Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

Т.А-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  Т.А-, Т.Н-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000770093 дугаартай, 8 хавтастай хэргийг шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-**, ***** хамт ******** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Т.А-/РД:************/,

 

2. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-**, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** хаягтай, урьд 1)Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр /нийт 2,000,000 төгрөгөөр/ торгох ял, 2)Мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С овогт Т.Н-, /РД:**********/,

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл-**, **** хамт ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт С.Б-, /РД:************/.

 

4. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

4.1. Шүүгдэгч Т.А-нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар,  

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар,  

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар,

-Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар тус тус эзэмшүүлж,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар,

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар тус тус өмчлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

4.2. Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжийн,  

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн,

-Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжийн,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжийн,

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн,

- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжийн,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжийн,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжийн,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжийн,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулан, батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

4.3. Шүүгдэгч С.Б- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04            дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

-Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар өмчлүүлж,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

-Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

5. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 68/а дугаар яллах дүгнэлтээр Т.А-, Т.Н-, С.Б- нарын үйлдлийг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн  2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолоор: 

6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-, Т.Н- нарт бүлэглэж, “Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхүй болгож,

6.2. Шүүгдэгч С овогт Т.А-, Н овогт С.Б-, С овогт Т.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ы нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр, шүүгдэгч С.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр, шүүгдэгч Т.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг, шүүгдэгч С.Б-эд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг, шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

           

            7. Шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын агуулга:

            7.1. Прокуророос үйлчлүүлэгч Т.А-ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамж гарган тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгож, 7 этгээдэд давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Т.А-ы үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал,

            7.2. Прокуророос хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “мөрдөн байцаалт. шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: ... 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр" гэж заасан.

            7.3. Прокуророос шүүгдэгч Т.А-ы үйлдлийг тогтоохдоо 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/216, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамж гарган гарын үсэг зурахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад олгосон тухай үйл баримтыг тогтоосон хэдий боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь хуулийг буруу хэрэглэх явдал болсон гэж үзэж байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан.

            7.4. Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

            7.5. Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

            7.6. Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.А-нь Цэнгэл сумын ЗДТГ болон нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжид гарын үсэг зурж, тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад эзэмшүүлэх буюу өмчлүүлэхийг хүсэж, ингэхдээ албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь хавтаст хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсонгүй.

            7.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд тухайн газрыг аймгийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэсний дагуу Засаг дарга болон газрын даамал нараас зуухны буурь байсан газрыг бусдад эзэмшүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

            7.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: ...67.1.2. Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; ...67.1.4 хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;” гэж тус тус заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.4.3-т “өөрийн зохион бүрдүүлж, шийдвэрлэгдсэн баримт бичигт стандартад заасны дагуу "боловсруулсан, хянасан" (1 дүгээр хавсралт) тэмдэглэлийг хийж, албан хэрэг бүрдүүлсэн байх”, 5.7.8-д “Баримт бичгийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаатай бол боловсруулсан, хянасан ажилтан хариуцлага хүлээнэ’’, 5.7.11-т "Зохих журмын дагуу боловсруулж, санал, зөвшөөрөл авсан захирамжлалын баримт бичиг (тогтоол, захирамж, тушаал гэх мэт)-ийн үндэслэл, агуулга нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хууль, эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж, ажилтан болон байгууллагын удирдлага хянасан байна” гэж тус тус заасан байна.

            7.9. Шүүгдэгч Т.А-нь сумын Засаг даргын тамгын газрын дарга болон бусад албан хаагчдын бүрдүүлсэн баримт бичгийг хянах, нягтлан шалгах үүргийг зохих ёсоор биелүүлэлгүй, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжид гарын үсэг зурсан нь “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул шүүгдэгч албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй юм.

            7.10. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэдэг учиртай. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Т.А-ы үйлдэлд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64-65 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой байжээ.

            7.11. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокуророос Т.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү өгнө үү.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1.Миний бие Т.А-нарт холбогдох хэргийн давж заалдах шатны хуралдаанд томилолтоор оролцож байна. Т.А-нарт холбогдох хэрэг нь 2023 оны 3 дугаар сараас хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, мөрдөн шалгах ажиллагаа амжилттай явагдсан, мөн шүүхийн шатанд завсарлаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. 

8.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын Эрүүгийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон.  Үүний дагуу  шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 121 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэсэн.

8.3. Давж заалдах гомдлын агуулгыг харахад салаа утга бүхий гомдол гаргасан гэж дүгнэж байна. Нэгдүгээрт: Т.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй, эсвэл гэмт хэргийн шинжгүй, цагаатгаж өгнө үү гэсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд хайнга хандах гэмт хэргийн шинж  байна. Анхан  шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүнд оногдуулсан байна. Хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн гомдлуудыг гаргасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа салаа утга бүхий гомдлуудын талаар анхан шатны шүүхэд энэ асуудлыг хангалттай дүгнэж өгсөн. Өөрөөр хэлбэл  шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгийн 87,93,97,101,102 дугаар хэсэг дээр  газрын төлөвлөгөөнд тухайн жилд тусгагдаагүй газар олгосон асуудал дээр шүүхийн зүгээс дүгнэлт хийсэн. Хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангаагүй, олон удаа үргэлжилсэн  байдлаар иргэнд газар олгоод байсан. Энэ асуудал нь бусад  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Харин тухайн субъект нь нийтийн албан тушаалтан, мөн тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэдгийг дүгнэсэн. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа шүүгдэгч Т.А-ы үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй.

8.4. Үргэлжилсэн үйлдэл дээр прокурор нь 7 үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Нэг үйлдэл буюу сургуульд газар олгосон асуудал бол нийтийн эрх ашгийн төлөө олгосон учраас гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй гээд анхан шатны шүүхээс холбогдох дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон. Бусад үйлдэл дээр гэмт хэргийн шинжийг хангаж, шүүгдэгч нь бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

8.5. Шүүгдэгч гэм буруугүй цагаатгаж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч нь иргэдэд газар олгосон, газрын төлөвлөгөөнд тусгаагүй газруудад олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

8.6. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн асуудал дээр дараах дүгнэлтийг гаргаж байгаа. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиараа шүүгдэгч нарт буюу Т.А-д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорих ял оногдуулах саналыг гаргасан. Тухайн үед шүүгдэгч Т.А-ы өмгөөлөгчөөс шүүгдэгчийн сарын цалин нь 2,350,000 төгрөг байна. Торгох ялыг бүрэн төлөх боломжтой гэдэг саналыг хүлээн авч 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж тухайн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.А-нь нэг удаагийн үйлдлээр бусдад давуу байдал олгоогүй, 6 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал олгосон. Гэтэл тухай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй хэдий ч яллагдагч Х.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.А-ы гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

11.1. Шүүгдэгч Т.А-нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай, өөрийн дүү Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй:

- Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар,  

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар,

- Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар тус тус эзэмшүүлж,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар,

- мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар тус тус өмчлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

11.2. Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй:

- Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжийн,

- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн,

- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжийн,

- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжийн,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулан, батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

11.3. Шүүгдэгч С.Б- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй:

- Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Харгантын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

- мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Дэнжийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар өмчлүүлж,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

- Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайлбал:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18, 2 дахь хавтаст хэргийн 155-156, 6 дахь хавтаст хэргийн 06 дахь тал дахь тал/,

- Авлигатай тэмцэх газарт 2022 оны 10 дугаар сарын 04, 2022 оны 12 дугаар сарын 26, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 06-08, 68, 84-85 дахь тал/,

-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

-Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

-Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33- 34, 75 дахь тал/,

-Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,

-Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг, захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 42-43, 2 дахь хавтаст хэргийн 180-181, 6 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44, 2 дахь хавтаст хэргийн 184, 6 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай “...Ш.О-т эзэмшүүлсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар нь Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Уг газрыг урьд нь хэн нэгэнд эзэмшүүлээгүй байна. Иргэн Ш.О-т газар эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байна. Дээрх газрыг газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаар өргөдлийн дагуу эзэмшүүлнэ. Иргэн Ш.О-т Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны А/56 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газрын суурь үнэлгээ нь Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэ 14,000,000 төгрөг болох ба 1 м.кв газрын суурь үнэ 1,400 төгрөг болж байна. Иймд иргэн Ш.О-т эзэмшүүлсэн Цэнгэл сумын 9 дүгээр багт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын суурь үнэлгээ нь 700 м.кв*1400=980,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт, хавсралт газар эзэмших хүсэлт, захирамж, гэрээ /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

-Ш.О-т эзэмшүүлсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаартай албан бичиг, хавсралт газар эзэмшүүлэх тухай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /1 дэх хавтаст хэргийн 77-87 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай “Т.Н-ийг ажилд томилох тухай” болон 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/14 дугаартай “Т.Н-ийг албан тушаалаас нь халах тухай” тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 96-99 дэх тал/,

-Газрын даамлын албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 106-111 дэх тал/,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаартай “Т.А-ыг Цэнгэл сумын Засаг даргаар томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн болон Цэнгэл сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ /1 дэх хавтаст хэргийн 114-133 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай албан бичиг, хавсралт Т.А-, Т.Н- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173-176 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196, З дахь хавтаст хэргийн 139, 157-159, 6 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

-Яллагдагч Т.Н-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал, З дахь хавтаст хэргийн 147, 161-163 дахь тал /

-Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

-Гэрч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

-Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

-Гэрч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,

-Гэрч Б.Е-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189-190 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээч нарын 01 дугаартай “...Сумын Засаг даргын 2021 оны А/117 дугаар захирамжаар иргэн С.А-д эзэмшүүлсэн 145 м.кв газар нь Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Тус газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дугаар зүйлийг үндэслэн олгосон бөгөөд нэгж талбарын хувийн хэрэгт тухайн газрыг нөхөн сэргээсэн тухай байгаль орчны байцаагчийн дүгнэлт гарсан эсэх талаарх нотлох баримт материал байхгүй байна. Уг газрыг урьд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоогүй байна..., ...Дээрх газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болох бөгөөд дүгнэлт гараагүй нөхцөлд дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх ёстой. Иргэн С.А-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны А/117 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 145 м.кв газрын суурь үнэлгээ нь Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэ 20,000,000 төгрөг болох ба 1 м.кв газрын суурь үнэлгээ 2,000 төгрөг болж байна. Иймд С.А-д эзэмшүүлсэн Цэнгэл сумын 8 дугаар багт байршилтай 145 м.кв газрын суурь үнэлгээ нь 145*2000=290,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 203-205 дахь тал/,

-С.А-д эзэмшүүлсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 217-220 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /2 дахь хавтаст хэргийн 223 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 226-229 дэх тал/,

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /2 дахь хавтаст хэргийн 247 дахь тал/,

-Шинжээч Ж.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /З дахь хавтаст хэргийн 151-153 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Т.Н-ийг ажилд томилох тухай” болон 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Т.Н-ийг албан тушаалаас нь халах тухай” тушаалууд /5 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал/,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаартай “Т.А-ыг Цэнгэл сумын засаг даргаар томилох тухай” захирамж /5 дахь хавтаст хэргийн 226 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Сумын Засаг даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох тухай” захирамж /5 дахь хавтаст хэргийн 227 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай “Засаг даргын орлогч С.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар /5 дахь хавтаст хэргийн 228 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай “...Д.Т, РД:**********, 2020-04-10 А/59, эзэмшил газраа өмчлөх, ГБХХ, 1406 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 1,968,400 төгрөг болно..., ...Ж.М-, РД:**********, 2020-04-29 А/73, эзэмших худалдаа үйлчилгээ, 94 м.кв, төлөвлөгөөнд ороогүй байна, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 188,000 төгрөг болно..., ...Ж.Н-, РД:**********, 2019-12-10 А/152, эзэмших, ГБХХ, 527 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 737,800 төгрөг болно, 2021-07-05 А/183, эзэмших, ГБХХ, 821 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 1,149,400 төгрөг болно..., ...С.Б, РД:*********, 2020-03-05 А/38, эзэмших, худалдаа үйлчилгээ, 28 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 56,000 төгрөг болно. 2021-09-24 А/206, эзэмших, өвөлжөө, 700 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 56,000 төгрөг болно..., ...С.Н-, РД:**********, 2020-08-28 А/122, эзэмших, худалдаа үйлчилгээ, 320 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 640,000 төгрөг болно. 2021-09-15 А/214, өмчлөх, ГБХХ, 515 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 721,000 төгрөг болно Б.Ж-, РД:**********, 2022-04-27 А/110, өмчлөх, ГБХХ, 1511 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 2.115.400 төгрөг болно...” гэх дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 08-18 дахь тал/,

-Шинжээч Т.Баатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 27, 29 дэх тал/,

-Гэрч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 33, 35 дахь тал/,

-Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 39, 41 дэх тал/,

-Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай “...Ж.Н-д 527 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай “...С.Б-д 28 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай “...Д.Т-ад 1406 м.кв газар өмчлүүлэх тухай...”, “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай “...Ж.М-д 94 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай “...С.Н-ад 320 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, Засаг дарга Т.А-ы 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай “...Ж.Н-д 821 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай “...С.Б-д 700 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай “...С.Н-ад 515 м.кв газрыг өмчлүүлэх тухай...”, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай “...Б.Ж-д 1511 м.кв газар өмчлүүлэх тухай...” захирамжуудын хуулбар /6 дахь хавтаст хэргийн 46- 60 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б-ийн “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122, Засаг дарга Т.А-ы 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжуудаар олгосон газартай холбоотой баримтууд /6 дахь хавтаст хэргийн 72-135 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт /6 дахь хавтаст хэргийн 138-189 дэх тал/,

-Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 216- 217 дахь тал/,

-Шүүгдэгч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

-Шүүгдэгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 237-239 дэх тал/ зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг тогтоох, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй байх ба анхан шатны шүүх Т.А-, Т.Н-, С.Б- нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

12. Шүүгдэгч Т.А-нь 6 удаа буюу Цэнгэл сумын 2020, 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар нэр бүхий 6 иргэнд 4392 м.кв газрыг гэр бүлийн, үйлчилгээний, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа албан үүргийн хүрээнд хийх ёсгүй үйлдэл хийж, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өмчлүүлэх ёсгүй газар болох Цэнгэл сумын 7, 8, 9 дүгээр багийн газраас иргэн Ш.О-т 700м.кв, С.А-д 145 м.кв, Ж.Н-д 821 м.кв, С.Б-д 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх, С.Н-ад 515 м.кв, Б.Ж-д 1511 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, 6 иргэнд давуу байдал бий болгосон нь албаны эрх ашгийн эсрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон;

шүүгдэгч С.Б- нь 5 удаа буюу Цэнгэл сумын 2020, 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар нэр бүхий 5 иргэнд 2375 м.кв газрыг гэр бүлийн болон үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа албан үүргийн хүрээнд хийх ёсгүй үйлдэл хийж, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эзэмшүүлэх, өмчлүүлэх ёсгүй газар болох Цэнгэл сумын 7, 8, 9 дүгээр багийн газраас иргэн Ж.Н-д 527м.кв, С.Б-д 28 м.кв, Ж.М-д 94 м.кв, С.Н-ад 320 м.кв газрыг эзэмшүүлэх, Д.Т-ад 1406м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, 5 иргэнд давуу байдал бий болгосон нь албаны эрх ашгийн эсрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон;

шүүгдэгч Т.Н- нь Цэнгэл сумын 7, 8, 9 дугаар багийн нийт 6767м.кв газар нь сумын 2020, 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч А.А-, С.Б- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, идэвхтэй үйлдлээр Цэнгэл сумын 7, 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргуулахаар дээрх нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх захирамжуудын төслийг боловсруулан батлуулж, бусдад давуу байдал бий болгосон, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, аливаа ашиг сонирхлоос ангид байх үүргээ зөрчиж, газрын даамал гэх албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийсэн нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                13. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 захирамжууд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Т.А-, Т.Н-, С.Б- нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар нь бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.   

 

Иймд шүүгдэгч Т.А-, С.Б- нарт шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус, шүүгдэгч Т.Н-т  шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

15. Шүүгдэгч Т.А-ы өмгөөлөгч А.Серикжаны “...Шүүгдэгч Т.А-нь сумын Засаг даргын тамгын газрын дарга болон бусад албан хаагчдын бүрдүүлсэн баримт бичгийг хянах, нягтлан шалгах үүргийг зохих ёсоор биелүүлэлгүй, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжид гарын үсэг зурсан нь “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул шүүгдэгч албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэдэг учиртай. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Т.А-ы үйлдэлд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64-65 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой байжээ. Иймд хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хянан үзэхэд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.А-ы талаар “...иргэдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр гаргасан захирамжуудыг бүлэглэж, хууль зөрчиж гаргаж байгаагаа ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн” гэсэн агуулгатай хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг давж заалдах гомдолд заасан болон түүнд дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн шүүх шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан эрх хасах болон торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК                             

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ