| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04475/И |
| Дугаар | 192/ШШ2025/05643 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05643
2025 07 02 192/ШШ2025/05643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, гэрч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие ******* нь 1968 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хангай сумын төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд эцэг болох Дашхүү нь төрсний гэрчилгээ авахдаа Дашхүү Зууннасан гэж авсан мөртлөө намайг миний цээрлэсэн нэр гэх нэрээр дуудаж явсаар сургуульд оруулахдаа бүртгүүлсэн. Ингээд нэрээр сургуульдаа суралцаж байсан. Улмаар иргэний үнэмлэх авахдаа нэрээр авсан тул овог нэр зөрүүтэй гарч ирсэн байгаа. Мөн миний бие ******* 1977 оны 9 сард Архангай аймгийн Хангай сумын Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид орж 1984 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөж, өөрийн хүсэлтээр илгээлтээр Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалант бригадад 13 дугаар баг Цэдэв гэх ахлагчтай фермд саалчинаар 25 саалийн үнээ хариуцаж эхэлсэн. 1984 – 1997 он хүртэл Ардын зориг ХХК-д мал маллаж байсан бөгөөд 1984 оны 7 дугаар сараас эхлэн 1992 оны мал хувьчлалаар нэгдлийн мал хувьд гарч малаа хувьчлан мал маллаж байсан. Энэ хугацаанд ажилласан жилээ шүүлгэж үзэхээр дутуу гарч ирээд зарим баримт бичиг устаж үгүй болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1984 –1997 онуудад намайг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс төрсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Архивын Ерөнхий газрын лавлагаа, Архангай аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Архангай аймгийн архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын баримтын хуулбар, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын баримтын хуулбар, Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, түүний хавсралтын хуулбар, гаргасан тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/05830 дугаартай шийдвэрийн хуулбар, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Ө, Х нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад 1984 – 1997 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1. “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.1. “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” 135.2. “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” 135.2.6. “Хүний ажиллаж байсан байдал” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Архивын Ерөнхий газрын №03-05/4521 дугаартай лавлагаа, Архивын Ерөнхий газрын №03-05/4520 дугаартай лавлагаа, Архангай аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хавсралтын хуулбар, *******,******* нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нэхэмжлэгч холбогдох баримтад Д.Цэрэнчимэд гэх нэрээр бичсэн байх ба нэхэмжлэгч ******* нь 1984 оны 6 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад саалчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь 1993 оны 1 сараас 1997 оныг дуустал хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад саалчинаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Дашхүүгийн Зууннасанг 1984 оны 6 сарын 1-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад саалчинаар 8 жил 7 сар ажиллаж байсныг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б-г 1984 оны 6 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалант бригадад саалчинаар 8 жил 7 сар ажиллаж байсныг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР