2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05316

 

 

 

 

 

 

 

 

  2025             06           19                                                192/ШШ2025/05316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Хариуцагч хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93001-4884 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг 2.9 хувийн хүүтэйгээр, 38 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэгч ******* нь 2025-04-23 өдрийн байдлаар 93001-4884 дугаартай Цахим зээлийн үндсэн төлбөрт 0 төгрөг, хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өргөдөл гаргах өдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2025-04-23 өдрийн байдлаар 1189 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 5,000,000.00 төгрөг, зээлийн хүү: 4,428,655.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 261,004.45 төгрөг, нийт 9,689,660.10 төгрөг,  Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Иймд дээрх үндэслэлээр "Таван Богд Финанс ББСБ" ХХК болон хариуцагчийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээг цуцалж, Алтантуяа овогтой Баттүшиг, зээлийн зээлийн гэрээний үүрэгт 9,689,660.10 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 47,000.00 төгрөг, нийт 9,806,860.10 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь 2025.02.07-ны өдрийн 42/990 дугаартай итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн шилжүүлгийн баримт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.26-ны өдрийн 197/ШЗ2025/07737 дугаартай захирамж, 2025.01.28-ны өдрийн 42/726 дугаартай гаргасан нэхэмжлэл, 2025.01.28-ны өдрийн 42/726 дугаартай гаргасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим зээлийн эрх нээх 2021.12.09-ний өдрийн гэрээний хуулбар, цахим зээлийн дэд 2021.12.08-ны өдрийн 1103414-У01 дугаартай гэрээний хуулбар, төлбөрийн баримт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, уулзалтын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2024.04.26-ны өдрийн 42/2511 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч  нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул ******* эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.26-ны өдрийн 197/ШЗ2025/07737 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч Таван богд финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

5. ******* нь нэхэмжлэлд дурдсан  бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.26-ны өдрийн 197/ШЗ2025/07737 дугаартай захирамжаар тогтоогдсон байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Галмандах нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжилсугай.

 

2. ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР