| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04695/И |
| Дугаар | 192/ШШ2025/06162 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/06162
2025 08 06 192/ШШ2025/06162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Уранбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Уранбилэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Г.Уранбилэг нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Я.Мянганзаяатай хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 05-нд бидний дундаас хүү мэндэлсэн. Энэ хугацаанд бид гэр бүлээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир 2025 оны 03 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү нь эх миний асрамжид өсөж байна. Иймд хүү ийг эх миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө, Мөн миний хүү ий улсаас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламжийн дансыг эх Г.Уранбилэгийг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь хүү нь бага байгаа учир эхийнх нь асрамжид байх зүйтэй гэж үзэж байна. Хэдийгээр хүүхдийн асрамжийг ээжид үлдээхийн хүлээн зөвшөөрч байгаа ч Я.Мянганзаяаг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзуулж байхыг хүсэж байна. Одоогоор хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж чадахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр чөлөөтэй уулзах боломжоор хангаж өгнө үү. Банкны дансны тухайд банк дээр очоод засаад өгч болох байх” гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Уранбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, ий төрсний бүртгэлийн лавлагаа болон эрүүл байж байгаа талаарх эмчийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Уранбилэг нь хариуцагч холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансны хамтран эзэмшигчээр нэмж бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
3. Зохигчдын дундаас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талаар маргаангүй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул хүү ийг эх Г.Уранбилэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Мянганзаяагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж заасан тул эцэг Я.Мянганзаяаг хүү тэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Г.Уранбилэгт даалгав.
7. Хүү д улсаас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог дансны хамтран эзэмшигчээр эх Г.Уранбилэгийг бүртгүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү ийг эх Г.Уранбилэгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Мянганзаяагаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Я.Мянганзаяа нь хүү тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Г.Уранбилэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог дансны хамтран эзэмшигчээр эх Г.Уранбилэгийг бүртгүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Мянганзаяагаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уранбилэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР