын 0 дугаар багт оршин суух Хотгойд овогт Пүрэвданзангийн М /РД:0000/-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан С.Бын эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Кио Бонго Пронтер” маркийн автомашиныг эзэмшигч С.Б, шүүгдэгч Н.Нн эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 улсын дугаартай “Хьюндай Соната” маркийн автомашиныг Н.Нд, Ц.Нын эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн автомашиныг эзэмшигч Ц.Н тус тус буцаан олгож, шүүгдэгч П.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь, мөн 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хээр зүсмийн морь, 00-00 улсын дугаартай “Киа Бонго Пронтер” маркийн автомашины үнэнээс 1.500.000 төгрөгийг, 0-0 0 улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн автомашины үнэнээс 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд илүү хэсгийг улсын орлогод, шүүгдэгч С.Гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морины үнэ, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 00-00 О улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины үнэ 9.100.000 төгрөгийг шүүгдэгч С.Гээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсан байгаа болохыг дурдаж, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаар, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар, А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, сум 5 ширхэг зэргийг устгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж, хонгио 1 ширхэг, 6.6 метр урттай олс 1 ширхэг, хутга 2 ширхэг, үхрийн эвэр 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, сүх 1 ширхэг, хүрз 1 ширхэг, эмээл 1 ширхэг зэргийг устгасан болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э, шүүгдэгч С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо ... Шүүхээс С.Гэд 2018 оны 07 сарын 27-ны өдөр О аймгийн Ж сумын Ж багийн нутгаас иргэн Ш.Бын 2 тооны адууг хулгайлж, 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс 12 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Х сумын О гэх газраас иргэн Ц.Хгийн зуслангийн байшинд нэвтэрч 500 литр айраг, худгийн насос, жижиг болон том ямааны сам, хатгамал зэргийг хулгайлан авсан. 2018 оны 11 сарын 20-ноос 27-ны хооронд А аймгийн Х сумын А багийн Х гэх газраас иргэн П.Мын 14 тооны сарлагийг хулгайлж, 2019 оны 06 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О аймгийн Ж сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Б 11 тооны , иргэн М.Бгийн 1 тооны, иргэн Нийн 1 тооны адууг тус тус хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Хэргийн материалыг судлан үзэхэд мэдүүлгүүд зөрүүтэй, Гийг эл хэрэгт холбогдолтой гэж үзэх нотлох баримт байхгүй, Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд дорвитой ажиллагаа хийгдээгүй байна. С.Гийг 2021 оноос эхлэн гэрчээр болон сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд мэдүүлгүүд тогтвортой байсан байна. С.Г нь 2018 оны 07 сарын 27-ны өдөр Ж суманд Их хурд наадамд морь уяж байсан. Иргэн Ц.Хгийн 500 литр айраг, Х сумын иргэн П.Мын 14 тооны сарлаг 2018 оны 11 сарын 20-27-ны өдрүүдэд алдагдахад тэрээр 0-0  дугаартай Бонго маркын автомашиныг худалдан аваагүй. Эл автомашин У хотод Гаалийн газарт байршиж байжээ. Хэргийг шалгах явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнөх өгсөн С.Гийн банкны дансанд Э, Ү, Б нартай холбоотой гүйлгээ хийгдээгүй. Түүнчлэн гэрчээр асуугдсан З, Н, С, Б нар 14 тооны сарлаг алдагдсан хэрэг дээр С.Г хамт явж авчирсан талаар ямар нэгэн үг өгүүлбэр, эх сурвалж дурдаагүй байна. Иймд С.Г болон Пын Э нарт холбогдох 2024/ШЦТ/17 дугаартай хэргийн хянан үзэж С.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү ... гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо ... Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд С.Гийн дээрх үйлдлүүдийг хийсэн гэх нотлох баримтууд цуглараагүй бөгөөд дан ганц яллагдагч Б.Э болон түүний хамаарал бүхий гэрчүүд болох Ц.З, П.Б, П.Н, С.Б, Б.Ү нарьн шууд бус мэдүүлгийг нотлох баримтаар С.Гийг гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Мөн хэрэгт С.Гийг гэмт хэрэгт зохион байгуулалттайгаар гүтгэсэн гэх нотлох баримтыг шүүхэд гаргасан боловч тухайн баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн, нэмж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй үндэслэлийн талаар шийдвэрт үндэслэлээ тайлбарлаагүй. Тодруулбал: Хэрэгт гэрч С.Б нь “Би Гийн ойр зуурын механик машин барих ажилд салдаг. Х сум руу 5 адуу ачаад 1 удаа явсан. Мөн 2018 онд Эын авчирсан шуудайтай махнуудыг ачиж байсан юм. 2018 оны 11 дүгээр сард намайг гэртээ байж байхад Г ирээд манай энэ жилийн идшийг Э А аймгийн Х сумаас авчирсан байна гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн дүү Боо буюу Бын цагаан өнгийн портер машиныг унаж очоод А гэх айлын хашаан дотроос хэдэн шуудайтай махыг нь нэг хүнээр ачуулсан. Э ачилцсан. Тэгээд Э ирээд би машинаа жолоодож Гтэй хамт гэрт нь махыг нь хүргэж өгөөд явсан. Үүнээс хойш бараг долоо хоногийн дараа Э мах авчирсан байна гээд байсан. Намайг 2018 оны 07 дугаар сард гэртээ байж байхад Г намайг Ж суманд ирээд морьдоо авчирмаар байна. хүрээ ир гэж хэлсэн. Тиймээс би Б дүүгийнхээ цагаан өнгийн портер машинаар О аймгийн төвөөс гарч 80 км зайтай байх, Ж суманд очоод Гийн хашаанаас уяж сойдог хээр даагыг унааны хонгор морийг өмнө нь харж байгаагүй, нэмнээтэй хонгор даага, хээр дааганы эх хүрэн гүүг ачиж бий өөрийнхөө хашаанд буулгасан. Уг өдрийн маргааш өглөө манай хашаанд нэг том биетэй алаг гүү ирсэн байсан. Тиймээс би гэртээ очоод байж байхад гаднаас Г, Э нар орж ирэхээр нь би энэ юун гүү манай хашаанд аваад ирэв гэтэл Г би энэ гүүг С аймгаас худалдаж авсан юмгэж мэдүүлдэг /9ХХ-ИЙН 168-170-р тал/ гэж мэдүүлдэг боловч С овогтой Бтой гэр бүл байсан Н.Бгийн зүгээс ' ... П.Э нь Агаас манайд ирээд С.Бтой ярьдаг байсан зүйл нь: С.Гийг яаж гүтгэх, хорлож их ял авхуулах талаар байнга ярьдаг байсан. Нэг удаа ирсэн байхдаа П.Э нь хэрвээ би С.Гийг захиалагч, зохион байгуулагч гэж мэдүүлэх юм бол надаас олон жилийн ял авах юм байна гэж байсан      Би дүү нараараа С.Гийн эсрэг мэдүүлэг өгүүлчихнэ, ба Н гээд нэг дүү хүү байгаа эд нараас гэрчийн мэдүүлэг өгүүлсэн байхад С.Г хэд хэдэн үйлдэл дээр холбогдуулаад хорлочихно гэсэн”, П овогтой Лын “...Пын Э залгаад Лаа чи энэ айргийг хамт хулгайлсан гээд тэгвэл би Гийг эн үйлдэл дээр айраг хулгайлсан болгох гээд байна гэсэн ... би Гийг мэдээлэл өгсөн юм байна гэж бодоод анхнаасаа энэ талаар үнэнээр нь мэдүүлэг өгөөгүйгээс хуний /Гийг / ийм байдалд оруулсандаа уучил хүсэж байна." гэх тайлбаруудыг бичгээр гаргаж нэр бүхий гэрч нарын мэдүүлэгт эргэлзэх үндэслэлийг бий болгосон. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/17 шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон. Өмгөөлөгч нь цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Бусдын 17 тооны айраг хулгайлсан гэдэгтэй маргаж орж ирсэн байгаа. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг өгсөн учир хууль ёсны үндэслэл бүхий байна. Ийм учраас цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт нь үндэслэлгүй байна. Билгүүн өмгөөлөгчийн тухайд хоёр үйлдэл дээр маргаж байгаа юм байна. Өмгөөлөгч нарын зүгээс хоёр өөр байр сууртай оролцож байгааг дурдмаар байна. Яллагдагч Эын мэдүүлгийг үндэслэж яллаад байгаа нь буруу байна. Н өмгөөлөгчийн тайлбарын тухайд 3 өмгөөлөгчийн байр суурь нь өөр өөр байна. Уг 5 жилийн хугацаанд 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн талаараа хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед хууль ёсны байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг өгсөн байдал, мэдүүлгийн нотлох баримтыг хангалттай цуглуулсан учир нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон. Хувийн байдлыг тогтоогоогүйн тухайд шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон үйл баримт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна ... гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон нотлох баримт, түүний үндэслэл агуулга, хамаарал бүхий байдал, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал болгосон баримт, тэдгээрийг няцаан үгүйсгэсэн баримт зэрэг дээр дүгнэлтүүдийг хийсэн байх ёстой. Гэтэл А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь уг шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл Гийн үйлдэлтэй холбоотойгоор үүрэг тус бүрээр нь яривал,  анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын 37-38 дугаар талд 14 сарлагийн хэргийн үйл баримтуудыг шүүгч дүгнэж бичсэн байна. Энэ үйл баримтыг дүгнэхдээ гэрч М, гэрч Наранхүү, гэрч Ббат, Б, З, Н, Э гэсэн хүмүүсийн мэдүүлэг дээр үндэслэж Г гэм буруутай юм байна гэсэн дүгнэлт өгсөн байгаа. Гэрч С, Б, З, Н нарын хувьд тухайн 14 тооны үхрийг хэрхэн яаж нядалсан, хэнд хэрхэн ачиж явуулсан бэ гэдэг асуудлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр энэ хэрэгт Г холбоотой гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд энэ үйлдэл дээр гагцхүү Эын мэдүүлгийг тусгасан. Тухайлбал Эын хулгай хийсэн 15 тооны үхрийг Г захиалсан, оронд нь байр сав өгөхөөр тохиролцсон, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж явсан гэсэн мэдүүлэг тусгасан байдаг. Энэ тохиолдолд яллагдагчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Бусад үйл баримтаар уг үйлдэл нь тогтоогдсон байх ёстой. Тэгэхээр энэ үйл маргаан дээр Гийг яг ямар байдлаар хамтарч орж байна вэ гэдгийг нотолсон нэг ч мэдүүлэг баримт тусгаагүй. Гагцхүү яллагдагчийн мэдүүлгийг тусгаад өгчихсөн байгаа. Харин эсрэгээрээ уг 00-00 гэх автомашин нь хэрэг болсон цаг хугацаанд Гийн нэр дээр байгаагүй болох нь тогтоогддог. Тэгэхээр уг яллагдагчийн мэдүүлээд байгаа 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 үхрийн мах авсан гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Уг үйл баримт дээр шүүх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн 48-51 дүгээр талд Г, Э нар бүлэглээд БатБын 11 тооны адуу, Бгийн 1 тооны адуу, Бын 2 тооны адууг хулгай хийсэн гэж дүгнэсэн. Г удирдаж үйлдсэн гэж дүгнэсэн. Удирдаж үйлдсэн гээд байгаа үйлдэл дээр Гтэй холбоотой 2 гэрчийн мэдүүлэг байдаг. Нэг нь Б, нөгөө нь Ү гэсэн хоёр хүн мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлэг нь Гийг хамааралтай юм байна гэж шүүгчийг бодоход нөлөөлсөн байдлыг үгүйсгэхгүй. Гэвч давж заалдах гомдолд тусгагдаад байгаа Б гэх хүн тайлбарыг шүүхэд бичиж өгсөн байдаг. Бгийн тухайд гэрчээр мэдүүлэг өгөөд байгаа Б гэх хүний гэр бүлийн хүн байдаг. Б нь тайлбартаа Гийг хэрэгт гүтгэж байсан, энэ нь буруутай зүйл, байж боломжгүй түл гэж бодоод тайлбар гаргаж байна гээд тайлбар бичсэн байдаг. Уг тайлбараар гэрч Бын мэдүүлгийг үнэлэх эсэхэд эргэлзээ төрж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү гэх хүнээс хоёр удаа мэдүүлэг авсан. Гэтэл тухайн хоёр мэдүүлэгтээ нэг дээр нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлдэг бол нөгөө мэдүүлэгтээ 100,000 төгрөгийг тоолж өгсөн гэж мэдүүлээд байдаг. Зөрүүтэй мэдүүлээд байгаа нь өөрөө хэрэгт хамааралтай үнэн бодит нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр шууд заасан нотлох баримт байхгүй байхад дан ганц яллагдагчийн өгсөн мэдүүлгийг үндэслээд гэм буруутай гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт: Х сумаас айраг болон эд зүйлийг хулгайлсан үйл баримтын талаар шийтгэх тогтоолын 51-56 дугаар хуудсанд дурдсан байгаа. Тогтоод тухайн үйлдэл тогтоогдож байгаа баримтуудын талаар бичихдээ хохирогч Ө, гэрч Н, гэрч Д, гэрч Б, гэрч Х, гэрч С нарын мэдүүлэг болон Эын мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэг, тухайн айрагны савыг Гийнхээс авсан талаарх тэмдэглэл зэргийг үндэслээд энэ хэргийг Г, Э нар нь бүлэглэн үйлдсэн байна гэж дүгнэсэн. Гэхдээ энэ хэрэг дээр шүүгч нь дараах нөхцөл байдлыг үгүйсгэж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл уг айргийг зарж борлуулна гээд Г авсан гэсэн утга бүхий мэдүүлэг байгаа. Мөн Э нь эхний мэдүүлэгтээ Гтэй хамт хулгай хийсэн гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгтээ тухайн айргийг Сын гэрт хулгай хийж авч ирээд хийчихсэн, дараа нь Сын гэрээс очиж авсан гэж мэдүүлдэг. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Бийн зүгээс эхлээд тухайн айргийг авахад байгаагүй гэж мэдүүлсэн хэрнэ, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр айргийг авч байсан, айгаад энэ талаар мэдүүлэг өгөөгүй, тухайн айргийг Сын амбаараас авсан гэсэн мэдүүлгийг өгдөг. Сын амбаараас айраг авсан үйл баримттай маргахгүй. Харин Хгийн гэрээс тухайн айргийг нууц далд аргаар авсан гэж үзэж буруутгасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Сын амбаараас авсан юм чинь Хансүрэнгийн гэрээс хулгай хийсэн болж таарна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Ер нь энэ бүхнээс дүгнээд үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нараас татгалзаад байгаа үндэслэлийн гол шалтгаан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв бодитой байдлаар шүүлгэхийн тулд татгалзаад байсан юм. Шударгаар шүүлгэж нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үүднээс шүүгч нараас татгалзаж байсан. Түүнээс ямар нэг байдлаар шүүгч нартай хувийн болон янз бүрийн байдлаар харилцсан зүйл байхгүй болохыг энд тайлбарлаж хэлмээр байна. Уг хэрэг нь өмнө нь 3 шатны шүүхээр явсан. Одоо дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэргийн тухай ялтай холбоотой асуудлыг л энэ хэрэг дээр шийдвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл Гийн хувьд нэр бүхий тайлбар бичиж өгөөд байгаа хүмүүсийн тайлбараар шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсээд байна, мөн ял оногдуулсан нөхцөл байдал дээр зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн байна гэсэн хоёр байдлаар гомдол гаргасан. Хэргийн үйл баримттай холбоотой асуудлаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч Улсын Ерөнхий прокуророос нэгэнтээ гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэчихсэн асуудлыг тухайн журмаар шийдвэрлэнэ гэдэг дүгнэлтийг ирүүлсэн. Үүнтэй холбоотой баримтаа хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр өмнө нь шийдвэрлэж байсан хэргийн үйл баримт, одоо шийдвэрлэж байгаа хэргийн үйл баримтууд хоорондоо маш ялгаатай ийм үйл явдлууд байна. Өөрөөр хэлбэл Б, Л гэх хүмүүс яагаад Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар мэдүүлэг өгсөн талаар, Э энэ бүхийг зохион байгуулсан талаар тайлбарыг шүүхэд бичиж өгсөн. Үүнтэй холбоотой шалгах ажиллагааг хийх ёстой. Шалгах ажиллагаа хийгээд эргэлзээ бүхий зүйл байна уу, үгүй юу, нотлогдон тогтоогдож байна уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийсний үндсэн дээр энэ хэргийг шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүхээс гаргаж өгсөн тайлбартай холбоотой нэг ч дүгнэлт хийгээгүй. Энэ хэрэгт хамааралтай юм уу, хамааралгүй юм уу, хэрхэн яаж үнэлэх талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа энэ хүмүүсийг худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоож өгнө үү гэсэн агуулгаар О аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Иймд миний зүгээс нэгдүгээрт тайлбар гаргасан хүмүүстэй холбоотой асуудлыг нэмж нягталж шалгах ажиллагааг хийлгэх үүднээс хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү, хоёрдугаарт шүүх буцаах боломжгүй гэж үзсэн тохиолдолд тухай айраг хулгайлсан үйлдэл, 15 тооныг үхэр хулгайлсан үйлдэл зэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Адуу хулгайлсан асуудлын тухайд ганцхан гүүний асуудал ярьж байгаа. Тухайн гүүний асуудлыг Б гэх гэрч мэдүүлдэг. Бидний тухайд гэрч Бын мэдүүлэг үнэн зөв байсан эсэх дээр гомдол гаргаад шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Гийн өмгөөлөгч Т миний бие А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Миний гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. Хэргийн материалыг танилцах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй нөхцөл байдал байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг хараад үзэхээр эргэлзээтэй, шууд нотлох баримт болж чадахгүй баримтууд байсан учраас  өнөөдөр шүүхэд гомдол гаргасан. Мөн мөрдөн байцаалтын шатанд Г нь удаа дараа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүд нь тогтвортой байдаг. Эын тухайд 2018 онд мэдүүлэг өгсөн байдаг, түүний өгсөн мэдүүлэг  нь эргэлзээтэй нөхцөл байдалтай байдаг. Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч Гийг энэ гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Ийм учраас өөрийн давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Гийг цагаатгаж өгнө үү ... гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний зүгээс анхан шатны шүүхээс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3-д заасны дагуу оролцож байна. Хэдийгээр гомдол гаргаагүй ч гэсэн өнөөдөр шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа, хэргийн материалтай бүрэн танилцсан. Тэгэхээр 2024 оны 1 сарын 19-ний өдрийн 17 дугаартай А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл шударга ёсны зарчмын хүрээнд аваад үзвэл энэ хэрэг нь зөвхөн Эын мэдүүлгээр л бүрдүүлчихсэн, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт явуулаагүй байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих зүйл гэдгийг бүрэн нотолж тогтоогүй байгаа нөхцөл байдалд хамаарч байна. Яагаад өнөөдөр энэ хэргийн асуудал Эын мэдүүлгээр явсан бэ гэдэг асуудал дээр маш товчхон давхцуулахгүйгээр хэлэхэд тухайлбал 14 тооны сарлагийн үхрийн асуудал дээр зөвхөн хохирогч М, гэрч С, Б, З, Н, Э нарын мэдүүлэг байдаг.  Гэтэл энэ хэрэгт авагдсан З, Б нарын мэдүүлгээс аваад үзвэл 500 литр Хгийн айргийг яаж хулгайлсан, мөн түүнчлэн 14 тооны сарлагийг хэрхэн яаж, хаанаас хулгайлсан асуудал дээр гэрчийн мэдүүлэг нь баттай эх сурвалж байхгүй, эх сурвалжаа зааж өгөөгүй, зөвхөн Эын мэдүүлгээр шийдвэрлэчихсэн байдаг. Үүн дээр би хуульч хүний хувьд бол маш их харамссан. Эын Гтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх мэдүүлэгт үндэслэж уг асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан байдаг. Гэтэл Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж гомдол гаргахаас өмнө нь Э нь би Гийг гүтгэсэн юм аа, хохирлоо хуваалцах гэж гүтгэсэн, мөн энэ хэргийг удаашруулах гэж гүтгэсэн юм аа, миний хувьд гэмгүй хүнийг гүтгэсэндээ маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг өгсөн талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Үүгээр миний бие юуг хэлэх гээд байна вэ гэхээр Улсын дээд шүүхийн 16 тоот тогтоол байгаа. Уг 16 тоот тогтоол дээр юу гэж заасан бэ гэвэл  Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16.3-д гэрч яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа болбол шийдвэрийн үндэслээд болохгүй гээд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ийм байхад П.Э гэх хүний мэдүүлгээс болоод энэ хүн  жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж буруутгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Миний хувьд тухайн 4 үйлдэл дээр ямар нэг баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр өмгөөлөөд байгаа зүйл байхгүй. Хууль хүнийхээ хувьд үнэхээр тухай айраг болон 14 үхрийн асуудал дээр баттай нотлох баримт байхгүй байхад буруутгаад байгааг л хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хамтран оролцох гэдгийг маш тодорхой заачихсан байгаа. Энэ үйлдлүүд дээр манай үйлчлүүлэгчийг зохион байгуулагч гэж үзсэн. Гэтэл манай үйлчлүүлэгч Г зохион байгуулж удирдсан зүйл огт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч удирдсан гэсэн зүйлийг яриад байлаг, уучлаарай өнөөдөр удирдсан гэсэн хуулийн заалт огт байхгүй. Мөн хэрхэн зохион байгуулсан, яаж гүйцэтгэсэн, яаж хамтарсан юм, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-ийг журамласан энэ заалт яаж хэрэгжсэн юм гэдэг асуудал дээр ялангуяа тэр айраг болон сарлагийн асуудал дээр огт байхгүй юм Яллах дүгнэлт дээр бас хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, үүнээс улбаалсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоол ч шаардлага хангаагүй. Үнэхээр үргэлжлээд байгаа юм бол  2.2, 2.3-д заасныг баримтлах ёстой 1.9-ийн журамлаад. Гэтэл тэр заалтыг бол журамлаагүй байсан. Үүнийг би анхан шатын шүүх хурал дээр хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр маш тусгачихсан байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл анхан шатын шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэх, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Гэтэл энэ хэрэг дээр анхан шатны шүүх нь тал бүрээс нь хянаагүй, мөн түүнчлэн үнэхээр хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй боломж шүүхэд байсан. Миний хувьд өнөөдөр цагаатгах гэдэг байр сууринаас илүү анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийг дахин нягталж шалгаж нэг мөр тогтоож байж энэ хүний хувь заяаны асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Мөн анхан шатны шүүх нь процессын зөрчлийг харах ёстой. Гэтэл хараагүй. Малын үнэлгээ тогтоолгосон шинжээчийн дүгнэлт үнэхээр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Мөн түүнчлэн хэргийн оролцогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7-д зааснаар бүрэн танилцуулагдах ёстой. Гэтэл алданги, ононги ямар нэгэн байдлаар танилцуулсан байдаг. Би энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьсан учир дахин дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх гэж үзэж байна. Тэгэхээр хамгийн гол зүйлээ хэлэхэд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өнөөдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахиж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү,  аль эсвэл шууд давж заалдах шатын шүүх эрх хэмжээний хүрээнд 500 литр айргийн асуудал болон 14 тооны сарлагийн асуудал дээр үнэлэлт дүгнэлт хийж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Анхан шатын шүүх ерөөсөө мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж байгаа субъект буюу  шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын мэтгэлцэж байгаа асуудал дээр үнэлэлт дүгнэлт хийж, тэдгээрийн үгүйсгэсэн баримтыг огт шийтгэх тогтоолдоо дурдаагүй юм аа. Энэ нь бас шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэдэг нөхцөл байдалтай нийцэж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг оруулж байна ... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний зүгээс П.Эын хүсэлтийн дагуу 2020 оноос хойш хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны 2 шүүх хуралдаан, давж заалдах шатны 2 дахь шүүх хуралдаанаар түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож, анхан шатны шүүх хуралдаан дээр холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх байр суурьтай оролцож явсан. П.Эын зүгээс анх гэмт хэрэгт холбогдсон цаг хугацаанаас буюу 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд түүний өгсөн мэдүүлэг нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээтэй нөхцөл байдлыг агуулдаггүй. Түүний өгч байгаа мэдүүлгүүд нь давхар бусад гэрч нарын мэдүүлгүүдтэй хоорондоо уялдаа холбоо, шалтгаан нөхцөлөөр холбогддог. Шүүгдэгч Гийн өмгөөлөгч нарын зүгээс ганцхан Эын мэдүүлгээр Гийг гэм буруутайд тооцоод байна, энэ нь өөрөө  хууль зөрчиж байна гэсэн тайлбараар гомдол гаргаж байх шиг байна. Эын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл байхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхээс түүний мэдүүлгийг үнэлж байгааг буруутгах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тооцуулахгүй байх талаар санал хүсэлтийг шүүх хуралдаанд оролцож байсан улсын яллагчийн зүгээс ч гаргаагүй. Бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс болон бусад оролцогч нарын зүгээс гаргаагүй. Яг ямар үндэслэлээр тухайн хүний мэдүүлгийг үнэлэхгүй байх боломжтой юм бэ гэдэг байдлаар нь уг мэдүүлгийн хасуулах ч юм уу, нотлох баримтаа тооцуулахгүй байх талаар хүсэлт тайлбар гаргаагүй учир шүүх уг мэдүүлгийг үнэлэх нь хуульд харшлаагүй байна. Мөн тухайн гомдолд гэрч З, Б, Н, Б, Ү нарын мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж бичсэн байсан. Тухайн гэрч нар нь хамаарал бүхий хүмүүс гэж үзээд байх шиг байна. Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн зохицуулалтуудыг уншиж өгч танилцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг  сануулаад өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль зөрчихгүйгээр тухайн мэдүүлгийг авсан. Тухайн гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлгийг авсан. Тухайн гэрч нарын мэдүүлгийг хувийн харилцаатай гэх үндэслэлээр үгүйсгэх, няцаах боломж байхгүй. Дараагийн асуудлын тухайд нэг тайлбартай холбоотой асуудлыг яриад байна. Гэрч Бын мэдүүлгийг няцаасан Бгээс ирүүлсэн тайлбар, мөн хамтран шүүгдэгч П.Л хоёрын шүүхэд ирүүлсэн бичгээр өгсөн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байдлаар тайлбарлаад байх шиг байна. Тухайн этгээдүүдээс шүүхэд бичиг хэлбэрээр өгч байгаа тайлбар маань өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн журмын дагуу цуглуулж бичигдсэн нотлох баримт мөн үү, биш үү гэдэг дээр шүүх дүгнэлт өгөх шаардлагатай байх. Анхан шатны шүүгч бас өгч байгаа тайлбарыг тодорхой хэмжээнд хуульд заасан дүрэм журмын дагуу цуглаж бичигдсэн нотлох баримт мөн байна гэж үзэх боломжгүй байна гэдэг байдлаар үнэлээгүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс ч тухайн 2 этгээдээс ирүүлж байгаа тайлбар нь шууд нотлох баримт болохгүй. Тийм учраас тухайн 2 хүний тайлбар нь өөрөө гэрч Бын мэдүүлгийг няцааж байгаа нотлох баримт биш байна гэж үзэж байна. Бгийн гэх хүний ирүүлсэн тайлбар дээрээ тайлбар хэлэхэд гэрч Бтой гэр бүлийн харилцаатай байдаг гэдэг талаар дурдсан байдаг боловч үнэхээр гэр бүлийн харилцаатай байсан юм уу, үгүй юм уу, одоо гэр бүлийн харилцаа нь байгаа юм уу үгүй юм уу яагаад хамт амьдарч байх хугацаандаа энэ талаар мэдүүлэг өгөөгүй юм бэ, яагаад гэр бүлийн харилцаа нь дуусгавар болоод энэ хүмүүс тусдаа амьдрах болсон чинь ийм мэдүүлэг өгөөд байгаа юм бэ, уг мэдүүлэг тайлбар нь өөрөө бодит байдалтай хэр нийцэх юм бэ гэдгийг анхаарч үзэх ёстой байх. Үнэхээр энэ хүн ингээд гүтгэж байсан Б гэдэг хүнийг худал мэдүүлэг өгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгээд байна шүү дээ гэдэг байдлаар цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл гаргасан нөхцөл байдал байгаа юм уу хэрвээ гомдол, мэдээлэл гаргасан нөхцөл байдал байгаа үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч байж Бын мэдүүлэг эргэлзээ төрөхийн нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргасан гомдлын үндэслэлийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. Ийм учраас шүүгдэгч П.Эод оногдуулсан эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээ түүний гэм буруугийн нөхцөл байдалд тохирсон юм уу, үгүй юм уу гэдгийг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Гийн өмгөөлөгч нарын тухайд тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, Гэд холбогдох хэсгийг цагаатгуулах, эсхүл хэргийг анхан шатны шүүх рүү дахин буцаахаар хүсэлтийг гаргаж байгаа. Энэ нь өөрөө миний үйлчлүүлэгчийн эрх ашгийн тодорхой хэмжээний хөндөж байгаа байгаа учраас үүн дээр тайлбар хийе. П.Эын хувийн байдлын хувьд өөрийн үйлдсэн 4 үйлдэл дээрээ нэгэнтэй ч маргадаггүй, анхнаасаа хэргийн оролцогч нарынхаа үйлдэл оролцоо, мөн хохирол хор уршиг хэрхэн яаж учруулсан, гэмт хэргийн улмаас олсон орлогоо юунд зарцуулсан гэх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн мэдүүлдэг ... гэв.

Шүүгдэгч С.Г давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хийгээгүй хэрэгт намайг хийсэн гэж гүтгээд байгаа. Би энэ хэргийг дахин мөрдөн шалгаад тогтоох байх гэж бодож байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө 5 жил шүүгдээд яваад байх надад үнэхээр хэцүү байна. Эын хэлсэн зүйл батлагдсан гээд л яриад байна. Дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулбал энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэж бодож байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эыг Ж.Б, П.Л нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Х сумын А багийн Я гэх газраас иргэн Н.Бийн эзэмшлийн 9 тооны үхрийг хулгайлж түүнд 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг Н.Н, Ц.Т нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О аймгийн Д багийн С гэх газраас иргэн А.Бын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө С аймгийн Отуул сумын "Х" гэх газраас иргэн Н.Аийн өмчийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг Ц.Ттэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б аймгийн 1 дүгээр багийн Х гэх газраас Д.Оын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг Н.Нтэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сард Б аймгийн О сумын З гэх газраас Г.Бийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын 2 дугаар багийн Хы нутаг Д гэх газраас иргэн А.Аы 1 тооны үхрийг хулгайлж түүнд 725.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд С аймгийн Б сумын нутаг “А” гэх газраас иргэн Д.Оийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн, мөн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын нутгаас иргэн Д.Гийн 2 тооны адууг хулгайлж түүнд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд О аймгийн Ж сумын Д багийн “А" гэх газраас иргэн Г.Сгийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 20-нд шилжих шөнө Б аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн "Ө" гэх газраас С.Дгиин 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг Ц.Т, Ц.М нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын Х багийн нутаг Ж.Б гэх газраас А.Аийн 1 тооны морийг хулгайлж түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг С.Г, П.Л нартай нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын М багийн О гэх газраас иргэн Ц.Хгийн зуслангийн байшинд нууцаар нэвтэрч хууль бусаар 500 литр айраг, худгийн насос, жижиг, том ямааны сам, хатгамал зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, С.Г нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд А аймгийн Х сумын А багийн Х гэх газраас иргэн П.Мын эзэмшлийн 14 тооны сарлагийн үхрийг хулгайлж түүнд 8.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О аймгийн Ж сумын Улаан толгой багийн нутаг нутгаас иргэн Б.Б 11 тооны адууг хулгайлж түүнд 10.320.000 төгрөгийн,

иргэн М.Бгийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.000.000 төгрөгийн,

иргэн О.Нийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн,

2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр О аймгийн Ж сумын Ж багийн нутгаас иргэн Ш.Бын 2 тооны адууг хулгайлж түүнд 1.950.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч П.Эыг ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын А багийн Ар Х гэх газраас Д.Лгийн 21 тооны адууг хулгайлж түүнд 8.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Эыг ганцаараа 2020 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр А аймгийн Ц сумын Х багийн С гэх газраас иргэн Ц.Мийн 42 тооны хонийг хулгайлж, түүнд 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж, Б овогт Пын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Б овогт Сийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Эыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Гийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2  жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн солиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Эод оногдуулсан 2  жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 4  жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 33 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээрх магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа шүүгдэгч С.Г гэмт хэрэгт оролцоогүй тул С.Гийг цагаатгаж, өөрт хариуцлагыг нэмж өгөх талаар бичсэн ба уг гомдолд дурдсан агуулга нь өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн С.С, П.Л, Б.Б, А.А, Н.Б нарын тайлбартай шалтгаант холбоотой байх тул дээрх нэр бүхий хүмүүсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь үндэслэлтэй.

                 

  Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Г, П.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         В.Ц

 

                   ШҮҮГЧИД                                                Т.Д

 

                                                                                                Б.Н