| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04681/И |
| Дугаар | 192/ШШ2025/04981 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04981
2025 06 09 192/ШШ2025/04981
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Зээлийн гэрээний үүрэгт 30,773,706.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/57464697 тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 /гучин сая/ төгрөгийг, жилийн 19.00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 08 дугаар сарын 24-ны өдөр №БГХ/57464697 тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,796,930.95 төгрөг, зээлийн хүү 925,227.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,426.91 төгрөг нийт 2,723,585.79 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч ******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 134 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч *******гээс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 28,353,069.05 төгрөг, зээлийн хүү 2,395,982.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,654.97 төгрөг, нийт 30,773,706.96 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч ******* миний бие нь -ийн нэхэмжилсэн 30,773,706.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар зээлийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
1. 2025.07.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
2. 2025.08.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
3. 2025.09.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
4. 2025.10.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
5. 2025.11.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
6. 2025.12.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
7. 2026.01.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
8. 2026.02.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
9. 2026.03.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
10. 2026.04.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
11. 2026.05.15-ны өдөр 2,500,000 төгрөг,
12. 2026.06.15-ны өдөр 3,273.706.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,773,706.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025 оны 7 сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 2,500,000 төгрөг, хугацааны эцэст 2026.06.15-ны өдөр 3,273,706.96 төгрөгийг төлж барагдуулахаар, харилцан тохиролцож, нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,773,706.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025.07.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.10.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.11.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.12.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.02.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.04.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.05.15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026.06.15-ны өдөр 3,273.706.96 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,819 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 155,909.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч *******гээс 155,909.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР