Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00257

“О” ХХК, Ж.Ц- нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/02379 дугаар шийдвэртэй,

“О” ХХК, Ж.Ц- нарын нэхэмжлэлтэй

“Х” ГҮТББ-д холбогдох,

Гэм хорын хохиролд 37,120,000 төгрөг гаргуулах, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.Ц-эд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 25,787,520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ж.Ц- миний бие Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороонд байрлах Хоймор оффисын барилгын ,,, тоот 94.91 м.кв, 904 тоот 95,03 мкв, 305 тоот 42,38 м.кв оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч юм. 904 тоотыг өөрийн үүсгэн байгуулсан “О” ХХК-ийн нэр дээр ашиглалтын төлбөрийг сар бүр төлүүлэх нөхцөлтэйгээр ашиглуулж байсан.

Гэтэл тухайн барилгын нийт 50-иас илүү хувийг эзэмшиж, өмчилдөг, нэг эсхүл нэгдмэл сонирхол бүхий өмчлөгч нарын байгуулсан гэх “Х” ГҮТББ нь “О” ХХК-ээс ашиглалтын зардал болон менежментийн төлбөр гэх төлбөрийг төлөхийг шаардаж ирсэн.

Улмаар тус байгууллага нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн цахилгаан, эрчим хүчний хангамж хэрэглээг дур мэдэн, хууль бусаар таслан, тог цахилгааныг хязгаарлаж өмчлөгчийн эрхийг зөрчсөн.

Ж.Ц- миний бие тус байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан, уг газар хяналт шалгалт хийж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж, хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж, эрчим хүчийг хууль бусаар хязгаарласан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу "Хоймор өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-д торгууль ногдуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0455 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 488 дугаар магадлалаар тус тус Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн зөрчилд хариуцлага тооцсон шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй буюу үндэслэлтэй гэж үзсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү зөрчлийн хэрэг, маргаан шүүхээр шийдвэрлэгдэх шатанд дээрх зөрчлийн үр дагавар арилаагүй буюу тог, цахилгаангүй болсны улмаас надад болон “О” ХХК-д хохирол учирсан. Үүнд:

1. Ж.Ц- нь Д.Баярсайхантай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Д.Баярсайханд 20,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн.

“Х” ГҮТББ нь  миний өмчлөлийн 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийн тогийг тасалсан бөгөөд тог, цахилгаангүй болсон нөхцөл байдалтай холбоотойгоор 904 тоот хөрөнгийг ашиглан, үйл ажиллагаа явуулж байсан “О” ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ингээд “О” ХХК нь Д.Баярсайханаас түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 102 байр, зоорийн давхрын А хэсэг тоот хаягт байрлалтай, 108 мкв талбайг түрээслэхээр болсон.

Иймд Ж.Ц-, Д.Баярсайхан, "О ХХК-иуд гэрээ байгуулж, “О ХХК нь 1 м.кв 15,000 төгрөгөөр буюу нэг сарын 1,620,000 төгрөгөөр тооцон түрээслүүлсэн ба уг түрээсийн төлбөрийг Д.Баярсайханаас Ж.Ц- зээлийн гэрээний үүрэгт төлөх зээлийн хүүгээс суутгахаар тохиролцсон.

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний өмчлөлийн, Хоймор оффисын зориулалттай барилгын 904 тоот оффисын цахилгааныг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж залгаж өгсөн тул Д.Баярсайхантай тооцоо нийлж, түүнтэй байгуулсан төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө эзэмшүүлэх гэрээг цуцалсан.

Тог тасалсны улмаас миний бие "О" ХХК-ийг Д.Баярсайханы өмчлөлийн үл хөдлөх, эд хөрөнгийг түрээслэсэн хугацаа болох 7 сар 20 хоногийн түрээсийн төлбөр болох 12,420,000 төгрөгийг Д.Баярсайхантай байгуулсан 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс шаардах эрхгүй болсон. Энэ нь “Х” ГҮТББ-ын надад учруулсан бодит хохирол тул гэм хорын хохиролд 12,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагчид өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байхыг буюу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн цахилгаан, эрчим хүчний хангамж хэрэглээг хууль бусаар таслахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. “О" ХХК нь Ж.Ц-тэй 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээ"-г 3 жилийн хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн 904 тоотод байрлах 95.03 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшихээр, төлбөртөө тухайн болон ,,, тоот, 305 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалтын зардлыг тус тус төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон, уг ашиглалтын зардлыг тухай бүр төлж байсан.

Мөн “О” ХХК нь “Эрхэт ундарга” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Эрхэт ундарга” ХХК нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын А, Б, В блок тус бүрийн узелийн цахилгаан автоматик угсралтын ажлыг гүйцэтгэх, “О” ХХК нь ажлын хөлс болох 26,700,000 төгрөгт тооцож, 904 тоотод байрлах 95.03 м.кв талбайн 48 м.кв талбайг “Эрхэт ундарга” ХХК-д түрээслэсэн.  

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хоймор оффисын барилгын 904 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь удаа дараа тог, цахилгаангүй болсны улмаас “Эрхэт ундарга” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн.

Тухайн 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Ц- манай компанитай байгуулсан гэрээний үүргээ тасалдуулахгүйгээр өөр оффист шилжүүлсэн боловч "О" ХХК нь “Эрхэт ундарга” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон. Ингээд “Эрхэт ундарга” ХХК-д манай байгууллага ажлын хөлс болох 24,700,000 төгрөгийг төлсөн.

“Х” ГҮТББ-ын 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийн тог, цахилгааныг дур мэдэн тасалж, хууль бус үйлдэл хийгээгүй бол “Эрхэт ундарга” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлахгүй байсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу “Х” ГҮТББ-аас хохирол болох 24,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 1. Хоймор оффис нь нийт 104 өмчлөгчийн 171 өрөө бүхий 9,988 м.кв талбайтай, олон өмчлөгчийн дундын оффисийн барилга юм.

Дундын өмчлөлийн талбайн ашиглалт, хамгаалалт, арчилгааг шийдвэрлэх асуудлыг өмчлөгчид хэлэлцэн “Х” ГҮТББ-ийг үүсгэн байгуулсан.

Ж.Ц- нь 305, 904, ,,, тоот гэсэн нийт 3 өрөө, 232.32 м.кв талбайг өмчилдөг боловч дундын өмчлөлийн талбайн ашиглалт, үйлчилгээний гэрээг "Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-тай 2019 оноос хойш байгуулаагүй, өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөөгүй.

"Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Ц- өөрөө сонгогдон ажиллаж байгаа. Тус төрийн бус байгууллагыг гишүүдийн дийлэнх олонх оролцож байгуулсан бөгөөд Ж.Ц- тэдгээрийн нэг учраас дундын өмчлөлийн талбайн зардлыг төлөх ёстой. Ж.Ц- төлбөрөө төлөөгүйгээс тог цахилгаан тасалсан нь манай байгуулагын буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 904 тоот өрөөний тогийг тасалснаас болоод Д.Баярсайханы өмчлөлийн зоорийг түрээсэлсэн гэж байгаа нь бодит хохирол биш.

Учир нь Ж.Ц-ийн өмчлөлийн 305 болон ,,, тоот өрөөний тогийг таслаагүй бөгөөд тус өрөөнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан. Өмчлөгч Ж.Ц-ийн хувьд өмчилж байгаа өрөөнийхөө ашиглалтын төлбөрийг төлдөг атлаа дундын өмчлөлийн талбайн ашиглалтын төлбөрийг төлөхөөс татгалзаж үл ойлголцол үүсгэсээр ирсэн. “Х” ГҮТББ нь Ж.Ц-эд оногдох төлбөрүүдийг түүний өмнөөс өнөөдрийг хүртэл төлж ирсэн.

2. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн гэм хорын хохиролд нэхэмжилж буй 24,700,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

“Х” ГҮТББ болон “О" ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. “О” ХХК хохирол амссан бол  Ж.Ц-ээс үл хөдлөх эд хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээний дагуу хохирлоо нэхэмжлэх нь зохистой. Ж.Ц- төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор түүний үйл ажиллагааных нь зардал өссөн нь бидний буруугаас болоогүй, өөрийнх нь хариуцлагагүйгээс үүссэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар гэм хорын хариуцлагаас “Х” ГҮТББ нь чөлөөлөгдөх үндэслэлтэй. “Эрхэт ундарга” ХХК болон “О” ХХК-иудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний “О” ХХК ажлын хөлсөө төлсөн явдалд “Х” ГҮТББ-ийн тог тасалсан үйлдэл холбоогүй.

Иймд нэхэмжлэгч нар учирсан бодит хохирлоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Х” ГҮТББ нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар батлагдсан дүрмийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар шинэчилж, дүрмийн 5.1-т холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ гээд... Гишүүдийн өмчилж байгаа талбай тутмаас сар бүр тогтмол төлөх холбооны төлбөр ... гэх мэт 5 төрлийн орлогыг тус тус зааж өгсөн. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 04 тоот тогтоолын 2-р хавсралтаар холбооны төлбөрийн журам батлахдаа 2.1, 2.2-т төлбөрийн хэмжээг 1 м.кв тутамд 3,700 төгрөг байхаар тогтоосон ба 232,32 м.кв талбайн төлөх төлбөр сар тутамд 859,584 төгрөг болно. 2019 оны 1 дүгээр сараас хойш 2021 оны 6 дугаар сар дуусталх нийт 30 сарын төлбөрийг Ж.Ц- төлөөгүй бөгөөд харуул хамгаалалт, лифт гээд бусад зардлыг “Х” ГҮТББ түүний өмнөөс төлсөөр ирсэн.

Нэгэнт уг барилгад нэхэмжлэгч байгаа тул дундын ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Нэгэнт уг барилгад нэхэмжлэгч байгаа тул дундын ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Иймд Ж.Ц-ээс 25,787,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Төрийн бус байгууллагын тухай хууль болоод хариуцагч байгууллагын баталсан дүрмээр тухайн байгууллага нь ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага байна гэж заасан. Мөн хуулиар төрийн бус байгууллагад албадан гишүүнээр оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хариуцагч дүрэмдээ м.кв тутамд мөнгө авахаар, гишүүнчлэл заавал байхаар тус тус зааж түүний дагуу төлбөр нэхэмжилж байгаа явдал анх үүсгэн байгуулагдсан үндсэн зорилгоо зөрчиж хийсэн, хүчингүй гэж үзэж байгаа.

Мөн “Инвескор проперти” ХХК болон “Х” ГҮТББ хоёрын хоорондох маргаан шүүхэд хянагдаж байгаа. Эрчим хүч, ус, цахилгааны төлбөрийг “Инвескор проперти” ХХК-д Ж.Ц- төлж байсан. Хэрэв дундын өмчлөлийн зүйлийн зардлыг энэ хоёр байгууллагын хэн нь авах ёстой талаарх асуудал шийдэгдсэн тохиолдолд манай зүгээс төлбөр төлөхөд татгалзахгүй. Төлбөр төлөөгүй байгаа гэдэгт маргахгүй. Иймд үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн асуудал гэж бодож байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэл бүхий гэж дүгнэж байна гэжээ.

6 Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Хоймор өмчлөгчдийн холбоо ГҮТББ-иас 7,666,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,753,334 төгрөгийг болон нэхэмжлэгч “О” ХХК-ийн гэм хорын хохиролд 24,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ж.Ц-ийн хөрөнгөд өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг хариуцагч Хоймор өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д даалгаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар Ж.Ц-ээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 25,787,520 төгрөг гаргуулж, “Х” ГҮТББ-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,320 төгрөг, хариуцагчаас төлсөн 286,888 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207,816 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ж.Ц-эд, нэхэмжлэгч Ж.Ц-ээс 286,888 гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч “О” ХХК-аас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “О” ХХК-аас анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохиролд 24,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...”О” ХХК хохирол амссан бол иргэн Ж.Ц-ээс...хохирлоо нэхэмжлэх нь зохистой...Ж.Ц-....үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор үйл ажиллагааных нь зардал өссөн нь бидний буруугаас болоогүй...хуульд заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй болно...” гэж дурдсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй.

Ж.Ц- нь “О” ХХК-ийг үүсгэн байгуулагч юм. “О” ХХК нь Ж.Ц-тэй байгуулсан гэрээний дагуу түүний өмчлөлийн 904 тоот үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 3 дугаар сараас эхлэн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. Ингэхдээ түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцож, тухай бүр төлж байсан. Үйл ажиллагааны явцад манай компани нь “Эрхэт ундарга” ХХК-тай өмнө нь байгуулагдсан гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг төлсөнд тооцож, төлбөр тооцооны үүргийг дуусгавар болгох зорилгоор өөрийн эзэмшиж байсан 904 тоот үл хөдлөх хөрөнгөөс хэсэгчлэн тус компанид 27 сарын хугацаанд ашиглуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулан, нэг сарын төлбөрийг 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Тус компани нь үйл ажиллагаа явуулж байтал 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс уг үл хөдлөх хөрөнгийн цахилгаан тасалдаж эхэлсэнтэй холбоотой манай компанид мэдэгдэл ирүүлж, цахилгаан эрчим хүчийг залгуулах, хэвийн байдалд оруулах арга хэмжээг авахуулахыг мэдэгдсэн. Үүний дагуу манай компаниас Ж.Ц-ээр уламжлуулан, цахилгаан, эрчим хүчийг залгуулсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс дахин тог тасалдсантай холбоотой тус компаниас манайд дахин мэдэгдэл ирүүлж, цахилгаан эрчим хүчгүйгээс болж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.

Ингээд "О" ХХК нь “Эрхэт ундарга” ХХК-тай  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 24,700,000 төгрөгийг “Эрхэт ундарга” ХХК-д "О" ХХК нь төлсөн.

Энэхүү гэрээ цуцлагдсан нөхцөл байдал нь “Х” ГҮТББ-ын тус үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, эрчим хүчийг дур мэдэн тасалсан, хууль бус үйлдэлтэй холбоотойгоор үүссэн учраас гэрээ цуцлагдсантай холбоотой манай компанид мөнгөн хохирол учирсан. Энэхүү мөнгөн хохирол нь компанийн эд хөрөнгөд учирсан болон олох ёстой байсан орлогод хамаарч байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан хариуцагчаас 24,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

8. Нэхэмжлэгч Ж.Ц-ээс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Ц-ээс анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 12,420,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмлэгч Ж.Ц-эд холбогдуулан тус шүүхэд 25,787,520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “...холбоо нь бусад гишүүдээс төлсөн төлбөрөөс сар тутамд зарцуулаад хуримтлагдсан хэсгээс нь энэ гишүүн /Ж.Ц-/-ий төлөх ёстой төлбөрийг хааж, өмнөөс нь төлж ирсний улмаас одоо хуримтлалд зайлшгүй байх ёстой хөрөнгө дутаж, бусад гишүүдийг хохироож байна...нэхэмжлэх эрх үүсээд байгаа...” гэж дурдсан боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу хуульд заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, хамааралгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 488 дугаар зүйлийн 488.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоох тухай зохицуулснаас биш дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын журмыг тогтоох эрх зүйн зохицуулалт биш бөгөөд ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Ж.Ц-ийн зүгээс “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТТБ-тай Дундын өмчлөлийн талбай ашиглалт, үйлчилгээний гэрээг байгуулаагүй шалтгаан нь тухайн гэрээ нь хэтэрхий нэг талыг баримталсан, өмчлөгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой, шударга ёсны зарчимд нийцээгүй байсан тул гэрээний зарим заалтыг тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчилж, гэрээг чөлөөтэй, талуудын тэгш эрхийг хангах, аль нэг талынхаа эрх ашгийг хохироохгүй байх үүднээс харилцан тохиролцвол гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн шаардлагыг тавьсан байдаг боловч түүний энэхүү шаардлагыг тухайн үед хүлээж аваагүй ба “Х” ГҮТББ нь дундын ашиглалтын зардлыг шударгаар тогтоохын оронд бусдын өмчлөлийн талбай буюу холбогдох зардлаа хариуцан төлдөг түүний талбайд нь тооцон нэхэмжилж байгааг Ж.Ц- хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл маргаж ирсэн.

Мөн “Х” ГҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь Хоймор оффист ажлын байр өмчлөгч гишүүдээ дэмжих, мэдээ, мэдээллээр хангах гэсэн үндсэн зорилготой нийцээгүй, мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасантай нийцээгүй. Түүнээс гадна менежментийн зардал гэгч төлбөрийг “Инвескор менежмент" ХХК, эсхүл “Хоймор өмчлөгчдийн холбоо" ГҮТББ нэхэмжилж байсныг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр тайлбарласан.

Дээрх байдлаар хариуцагчийн тайлбар болон дүрмүүд нь төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болохоос хариуцагчийн татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримт биш юм.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2020 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн 904 тоот хөрөнгийн эрчим хүчийг хариуцагч хууль зөрчиж тасалсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ...” гэсэн атлаа мөн үндэслэх хэсэгтээ “...хэрэгт авагдсан “О” ХХК болон “Эрхэт ундарга” ХХК нарын хооронд байгуулсан хөлслөх гэрээнд нэг сард 1 000 000 төгрөг байхаар тусгагдсан дүнгээр нэхэмжлэгчийн шаардсан, тог цахилгаангүй байсан 7 сар 20 хоногоор тооцож...хариуцагчаас гаргуулах нь...хуульд нийцнэ...” гэжээ.

Уг гэрээ нь Ж.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй бөгөөд тэрээр Д.Баярсайхантай зээлийн гэрээ, мөн “О” ХХК болон Д.Баярсайхан, Ж.Ц- нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээний төлбөрт тооцон, үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх гэрээ”, Ж.Ц-, Д.Баярсайхан нарын “Гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг, тооцоог дүгнэх тухай баримт”-ын дагуу гэм хорын хохирол болон олох ёстой байсан орлого буюу тог тасалсны улмаас “О” ХХК-ийг иргэн Д.Баярсайханы эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд суутгасан 7 сар 20 хоногийн хугацааны төлбөрийг уг гэрээний 2.1-д заасан 1 сарын төлбөр болох 1,620,000 төгрөгөөр тооцож, нийт 12,420,000 төгрөгийг “Х” ГҮТББ-аас нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан хариуцагчаас 12,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч талаас давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Х” ГҮТББ нь Хоймор оффис барилгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дийлэнхи олонхийн хуралдсан хуралдааны үндсэн дээр байгуулагдсан, дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Нийт өмчлөгчдийн дундын ашиглалтын талбайн зардлыг нийт гишүүдийн хуралдаанаар гаргасан журмаар тогтоосон. Энэ эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч дуртай, дургүй эсэх хүсэлт илгээсэн нь хамааралгүйгээр дундын өмчлөлийн талбайн зардлыг тус тусын эзэмшдэг талбайд пропорционал хэмжээгээр төлөхөөр тогтоосон. Хуульчилсан эрх зүйн актуудын үндсэн дээр сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлүүлсэн. Шүүх хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн.

“О” ХХК байранд нь сууж байгаа түрээсийн төлбөрийг Ж.Ц-ийн гурван байрны зардлуудыг төлөх маягаар дамжиж, хаашдаа Ж.Ц-эд очих юм гэдэг утгаар 7,000,000 төгрөг Ж.Ц-эд олгохоор шүүх шийдвэрлэсэн нь зөв байна. Давж заалдах гомдлын бусад хэсэг үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ж.Ц- гэм хорын хохиролд 12,420,000 төгрөгийг, нэхэмжлэгч “О” ХХК нь гэм хорын хохиролд 24,700,000 төгрөгийг тус тус гаргуулахаар хариуцагч “Х” ГҮТББ-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ж.Ц-эд холбогдуулан гэм хорын хохиролд 25,787,520 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Ж.Ц- нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Алтайн гудамж, 281 дугаартай барилгын 305 тоотод байрлах 42,38 м.кв талбай, 904 тоотод байрлах 95,03 м.кв талбай, ,,, тоотод байрлах 94,91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч талаар талууд маргаагүй.

“Х” ГҮТББ нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Ж.Ц-ийн өмчлөлийн 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрчим хүчийг тасалсан, энэ үйлдэл болон уг үйлдэлд гэм буруутай талаар хариуцагч “Х” ГҮТББ маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Ж.Ц- нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, ингэхдээ тэрээр хохирлоо нотлох үүрэгтэй.

Ж.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Баярсайханд 20,000,000 төгрөгийг хүүтэйгээр зээлдүүлсэн байна. Түүний 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж байсан “О” ХХК нь эрчим хүч таслагдсантай холбоотойгоор үйл ажилагаагаа явуулах боломжгүй болсон. Улмаар үйл ажиллагаагаа явуулах үүднээс Д.Баярсайханы өмчлөлийн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 102 байр, зоорийн давхрын А хэсэг тоот хаягт байрлалтай, 108 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг 15,000 төгрөгөөр тооцож, 1,620,000 төгрөгийг 1 сарын түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцсон.

Уг түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлийг Ж.Ц-, Д.Баярсайхан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Баярсайханы төлөх зээлийн хүүгийн төлбөрт суутгах замаар харилцан тохиролцсон байна. Улмаар эрчим хүч залгасан 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцоо нийлсэн байна. Ж.Ц- нь Д.Баярсайханаас 7 сар 20 хоногийн хугацаан дахь түрээсийн төлбөрт зээлийн хүүг тооцож өгснөөс тэрээр 12,420,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс авч чадаагүй нь түүнд уичрсан хохирол гэж тайлбарласан. 

Өөрөөр хэлбэл, “О” ХХК буюу гуравдагч этгээдийн түрээсийн төлбөрийг Ж.Ц- бусдад төлсөн нь “О” ХХК нь ашиглалтын гэрээний дагуу эд хөрөнгө ашиглаж чадаагүйгээс гэм хорын хохирол Ж.Ц-эд учирсан нь  “Х” ГҮТББ-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэсэн агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Ж.Ц- нь “О” ХХК-д 904 тоот эд хөрөнгийг ашиглуулахдаа өөрийн өмчлөлийн 904, 1004, 305 тоот эд хөрөнгийн ашиглалтын зардлыг төлүүлэх байсан, уг 904 тоот эд хөрөнгийг “О” ХХК ашиглаж чадахгүй болсноор Ж.Ц-эд учирсан хохирол нь 904, 1004, 305 тоот эд хөрөнгийн ашиглалтын зардал төлж чадахгүй болсон үнийн дүн бөгөөд энэ талаар шаардлага болон баримт гаргаагүй байна.

Ж.Ц-эд учирсан хохирлыг “О” ХХК болон “Эрхэт ундарга” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 904 тоот өрөөний зарим хэсэг болох 48 м.кв талбайг 1 сарын 1,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон үнийн дүнгээс тооцож Ж.Ц-эд учирсан хохирлыг 7,666,666 төгрөгийг тодорхойлсныг буруу гэж дүгнэхгүй.

Учир нь хариуцагчаас гэм хорын хохиролд 7,666,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-эд олгохоор шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг өөрийнх нь давж заалдах гомдлыг үндэслэж дордуулах нь талуудын зарчимд нийцэхгүй юм.

4. “О” ХХК нь “Эрхэт ундарга” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-нйи өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Эрхэт ундарга” ХХК нь Иргэний нийсэхийн Ерөнхий газрын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын А, Б, В блок тус бүрийн узелийн цахилгаан автоматик угсралтын ажлыг гүйцэтгэх, “О” ХХК нь ажлын хөлс болох 26,700,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

“О” ХХК болон “Эрхэт ундарга” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон хөрөнгө эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулж, уг гэрээгээр 904 тоот өрөөний зарим хэсэг болох 48 м.кв талбайг нэг сард 1,000,000 төгрөгөөр тооцон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 27 сарын хугацаагаар “Эрхэт ундарга” ХХК-д эзэмшүүлэхээр мөн тохиролцжээ.

Анхан шатны шүүх “Эрхэт ундарга” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/19/39 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/20/003 тоот албан бичгийг үндэслэн “О” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд эрчим хүч хязгаарласны улмаас 904 тоот үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хөлслөх замаар олох ёстой байсан орлогоо алдсан үйл баримт тогтоогдсон ч уг хугацаан дахь хохирлыг нэхэмжлээгүй гэж зөв дүгнэжээ.

 “О” ХХК нь “Эрхэт ундарга” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнэ буюу ажлын хөлсийг бүхэлд гэм хорын хохирол гэж тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд “Х” ГҮТББ-аас гэм хорын хохиролд 24,700,000 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. “Х” ГҮТББ 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдан, дүрэм батлагдсан, улсын бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байна.

 “Х” ГҮТББ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар “Х” ГҮТББ-ийн холбооны төлбөрийн журмыг баталж, хөрөнгийн менежментийн төлбөрийн хэмжээ нэгж м.кв талбайд 3,700 төгрөг байхаар баталсан байна. /хх130-132/

Энэ журмын үндэслэн “Х” ГҮТББ нь Ж.Ц-эд холбогдуулан 25,787,520 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Ж.Ц- “Хоймор” оффисын барилгын 305, 904, ,,, тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд тухайн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг бодитойгоор ашигладаг тул холбогдох төлбөрийг төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Тарифийг өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг талбайн хэмжээний хувь тэнцүүлэх аргаар тооцсон тооцоог буруу гэж үзэхгүй юм.

6. “Х” ГҮТББ-ын гаргасан сэрэг нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэснийг буруу гэж дүгнэхгүй.

Мөн “Инвескор проперти” ХХК болон “Х” ГҮТББ-н хооронд үүссэн маргааныг шүүхээд хянан хэлэлцэж байгаа байдал нь сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд саад болохгүй.

7. “Х” ГҮТББ нь журамдаа дундын өмчийн ашиглалтын зардал тооцож авах нь Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчсөн, анх үүсгэн байгуулагдсан үндсэн зорилгоо зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

“Х” ГҮТББ нь статусын хувьд Төрийн бус байгууллагын хэлбэрийг сонгож хэрэглэсэн нь оновчгүй боловч уг байгууллага нь тухайн барилгын өмчлөгчдийн нийт эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа явуулж байгааг буруутгахгүй гэж дүгнэв.

8. Иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн асуудал, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй” гэх дүгнэлтийг анхан шатны шүүх харгазан үзэж шүүхийн шийдвэртээ тусгасан нь зөв болжээ.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/02379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,110 /310,660+284,450/ төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                          ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                                            Э.ЗОЛЗАЯА