| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03236/И |
| Дугаар | 192/шш2025/06316 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 192/шш2025/06316
2025 08 14 192/ШШ2025/06316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******, 15 тоотод оршин суух Боржигон овогт Намжилын Тогоохүүхэн /РД:КМ85042463/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Жамсранжавыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл салалтаар эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч Д.Жамсранжав нь ******* гэх өөрийн утасны дугаараа авахгүй хадам ээжийн утасны дугаар луу 88021638 залгахад надад хамаагүй манайд амьдрахгүй байгаа гээд хороо дүүргээр нь шаардлага явуулсан боловч Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Хан богд хотхон 305 дугаар байр, 02 дугаар орц, 65 тоотод бүртгэлгүй гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байна. Иймд Д.Жамсранжавыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/18329 дугаартай захирамжийн дагуу “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс Д.Жамсранжавын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулан авсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Д.Жамсранжав /РД:ЧП84121514/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Д.Жамсранжав /РД:ЧП84121514/-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Хүсэлт гаргагч Н.Тогоохүүхэний хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Жамсранжавыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Д.Жамсранжав нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Хан богд хотхон 305 дугаар байр, 02 дугаар орц, 65 тоот хаягт оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримтаар, Хан-Уул дүүрэг,*******, Туул гол*******, 15 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Д.Жамсранжавыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.
Д.Жамсранжавыг нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Н.Тогоохүүхэн нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шар булган овогт Дагва-Очирын Жамсранжав /РД:ЧП84121514/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Жамсранжавыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР