2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04980

 

 

 

 

 

 

 

   2025             06              09                                          192/ШШ2025/04980

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,

 

Хариуцагч:*******,*******,*******,,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,742,198.94 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг  хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б нартай 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдөр ЗГ-20200506000361 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг сарын 3.2%-ийн хүүтэй. 18 сарын хугацаатай олгосон. ЗГ-0000000 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож "Магна профит энд инвестмент ББСБ" ХХК нь тай 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдөр дугаартай "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулж  *******, 22 дугаар хороо, Баянтуруун 28-5 тоот  700 м.кв газрыг барьцаалсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр дуусах бөгөөд зээлдэгч нарт үүргийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй байна. тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 22,587,259.71 төгрөг, үндсэн хүү 5,176,895.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 978,043.79 төгрөг, нийт 28,742,198.94 төгрөг байна. 

 

            Хариуцагч , нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй,  , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,742,198.94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч болох , нар нь 28,742.198.94 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,742,198.94 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч , нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 28,742,198 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч , нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,665 төгрөгийн 150,832.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 150.832.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч , нараас 150.832.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 




 

ШҮҮГЧ                                             Ш.ОТГОНБАЯР