2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04924

 

 

 

 

 

 

   2025             06              09                                          192/ШШ2025/04924

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

22,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч болох Шархүүгийн Баярсайхан миний интернет банкаар хариуцагч нь тэтгэвэрийн зээл болох 22,310,000 төгрөг авсан. Өгөхгүй байгаа тул хариуцагч алдсан мөнгө 22,310,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч М.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Оюунгэрэл миний бие Ш.Баярсайханы нэхэмжилсэн 22,318,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ш.Баярсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч М.Оюунгэрэлд холбогдох, 22,318,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,500 төгрөгийн 134,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 150,381.02 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч 134,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Баярсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 



 

 

ШҮҮГЧ                                             Ш.ОТГОНБАЯР