| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0330/Э |
| Дугаар | 347 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 347
2018 4 24 347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Урангуа,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогч Э.Х-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо,
шүүгдэгч Г.С-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726011210 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Г-ийн С-д /РД:..../.
Яллагдагч Г.С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд болон баарны гадна 2017 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Т.А, Б.Н, Б.Б, Э.Х- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сард Баянхошуунд найзын хамт бааранд орж үйлчлүүлсэн. VIP өрөөнөөс шүүгдэгч гарч ирээд учир шалтгаангүй зодсон. Эмчилгээний зардалд 1 сая гаруй төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Торгох ял оногдуулахаар байвал түүнийг нь өгнө үү” гэв.
Эрүүгийн 201726011210 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.А-ын: “2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би “Жи Эм Жи” нэртэй бааранд 22 цагийн орчим ганцаараа орж шилтэй пиво 2 ширхгийг уусан. Харих гээд 00 цаг өнгөрч байхад гарсан. Баарны гадна талын хаалганы дэргэд тамхи татаад сууж байсан чинь хажууд ямар нэгэн хүмүүс маргалдаж байх шиг байсан. Гэхдээ би сайн хараагүй. Би баарны хаалганы хажууд тамхи татаад дөнгөж суусан чинь зүс царайг нь харж чадаагүй хүн миний нүүрэн тус газар уруу нэг өшиглөсөн. Би шатан дээр унасан, хэсэг хугацаанд ухаан алдаж манаралтын байдалтай газар унасан. Хэрэг болох үед Х, Б, Н түүний найз нар, хэдэн танихгүй залуучууд байсан. Бааранд намайг байхад хэдэн хүмүүс хоорондоо маргалдаад байсан, өөр ямар нэгэн зодоон болсон талаар мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Хохирогч Б.Нн: “2017 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Б, Жа нартай “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон. Би бүжиглэж байгаад Бгийн хамт ариун цэврийн өрөө ороод буцаад явж байсан чинь үл таних эрэгтэй хүн нүүрэн тус газар уруу цохих шиг болсон. Тухайн үед намайг хэн гэдэг хүн юугаар цохиж гэмтээсэн талаар хараагүй мэдэхгүй байна. Манай найз Жн сандал дээр сууж байгаад миний цохиулахыг харсан. Надад хэлэхдээ “нэг эрэгтэй хүн чиний нүүрэн тус газар руу чинь толгойгоороо мөргөсөн” гэж надад хэлсэн. Би нүүрэн тус газраа цохиулаад газар унаад хэсэг хугацаанд манарсан байсан. Намайг газар сууж байхад хоёр найз ирж авсан. Манай хоёр найз намайг цохисон гэх залуутай маргалдаж байсан. Баарны гадна Ад гэх залуу нүүрэн тус газраа цохиулсан байдалтай байсан. С гэх залуу надад хэлэхдээ “би таныг санамсаргүй цохиж гэмтээсэн” гэж хэлсэн. Би Соронзонболдоос 100000 төгрөг авсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж авна” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Хохирогч Э.Х-ын: “...Би найз Бн хамт баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь цаад талаас 4-5 орчим танихгүй эрэгтэй хүмүүс караокены өрөөнөөс гарч ирээд бүжиглэж эхэлсэн. Намайг бүжиглэж байтал С гэх залуу миний түнх рүү гарынхаа шуу хэсгээр нэг удаа цохичихсон. Би “Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь Сд “Чамайг яасан ч яадаг юм, олуулаа явж байгаа шүү, чи яасан зэвүүн гөлөг вэ” гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Манай найз Бэ “Та нар яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь Бнийг Со хавираад унагасан. Намайг найз Бат-Эрдэнийн хамт баарнаас гараад зогсож байсан чинь Соронзонболд ирээд толгой руу гараараа цохиод байсан. Сд хавсарч унагаад дээрээс хөлөөрөө дэвсээд зодоод байсан. Аыг баарны гадна зогсож байсан чинь Соронзонболд ....хавсарч унагаагаад 2 удаа өшиглөсөн. Би Соронзонболд гэх залууг зодож гэмтээсэн зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хохирогч Б.Бн: “Сд тохой хэсгээрээ Хрын хоолой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд маргалдаж эхэлсэн. Намайг маргалдаад эхэлсэн чинь Соронзонболд чирч унагаасан. Хатанбаатар бид хоёр баарнаас гараад хаалганы хажууд зогсож байсан чинь С миний нүүрэн тус газар руу цохиод, газар унагаагаад байсан. Х Стой маргалдаад байсан. Т.А-гэх залууг баарны гадна талд сууж байсан чинь Соронзонболд өшиглөөд зодоод ...би бас очиж салгах гэж байгаад цохиулсан. Намайг Соронзонболд гараараа бие рүү хэд хэдэн удаа цохисон, хавсарч унагаасан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.20-ны өдрийн 7971 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Н-биед баруун нүдний доод зовхи, дотор булан, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт, баруун завьжны язрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-34/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.23-ны өдрийн 8143 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А-биед 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу баруун тийш мурий. Духанд 1х1см, 1х0,5см, 0,5х0,5см, 2 хөмсөгний голд 1,5х1см хүрэн өнгийн зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-37/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.16-ны өдрийн 7950 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б-биед тархи доргилт, баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-47/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.16-ны өдрийн 7949 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Х-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-63,
Шүүгдэгч Г.С-яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 6 дугаар сарын 15-ны орой ажлын газрын хүмүүс Пт, Жв, Гэн нарын хамт “Жи Эм Жи” нэртэй баар караокед “вип” өрөөнд орж сууцгаасан. Хоёр шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи авч уусан. ...Бид бүжиглэж байхдаа хажууд бүжиглэж байсан Хр гэх залууг санамсаргүй нүүр рүү нь гараараа хүрчихсэн чинь тэр залуу “яаж байна” гээд, уурлаад хальт заамдаж аваад хойш нь түлхэхээр нь: би газар гараараа тулж унаад буцаж босож ирээд Хн цээж хэсэг рүү түлхсэн. Хатанбаатар болон түүнтэй хамт явж байсан Б хоёр нийлээд над уруу дайраад миний хувцаснаас барьж бид нар хоорондоо зууралдаад Хатанбаатар бид хоёр бие биенийгээ цохисон. Манай найз Баасандагва салгаад би Хатанбаатар Бнартай зууралдахаа болиод гараа татахдаа хажууд явж байсан Н гэх эмэгтэйн нүүр рүү нь цохиж гэмтээсэн. Баарны үүдний шатан дээр Т.А-нэг ногоон цамцтай хүнтэй маргалдаад байж байхаар би доошоо бууж байхдаа тэр хэрэлдэж байсан Т.А-гэх залууг нүүр рүү нь нэг удаа Хатанбаатартай андуураад өшиглөтөл газар унасан. Би очоод Хыг цохитол оноогүй. Хатанбаатар бултахдаа хашаанд тээглээд даваад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-170-171/,
Хохирогч Т.А-ын хүсэлт /хх-102/, хохирогч Б.Н-хүсэлт /хх-104/, хохирогч Э.Х-ын хүсэлт /хх-105/, хохирогч Б.Б-хүсэлт /хх-106/, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-107-110/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-118/, ажил байдлын тодорхойлолт /хх-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125-151/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.С-согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Жи Эм Жи” цэнгээний газарт болон түүний гадаа иргэн Б.Н, Б.Бнэ, Т.А-, Э.Х- нарыг зодож, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Н, Б.Бэнэ, Т.А-, Э.Х- нарын мэдүүлэг /хх-19-20, 28-29, 16-17, 22-23/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-34, 37, 47, 63/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх170-171/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.С-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н .Б, Т.А-, Э.Х- тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын мөрдөн байцаалтад гаргасан “...нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтүүд /хх-102, 104-106/-ийг үндэслэн шүүгдэгч Г.С-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.С-ажил хөдөлмөр эрхэлдэг хэдий ч ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд торгох ялыг ар гэр нь хуваалцаж байдаг, мөн 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрөхгүй байна. Уг ялыг оногдуулснаар шүүгдэгч ажлаасаа халагдах, улмаар гэр бүлийн орлого алагдаж гэр бүл хохирох үндэслэлтэй юм. Иймд торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж,
хохирогч “Торгох ял оногдуулах боломжтой бол оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой юм.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Г йн С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С-бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР