| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03456/И |
| Дугаар | 192/ШШ2025/05163 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/05163
2025 06 26 192/ШШ2025/05163
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,
Зээлийн гэрээний үүрэгт 21,359,136.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-29-нд 6000246770 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 24,100,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000246770 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 64 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000246770 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-01-15-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000246770 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 20,382,733.7 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 952,721.40 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,681.29 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 21,359,136.43 төгрөгийг зээлдэгч Ганбаатарын Батбуянгаас гаргуулах” гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч ******* миний бие нь *******-аас нэхэмжилсэн 21,359,136.43 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 17 сарын хугацаанд дараах байдлаар зээлийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
1. 2025.07.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
2. 2025.08.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
3. 2025.09.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
4. 2025.10.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
5. 2025.11.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
6. 2025.12.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
7. 2026.01.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
8. 2026.02.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
9. 2026.03.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
10. 2026.04.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
11. 2026.05.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
12. 2026.06.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
13. 2026.07.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
14. 2026.08.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
15. 2026.09.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
16. 2026.10.30-ны өдөр 1,300,000 төгрөг,
17. 2026.11.30-ны өдөр 559,136.43 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Банк ХК нь Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,359,136.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025.07 сараас эхлэн 17 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр 1,300,000 төгрөг төлөх хэлбэрээр хугацааны эцэст 2026.11.30-ны өдөр 559,136.43 төгрөгийг төлж барагдуулахаар, харилцан тохиролцож, нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,359,136.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, зохигчид 21,359,136.43 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 2025.07.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.02.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.08.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.10.30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026.11.30-ны өдөр 559,136.43 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,745.68 төгрөгийн 132,372.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 132,372.84 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч *******гаас 132,372.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР