2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/05672

 

 

 

 

 

 

 

 

 

     2025              07            03                                           192/ШШ2025/05672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, нарт холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Жамъяндагва, хариуцагч Ч.Энхмэнд, хариуцагч Ч.Энхмэндийн өмгөөлөгч , хариуцагч Ө.Жигжидмаа,  хариуцагч Ө.Жигжидмаагийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.Жамъяндагва нь хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.Жамъяндагва /РД:ХП81022613/ миний бие -тай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Арилжааны /1926/ гэрээ байгуулж, Нийслэлийн ********************* 356 байр 904 А тоот // 93.51 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх орон сууцны төлбөрт 35,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Toyota sai-K10 маркийн суудлын автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож, 195,000,000 төгрөгийг "Төрийн банк" ХК-ийн орон сууцны зээлийн гэрээ байгуулж, төлбөрийн мөнгийг Ж.Эрдэнэбаярын "Төрийн банк" ХК-ийн тоот дансанд шилжүүлсэн.  Гэтэл хариуцагч Ч.Энхмэнд /РД:ЧН82041514/, Ө.Жигжидмаа /РД: ШВ74110409/ нар нь өнөөдрийг хүртэл өмчлөгч миний Нийслэлийн ********************* 356 байр 904 А тоот // 93.51 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хууль бусаар ашиглаж, шударга өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.  ********************* 356 байр 904А тоот // хаягт байрлах 93.51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү, Мөн миний бие 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл банкны хүүгийн төлбөрт 14,607,155.51 төгрөгийг төлж барагдуулсан тул Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас 14,607,155.51 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

   

 

Хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийн талаар хариуцагч буюу миний хань Ө.Жигжидмаа нь ямар нэгэн зүйл мэдэхгүй. Ч.Энхмэнд надтай 2019 онд гэх хүн миний таньдаг хүнээр дамжуулж холбогдсон. Тухайн үед би хувиараа /автомашин худалдах, хөрөнгө оруулалт хийх/ бизнес эрхэлдэг байсан бөгөөд 2010 онд БНСУ-аас сургууль төгсөж ирэхдээ, ажил хийгээд цуглуулсан мөнгөө дээрх байдлаар өсгөж, тодорхой хэмжээний мөнгө, хөрөнгөтэй болсон байсан. нь надад машин барьцаалаад мөнгө хүүтэй зээлье, би барилгын компанийн үйл ажиллагаа явуулдаг юм гээд анх холбогдсон. Тэр үед би зөвшөөрөөд эхний удаад Лексус 470 маркын машин барьцаалаад 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, тодорхой хүүг тохирч зээлсэн бөгөөд зээлээ тохирсон хугацаандаа хүүгийн хамт өгсөн. Үүний дараагаас олон тооны машиныг барьцаалаад янз бүрийн хэмжээтэй мөнгө надаас зээлэх болсон. Энэхүү харилцааны явцад гэх хүн нь "Азийн барилга" гэх ХХК-д менежерээр ажилладаг болохыг мэдсэн. Би мөн дан ганц машин барьцаалж зээл олгоогүй, мөн зээлээр арматур болон барилгын материалууд түүнд өгч байсан. Улмаар 2020-2021 онд түүнээс авах зээлийн хэмжээ, хүү нилээд өссөн. Тухайн үед нь намайг зээл болон хүүндээ надаас барилга, орон сууц ав гэж хэлсэн. Би тэгээд Дүнжингарав худалдааны төвийн урд талд байрлах "Парк ийст" хотхонд 109 м2, 3 өрөө орон сууцыг 380,000,000 төгрөгөөр зээлэндээ авахаар болсон. Энэ үед "Азийн барилга" ХХК-ийн ерөнхий захирал гэж өөрийгөө танилцуулсан гэх хүн надтай танилцсан. Ингээд нь намайг тус компанид дээрх байдлаар хөрөнгө оруулж байсан хүн гэдгийг мэдээд бид хоёр танилцсан. Тэр үедээ нь 99118877 гээд утасны дугаар 350,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод тэдний компанид ажилладаг нь 220,000,000 төгрөгийг төлөх талаар гэрээ хийгээд би үлдэгдэл 130,000,000 төгрөгийг төлсөн /дугаар зарж байгаа хүнд эхнэрийн нэр дээр байсан Харриэр маркын машиныг 70,000,000 төгрөгт тооцож, мөн 60,000,000 төгрөгийг түүний шилжүүл гэсэн. ББСБ руу шилжүүлсэн/. Ийнхүү нь надаас 130,000,000 төгрөг зээлсэн юм. 2022 оны хавар би тэй "Азийн барилга" ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болон д зээлсэн мөнгөө нэгтгээд тооцоо нийлэхэд миний зүгээс 578,000,000 төгрөг болсон байсан. Дээр дурдсан "Парк ийст" хотхонд 380,000,000 төгрөгийн үнэлгээтэй 3 өрөө орон сууцыг авахаар болсон боловч авч чадаагүй бөгөөд тооцоо нийлэхэд 578,000,000 төгрөг болсон юм."Азийн барилга" ХХК-ийн захирал нь 578,000,000 төгрөгийг би төлнө. ийн надаас зээлсэн мөнгийг өөрийн компанид нь оруулсан хөрөнгө оруулалт гэдийг мэддэг байсан тул ингэж хэлдэг байсан. Улмаар тэрээр маргаан бүхий орон сууцыг надад 430,000,000  төгрөгт, 40,000,000 төгрөгт гараашийг, нийт 470,000,000 төгрөгийг дээр дурдсан 578,000,000 төгрөгийн өрөндөө өгөхөөр болсон. Д.Сайнсанаад нь машин зараад уг орон сууцыг, гараашийн хамт авахаар болсон юм билээ. Ингээд би 2022 оны 10 дугаар сард тус орон сууцандаа 70,000,000 орчим төгрөгт иж бүрэн тавилга, засвар хийлгээд орсон. 2010 онд би БНСУ-аас ирээд Ж.Эрдэнэбаяр /Нэхэмжлэгч Д.Жамъяндагвын өмнөх өмчлөгч/ гэх хүнтэй нагац эгчийн маань найзын найз гээд анх танилцаж байсан. Бид хоёр 2012-2013 онд 50,000,000 төгрөг тус бүртээ гаргаад хамтарч кино продюсэрлэж байсан. Хөөрөг зарах, би түүнд 3488 УБЦ гэсэн улсын дугаартай Тоёота камри маркын машиныг зарах гэх мэтээр хоорондоо холбоотой байгаад л байсан найз нөхдүүд юм. Ж.Эрдэнэбаяр нь 2022 онд надтай уулзаад "Найз нь хүнд хүүтэй мөнгө зээлмээр байнаа. Мөнгө зээлэх хүн байвал хэлээд өгөөч" гэсэн. Би тэр үед ойр дотны гэсэн хүмүүсдээ хэлж байсан. Тэр үед "Азийн барилга" ХХК-ийн ажилтан дээр дурдагдсан гэх хүн хувиараа, машин барьцаалаад түүнээс 20,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд зээлсэн мөнгөө эргээд өгсөн гэж би сонссон болохоос хоорондоо яаж тохиролцсоныг тухайн үед мэдээгүй. Улмаар "Азийн барилга" ХХК-ийн ерөнхий захирал , гүйцэтгэх захирал хоёр 1739 УБИ улсын дугаартай, Форд шэлби загварын машиныг барьцаалаад 170,000,000 төгрөг түүнээс зээлсэн. Үүнийгээ 200,000,000 төгрөг болгоод өгсөн юм билээ. Ингээд дараа нь тэр хоёр 200,000,000 төгрөгийг мөн түүнээс 1 сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр болсон. Зээлэхдээ надад авч өгсөн маргаан бүхий "Нийслэлийн ********************* 356 байр, 904 тоот //, 93.51 м2 бүхий 3 өрөө орон сууц"-ыг түүнд барьцаалаад өгөхөөр болсон. , хоёр нь надад орон сууцаа барьцаалаад Ж.Эрдэнэбаяраас 200,000,000 төгрөг зээлээд өгөөч, 2 сарын хугацаатай, үүнээс хэтрүүлэхгүй гэсэн. Би хөрөнгө оруулалт хийж байсан хүний хувьд, мөн хүн чанарын хувьд тус больё гэж бодоод зөвшөөрсөн. Тэр үед Ж.Эрдэнэбаяр нь орон сууцыг барьцаалахгүй, харин 2-хон сар юм бол миний нэр дээр шилжүүлчих гэсэн.  Ж.Эрдэнэбаяр нь миний 2010 оноос мэдэх, мөн найз, хамтарч бизнес эрхэлж байсан хүний хувьд ямар ч асуудалгүй гэж бодоод Д.Сайнсанааг үл хөдлөх эд хөрөнгийг надад биш Ж.Эрдэнэбаяр гээд миний найзын нэр дээр шилжүүлээд өгчихөө гэж хэлсэн. Тухайн үед Ж.Эрдэнэбаяр нь миний орон сууцыг өөрийн нэр шилжүүлж авсан бөгөөд , нарт 200,000,000 төгрөгийг дээрх тохирсон байдлаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн. Эхний сарын төлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой 10,000,000 төгрөгийг би өөрийн ээжийнхээ Хаан банкны тоот Норжин Цэрэнхүү гэх данснаас Ж.Эрдэнэбаярын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Би яагаад энэ , хоёрын зээлийн хүүг төлсөн юм бэ гэхээр Ж.Эрдэнэбаяр нь миний найз бөгөөд найздаа зээл аваад өгсөн юм чинь гээд тохирсон өдөр нь хүүг нь өгсөн. Энэ өдрөөс хойш удалгүй тэр хоёроос би өөрөө төлсөн хүүгээ авсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү төлснөөс хойш тэр өдөртөө тэрээр надруу "Одоо өдөр тутам 2,000,000 төгрөгийн хүү авна, өгөхгүй гэвэл байрыг чинь зарна" гэсэн. Би тэгэхээр нь энэ чинь миний байр учраас нээрээ бусдад зарчих юм болов уу гээд түүнд өөрийн байсан мөнгөнөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн өдрөө 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, нийтдээ 50,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийтдээ 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөө би чамд 1 сарын хүүг нь шилжүүлсэн, тэгээд нэмээд 80,000,000 төгрөгийг шилжүүлчихлээ. Одоо надад миний гэрчилгээг шилжүүлээд өгчих би ББСБ-д барьцаанд тавиад үлдэгдэл 120,000,000 төгрөг болон хүүг чинь гаргаад өгье гэсэн чинь надад “Үгүй” гэж хэлсэн. Энэ нь намайг залилах санаатай анхнаасаа байсны илрэл юм. , нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн 2 сарын хугацаа нь дуусаад түүнд миний төлснийг хасаад үлдсэн мөнгийг төлье гэхэд Ж.Эрдэнэбаяр нь тэгэхгүй гэсэн. Улмаар ын гомдлоор энэ буюу Ж.Эрдэнэбаярын миний орон сууцыг өөртөө хууль бусаар залилж авсан хэрэг нь өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байна. Гэтэл Ж.Эрдэнэбаяр нь хууль бусаар олж авсан миний хөрөнгийг Д.Жамъяндагвад шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн дээрх эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах" тухай зөвшөөрлөөр тус зөвшөөрөл нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс зөвшөөрлийг цуцлах хүртэл үргэлжлэхээр хийгдсэн байдаг. Ийм байдлаар үнэн зөвийг хууль хяналтын байгууллага олтол тус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад ямар үндэслэлээр Ж.Эрдэнэбаяраас Д.Жамъяндагвад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжсэн болохыг үнэхээр гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ө.Жигжидмаа нь тухайн байранд амьдардаггүй, эзэмшдэггүй тухайн асуудалд хамааралгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.09-ны өдрийн 1926 дугаартай Арилжааны гэрээний хуулбар, №001034349 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №001157553 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үйлчилгээний шимтгэл төлсөн баримтын хуулбар, мемориалын баримтын хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, татвар төлсөн баримтын хуулбар, Орон сууцны ашиглалтын төлбөрийн үлдэгдлийг талаар Төрийн банкны нэхэмжлэхийн баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2024.09.06-ны өдрийн 12-5/2492 дугаартай албан бичгийн хуулбар, 2023.10.12-ны өдрийн 380000221959 дугаартай зээлийн гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээлийн дансны харилцагчийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагч Ч.Энхмэндээс 2024.12.05-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.05-ны өдрийн 183/ШШ2024/03206 дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.07.01-ны өдрийн 30ёа-2/4253 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025.05.19-ны өдрийн 5/865 дугаартай Хариу мэдэгдэх хуудсыг ирүүлсэн.

 

Хариуцагч Ө.Жигжидмаагаас нотлох баримт ирүүлээгүй.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 183/ШЗ2024/13602 дугаартай захирамжийн дагуу 2024.08.09-ний өдрийн Илтгэх хуудас, *******ны 2024.08.04-ны өдрийн 609 дугаартай тодорхойлолт, *******ны 2024.08.04-ны өдрийн 610 дугаартай тодорхойлолт, 2024.09.11-ны өдрийн Илтгэх хуудсыг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 183/ШЗ2025/00389 дугаартай захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025.02.11-ний өдрийн 10-6/209 дугаартай албан бичиг, 2020.05.13-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Мемориалын баримтын хуулбар, 2019.04.22-ны өдрийн 904 А дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Асиан сити ХХК-ийн 2020.05.05-ны өдрийн А/126 дугаартай албан бичгийн хуулбар, 20109.12.17-ны өдрийн 04/4803 тоот албан бичгийн хуулбар, барилгын схем зураг, фото зураг, №000797678 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.09.28-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Орлогын ордерын хуулбар, Гүйлгээний баримтын хуулбар, 2022.09.28-ны өдрийн 0782 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022.09.09-ны өдрийн 0145 дугаартай Итгэмжлэлийн хуулбар, №000797678 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хүчингүй гэрчилгээний хуулбар, Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэсэн тухай баримт, №001034349 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.12-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төлбөрийн баримтын хуулбар, Төрийн банк ХК-ийн 2023.10.12-ны өдрийн 19/487 дугаартай албан бичгийн хуулбар, 2023.10.09-ны өдрийн 1926 дугаартай Арилжааны гэрээний хуулбар, 3653 УБМ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, №001034349 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хүчингүй гэрчилгээний хуулбар, №001157553 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар үйлдсэн талаар баримтын хуулбар, төлбөрийн баримт, барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, барьцаалбар зэргийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.17-ны өдрийн 192/ШЗ2025/12198 дугаартай захирамжийн дагуу 2023.10.03-ны өдрийн ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2023.10.03-ны өдрийн  иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2023.10.03-ны өдрийн баталгааны хуулбар, Хохирогчоос мэдүүлэг авсан  2023.10.03-ны тэмдэглэл, Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.07.17-ны өдрийн баталгааны хуулбар, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.11.05-ны өдрийн баталгааны хуулбар, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан  2024.11.05-ны тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2023.09.25-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан 2023.09.25-ны тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.11.05-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан 2024.11.05-ны тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2023.05.30-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан 2023.05.30-ны тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.11.07-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан 2024.11.07-ны тэмдэглэлийн хуулбар, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2023.11.16-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан 2023.11.16-ны тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.10.14-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан 2024.10.14-ны тэмдэглэлийн хуулбар, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2023.06.13-ны өдрийн баталгааны хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан 2023.06.13-ны тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай 2024.09.10-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолын хуулбар, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.09.10-ны өдрийн баталгааны хуулбар, Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан 2024.09.10-ны тэмдэглэлийн хуулбар, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан 2024.10.15-ны өдрийн баталгааны хуулбар, Иргэний нэхэмжлэгчээс дахин мэдүүлэг авсан 2024.10.15-ны тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023.06.06-ны өдрийн 114 дугаартай Прокурорын зөвшөөрлийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.06.14-ны өдрийн 9/5818 дугаартай албан бичгийг хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан 2024.11.07-ны тэмдэглэлийг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан, банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөгийг хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ч.Энхмэнд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээл авах зорилгоор нэхэмжлэгч Д.Жамъяндагвын өмнөх өмчлөгч Ж.Эрдэнэбаярын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, Ж.Эрдэнэбаярын залилан мэхлэсэн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа, нэхэмжлэгч Д.Жамъяндагвыг хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж татгалздаг.

 

Хариуцагч Ө.Жигжидмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тухайн орон сууцыг эзэмшиж, ашигладаггүй, тухайн асуудалд хамааралгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Асиан сити ХХК болон Д.Сайнсанаа нар 2019.04.22-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******, 19-р хороолол,*******,******* 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 257,152,500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 97 дахь тал)

 

3.2. *******, 19-р хороолол,*******,******* 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөгчөөр Д.Сайнсанааг бүртгэж, 2020.05.22-ны өдөр №000797678 дугаартай гэрчилгээ олгосон байна. (хавтаст хэргийн 109 дэх тал)

 

3.3. Д.Сайнсанаа болон Ж.Эрдэнэбаяр нар 2022.09.28-ны өдөр 0782 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол,*******,******* 904 А тоот хаягт байрлах, 93.51 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 115 – 116 дахь тал)

 

3.4. Улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол,*******, 35 б байр 904 А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Эрдэнэбаярыг бүртгэж, 2022.09.28-ны өдөр №001034349 дугаартай гэрчилгээ олгосон байна.(хавтаст хэргийн 122 дахь тал)

 

3.5. Нэхэмжлэгч Д.Жамъяндагва болон Ж.Эрдэнэбаяр нар 2023.10.09-ны өдөр 1926 дугаартай Арилжааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол,*******,******* 904 А тоот хаягт байрлах, 93.51 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 3653 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, зөрүү 195,000,000 төгрөгийг төлөн харилцан солилцохоор тохиролцсон байна.(хавтаст хэргийн 128 - 129 дэх тал)

 

3.6. Улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол,*******, 35 б байр 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Жамъяндагвыг бүртгэж, 2023.10.12-ны өдөр №001157553 дугаартай гэрчилгээ олгосон байна.(хавтаст хэргийн 141 дэх тал)

 

3.7. Нэхэмжлэгч Д.Жамъяндагва болон Төрийн банк ХК 2023.10.09-ны өдөр 380000221959 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, өөрөө болон гэр бүлийн гишүүд амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар 195,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатайгаар, сарын 0.4 хувь буюу жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 58 - 62 дахь тал)

 

3.8. Маргаан бүхий орон сууцны өмнөх өмчлөгч Ж.Эрдэнэбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх, уг орон сууц хариуцагч Ч.Энхмэндийн эзэмшилд байгаа эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин нэхэмжлэгчийн өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагч Ө.Жигжидмаа орон сууцыг эзэмшиж байгаа эсэх, хариуцагч нарын эзэмшил хууль бус эсэх, банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,  93 дугаар зүйлийн 93.1. “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол,*******, 35 б байр 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, 19-р хороолол,*******, 35 б байр 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ө.Жигжидмаад нэхэмжлэл гардуулсан 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан тухай 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн баримтад “Хаяг: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35б – 904 тоот” гэж бичигдсэн байх ба хариуцагч Ө.Жигжидмаа нь тухайн хаягт оршин суудаг тул тухайн орон сууц хариуцагч Ө.Жигжидмаагийн эзэмшилд байна гэж үзлээ.

 

Хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нар нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор, шударгаар эзэмшилдээ байлгаж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1. “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.

 

Хариуцагч Ч.Энхмэнд нь өөрийгөө маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй, нэхэмжлэгч Д.Жамъяндагвын өмнөх өмчлөгч Ж.Эрдэнэбаяртай тохиролцсон,  нэхэмжлэгч Д.Жамъяндагвыг хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарлаж байх боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Жамъяндагва нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас хууль бус эзэмшилдээ байлгасан хугацааны банкны хүүгийн төлбөр 14,607,155.51 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байх боловч энэхүү зохицуулалт нь өмчлөгчийн эзэмшилтэй холбоогүй бусад саадыг арилгуулахад чиглэгдэх бөгөөд банкны хүүгийн төлбөр 14,607,155.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй юм.

 

7. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1. “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хууль ёсны өмчлөгч Д.Жамъяндагвын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг хууль бусаар эзэмшиж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн байх тул хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нар нь учирсан хохирлыг нэхэмжлэгч талд нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь хохирол нөхөн төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхтэй байх боловч Төрийн банк ХК-тай байгуулсан 2023.10.09-ны өдрийн 380000221959 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээн үүрэг болох 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шаардсаныг нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хариуцагч нарыг 14,607,155.51 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь зээлийн хүү бол гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг ойлгох бөгөөд зээлдэгчийн хувьд хүлээсэн үүрэг юм.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Жамъяндагвын нь өөрийн орон сууцны эзэмшлийг хариуцагч Ч.Энхмэнд, хариуцагч Ө.Жигжидмаа нар хэлцлийн үндсэн шилжүүлээгүй бөгөөд орон сууцыг хариуцагч нар нь орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол /17032/,************** 904 А тоот хаягт байрлах, 93.51 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Энхмэнд, хариуцагч Ө.Жигжидмаа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөгийг хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн дугаартай, *******, 19-р хороолол /17032/,************** 904 А тоот хаягт байрлах, 93.51 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Энхмэнд, хариуцагч Ө.Жигжидмаа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөгийг хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхмэнд, Ө.Жигжидмаа нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жамъяндагвад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР