Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 

 

 

 

0024        09      11                                         0024/ДШМ/.....

 

   Б.Нд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Шүүгдэгч: Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  0024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0024/ШЦТ/200  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Нд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 0024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж овогт Бийн Н, 000оны 00 дүгээрсарын 00 -ний өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А аймгийн Э сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00  дүгээр хороо, Толгойтын 00 дугаар гудамжны 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй  /регистрийн  дугаар 000/.

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 0022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Толгойтын 000дугаар гудамжны 000 тоот гэртээ байхдаа 0022 оны 00 дүгээрсард “А” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр төлбөр авч, нэр бүхий 35 хохирогчид 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 0024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0024/ШЦТ/200  дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгийн цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Нгийн 0018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.А, 0021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Н.Анарт асран хамгаалагч тогтоохыг А аймгийн Э сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл Н.А, Н.А нарыг шүүгдэгч Б.Нгийн эх Н.Пын асрамжинд түр байлгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт “Ө” ХХК-нд 4.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Нгээс 6,221,750 төгрөгийг гаргуулж “Ө” ХХК-нд, 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Уд, 144,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мд, 104,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ад, 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мт, 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бод, 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бд, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бд, 245,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бид, 160,000 гаргуулж хохирогч С.Бд, 60,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Алтанцэцэгт, 210,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт, 75,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эд, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Нд, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.От, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Сболдод, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Гдод, 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ад, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мд, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Өт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад, 80,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 215,000 төгрөгийг хохирогч Э.Эт, 115,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд, 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дт, 160,000 гаргуулж хохирогч Ө.Ад, 150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цд, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Хт, 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нд буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...1.Шүүгдэгчийн үйлдлүүдийн тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч хулгайлсан эд зүйлээ өөрийн болон гэр бүл, бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгоогүй, түүнчлэн өөрийн ба тэдгээрийн эрхэлдэг Үлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр, хэрэгсэл болгон ашиглаагүй байх тул залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “амжиргааны эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй...

2. ...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Нгийн үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нотлогдон тогтоогдож байх боловч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэх хүндрүүлэх шинжийг нотлон тогтоосон баримт авагдаагүй байхад шүүх эрх зүйн алдаатай дүгнэлт хийсний улмаас миний үйлчлүүлэгчийг хүнд ялтай гэмт хэрэгт ял шийтгэж, хууль хэрэглээний том алдаа гаргасан ба шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

З. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, хууль хэрэглээний зөрчлийг арилгаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, санал дүгнэлтээ гаргасан ба өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл, түүнийг нотлох баримтыг бодитой тайлбарлаж дүгнэлт хийлгүй худалдааны төлөөлөгч албан тушаалаа ашиглаж хөрөнгө завшсан гэж үзэж үйл баримтад өнгөц байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн байдалтай нийцэхгүй байна. Өмгөөлөгчийн хувьд Б.Нгийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа болно. Иймд шийтгэх тогтоолд зүйлчлэлийг зөвтгөж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: “...1. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулах,

2. Мөн хараат бус аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. “Ц” ХХК нь “Ө” ХХК буюу миний ажиллаж байсан байгууллагын хамаарал бүхий компани учир өөр хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулмаар байна. Шүүх дүгнэлтдээ “... “Ө” ХХК, “А” ХХК, “А” цех, “Г” цех, “Д” цех, “Х” ХХК, “Б” цех, “Ш” зоог, “Ү” цех зэрэг байгууллагад гурил борлуулна гэж гурил авсан мөртлөө тухайн байгууллагуудад гурил борлуулаагүй” гэж байна. Энэ нь ямар ч боломжгүй, би гурил хүргэж өгдөг ажилчин бишээ.

3. Завших хэргийн талаар товчхондоо би байгууллагуудаас мөнгө авахдаа өөрийн биеэр уулзаж 5 дугаар сарын 01-нээс өмнө өгий гэж хувийн тохиролцоо хийж л мөнгөө авч байсан.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх уг зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Залилах гэмт хэргийн талаар дахин мөрдөн шалгуулж өгнө үү. Арван найман өөр данс руу мөнгө шилжүүлэн авч залилсан гэх боломжгүй.

Н би ганцхан 5429401024 дансыг эзэмшдэг. Бусад дансыг хэний, ямар учиртай данс гэдгийг мэдэхгүй. Би уг дансаараа гурван хүнээс 600,000 төгрөг авсан, авсан мөнгөө амьдралдаа зарцуулж, амдралын эх үүсвэр болгоогүй, мөрийтэй тоглосон. 

Намайг залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа эрүүгийн төлөөлөгч С ямар нэгэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баривчлан өөрийн амьдардаг гэртээ олон хоногоор саатуулж байцаалт авахдаа миний өмгөөлөгч авах гэсэн удаа дараагийн хүсэлтийг хүлээж аваагүй, олон хоног хоол ундгүй гэртээ байлгаж байгаад ухаан санааг минь самууруулж, өмгөөлөгчгүйгээр миний мэдүүлснээс өөр зүйл тэмдэглэлд бичиж, хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ талаар би цагдан хоригдож байх хугацаанд хүний эрхийн комисст өргөдөл гаргаад хүний эрхийн комисс Авлигатай тэмцэх газраар шалгуулсан. Хэн гэдэг, ямар цолтой байцаагч надаас  ямар мэдүүлэг авсан талаар би хэргийн материалтай танилцмаар байна. Тэр олон дансны эздүүдийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулмаар байна. Хохирогч гэх нэр бүхий хүмүүст миний зураг, дуу-дүрсийг үзүүлж таниулах ажиллагаа явуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлт нь хэргийг бодит байдалтай нийцээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир шийтгэл тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............................................................. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл, түүнийг нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүй худалдааны төлөөлөгч албан тушаалаа ашиглаж хөрөнгө завшсан гэж үзэж үйл баримтад өнгөц байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн  бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд оруулсан зүйлчлэлийг зөвтгөж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 0022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 000дугаар гудамжны 000 тоот гэртээ байхдаа 0022 оны 00 дүгээрсард “А” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр төлбөр авч, нэр бүхий 35 хохирогчид 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт тусгах учиртай. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгтээ нэр бүхий 9 хохирогчид хохирол учруулсан гэмт хэргийн талаар тусгаагүй, учирсан хохирлын хэр хэмжээг тодорхойлоогүй орхисон атал шүүгдэгчийг нэр бүхий 35 хохирогчид 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар” бичигдэх  шаардлага тавигдах бөгөөд шийтгэх тогтоол уг шаардлагыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолын 21, 22 дугаар хуудас байхгүй, 31, 32 дугаар хуудсыг давхардуулсан, хуудсыг дарааллын дагуу байршуулаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  0024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0024/ШЦТ/200  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Нд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ                                                       

                       ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                Б.СОСОРБАРАМ