2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04925

 

 

 

 

 

 

 

   2025             06              09                                          192/ШШ2025/04925

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: 

 

168,214,344.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар хотын *******т байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа "Инсур" ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйл 32.2.2-д "орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх" гэсэн ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 114,434,564.87 (нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуун жаран дөрвөн төгрөг наян долоон мөнгө) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 53,779,779.98 (тавин гурван сая долоон зуун далан есөн мянга долоон зуун далан есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг, нийт 168,214,344.85 (нэг зуун жаран найман сая хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг наян таван мөнгө) төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1.5 дах хэсэгт "нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль" байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт "нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү торгуулыг төлөхөөс зайлсхийсэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх" гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дуraaр сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1.5 дах хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль" байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хуу торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх" гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журамд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тус газраас "Инсур" ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00210 дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай" улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн боловч ажил олгогч үүргээ биелүүлж нийгмийн даатгалын шимтгэлээ тогтоосон хугацаанд төлөөгүй байна. Мөн тус газраас 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 681 дугаартай "Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай" албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн байна. "Инсур" ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20/37 дугаартай "Хүсэлт гаргах тухай албан бичиг ирүүлж үүссэн өр төлбөрийг барагдуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч тухайн цаг хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/02780 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлах хүсэлтийг шүүхэд гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 102/ШШ2024/02081 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж олж тогтоох шийдвэр гарч, эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс даалгасан байна. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 ё 1-3/533 дугаартай албан бичгээр тус аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага болох  оршин суух хаягыг олж тогтоосон албан бичиг ирүүлсэн байна. Иймд  нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 114 434 564.87 (нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуун жаран дөрвөн төгрөг наян долоон мөнгө) төгрөг, алданги 53 779 779.98 (тавин гурван сая долоон зуун далан есөн мянга долоон зуун далан есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг, нийт 168 214 344.85 (нэг зуун жаран найман сая хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй Инсур ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Инсур ХХК нь шимтгэлийн өрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар  нь хариуцагч  Инсур ХХК-д холбогдуулан 168,214,344.85 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, Инсур ХХК-д холбогдох 168,214,344.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР