| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0128/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Шанх овогт Адьяагийн Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710007660113 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснааар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Шанх овогт А Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжинд хохирогч Д.Үтай маргалдан нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Б: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гадуур архи уугаад явж байгаад Төрийн банкны үүдэнд Баттогтохтой таарсан. Тухайн үед Ббас нилээн халамцуу байсан. Тэгээд бид хоёр архи авч уухаар болсон. ...Тэр хавийн дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад Жаргалантын 07 дугаар гудамж руу ороод хувааж уусан. Архи ууж байх үед Тогтох бид хоёрын хооронд маргаан болсон. Энэ үед Тогтох ерөөсөө явлаа гээд босоод явсан. Би араас нь дуудаад Тогтохоо чи одоо архи харамлаад байгаа юм уу гэсэн чинь дуугарахгүй байсан. Би араас нь очоод хувцаснаас нь татсан чинь миний ам руу гараараа цохихоор нь би газар унасан. Босоод ирэхэд миний үүдэн дээд 2 шүд уначихсан байсан бөгөөд шүдээ аваад Тогтоход үзүүлсэн чинь хохь чинь за юу гээд байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 09-10, 11/ гэсэн,
Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийх юм олдохгүй болохоор нь гадуур гарч тэр хавийн хүмүүстэй нийлж архи уусан. Тэгээд Төрийн банкны үүдэнд явж байгаад Үтай тааралдсан. ...Тэгээд бид хоёр архи уухаар болж, 0,75 литрийн нэг шил архи аваад Жаргалантын 7 дугаар гудамж руу ороод уусан. Архиа ууж дуусахад Ү нилээн согтсон, би харилаа гээд явахад архиа харамлаад байгаа юм уу гээд араас дуудаад байсан. Би эргэж харахгүй явж байхад араас ирээд баруун мөрнөөс татаж хөөе жингэрийн шээс минь гэхээр нь манай ээжийг доромжилж байна гэж бодоод дуугүй байхаар битгий давраад байгаарай гээд ам руу нь гараараа нэг удаа цохиход газар уначихсан...” /хх-ийн 36-39/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13166 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Ү-ын биед үүдэн 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдуулна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч А.Б-н ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19, 25/,
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-49/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжинд хохирогч Д.Үтай маргалдан нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь үүдэн 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Үын “...Тэр хавийн дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад Жаргалантын 07 дугаар гудамж руу ороод хувааж уусан. Архи ууж байх үед Тогтох бид хоёрын хооронд маргаан болсон. Энэ үед Тогтох ерөөсөө явлаа гээд босоод явсан. Би араас нь дуудаад Тогтохоо чи одоо архи харамлаад байгаа юм уу гэсэн чинь дуугарахгүй байсан. Би араас нь очоод хувцаснаас нь татсан чинь миний ам руу гараараа цохихоор нь би газар унасан. Босоод ирэхэд миний үүдэн дээд 2 шүд уначихсан байсан бөгөөд шүдээ аваад Тогтоход үзүүлсэн чинь хохь чинь за юу гээд байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 09-10, 11/ гэсэн,
Шүүгдэгч А.Б-ын “...Тэгээд бид хоёр архи уухаар болж, 0,75 литрийн нэг шил архи аваад Жаргалантын 7 дугаар гудамж руу ороод уусан. Архиа ууж дуусахад Ү нилээн согтсон, би харилаа гээд явахад архиа харамлаад байгаа юм уу гээд араас дуудаад байсан. Би эргэж харахгүй явж байхад араас ирээд баруун мөрнөөс татаж хөөе жингэрийн шээс минь гэхээр нь манай ээжийг доромжилж байна гэж бодоод дуугүй байхаар битгий давраад байгаарай гээд ам руу нь гараараа нэг удаа цохиход газар уначихсан...” /хх-ийн 36-39/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №13166 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Үын биед үүдэн 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Үын биед үүдэн 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 11/, гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс А.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Б-н үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон А.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шанх овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710007660113 тоот хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч А.Ббусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР