| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/09104/И |
| Дугаар | 192/ШШ2025/07916 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/07916
2025 10 03 192/ШШ2025/07916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 202 дугаар байр, 102 тоот хаягт оршин суух ******* овогт *******ы *******/РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хариуцагч *******аас тусдаа амьдраад 9 жил болж байгаа бөгөөд гэр бүл цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч оршин суух хаягтаа байхгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан байна. Хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Түүний хаяг оршин суугаа газар ******* дүүргийн 18 дугаар хороо, 83Б байрны 25 тоотод оршин суудаг ба, тухайн байр нь ипотекийн зээлд хамрагдаж банкны нэр дээр байдаг боловч түүний өөрийн нэр дээр зээл төлөгдөж байгаа болно. Мөн 8805-4360, 9013-2888 гэсэн дугаарууд дээрээ тогтмол байдаг, утсаа аваад ярьдаг, шүүхэд нэхэмжлэл гаргах үеэр Говь-сүмбэр аймагт ажилтай гэсэн шалтгаанаар ирж очиж явдаг байсан ба одоо дээрх хаягт тогтмол оршин сууж байгаа болно. Иймд хариуцагч регистрийн дугаартай, овгийн Нахайдагвын ыг эрэн сурвалжилж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 202 дугаар байр, 102 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд овогт ын /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 192/Ш32025/27386 дугаар захирамж/ХХ 4-5 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн хүсэлтийг хангаж, овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, овогт ын /РД:/-ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***