| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06398/И |
| Дугаар | 192/ШШ2025/05648 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05648
2025 07 03 192/ШШ2025/05648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,655,260,673.32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь хариуцагч Монгол микрон кашмер ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,655,260,673.32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. “Монгол микрон кашмер" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банктай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 9,978,409,149.30 (есөн тэрбум есөн зуун далан найман сая дөрвөн зуун есөн мянга нэг зуун дөчин есөн төгрөг гучин мөнгө) төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон иен ерэн таван сэн) иенийг, жилийн 6.89%-ийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 7 жилийн хугацаатай, тус компаниас хэрэгжүүлэхээр тогтсон “Ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг - нэмэгдүүлэх төсөл"-ийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “Монгол микрон кашмер” ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 423,220,787.10 иен, үндсэн хүү 124,202,208.20 иен, хуримтлагдсан хүү 2,207,144.43 иен, нэмэгдүүлсэн хүү 6,637,722.64 иен, нийт 556,137,862.37 иен буюу Монгол банкны 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн (1 иен 23.83 төгрөг) албан ханшаар төгрөгт хөрвүүлж, 13,252,765,260.26 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн зүгээс зээлдэгч “Монгол микрон кашмер" ХХК-д холбогдуулан 13,252,765,260.26 (арван гурван тэрбум хоёр зуун тавин хоёр сая долоон зуун жаран таван мянга хоёр зуун жаран төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 14,540,011.03 иен, нэмэгдүүлсэн хүү 2,764,176.98 иен, нийт 17,304,188.01 иен буюу Монгол банкны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн (1 иен 23.26 төгрөг) албан ханшаар төгрөгт хөрвүүлж, 402,495,413.06 (дөрвөн зуун хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун арван гурван төгрөг тэг аравны зургаан мөнгө) төгрөгөөр нэмэгдүүлж, Зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13,655,260,673.32 (арван гурван тэрбум зургаан зуун тавин таван сая хоёр зуун жаран мянга зургаан зуун далан гурван төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-аас гаргуулан "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-д олгуулж өгнө үү. 2. Хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан Б-ММК-УХ 2018-10, Б-ММК-УХ 2018-10/1, Б-ММК-ГЭ 2018-11, БММК-ТТ 2018-12, Б-ММК-ТТ 2018-12/1, Б-ММК-ИХ 2018-13, БГ-МMK-TT 2019- 67, БГ-ММК-ХХ 2019-69, БГ-ММК-УХ 2022-04 дугаартай барьцааны гэрээнүүдэд дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамтаар тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулж төлүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Монгол микрон кашмер ХХК нь хариу тайлбартаа: "Монгол микрон кашмер" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-т заасны дагуу Ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн З-ММК-ЗҮ 2018-09 дугаартай 9,978,409,149.30/ есөн тэрбум есөн зуун далан найман сая дөрвөн зуун есөн мянга нэг зуун дөчин есөн төгрөг гучин мөнгө/ төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804,427.95 /дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон иен ерэн таван сэн/ иенийг 7 жилийн хугацаатай 6,89 жилийн хүүтэйгээр зээлсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.4-т заасны дагуу экспортыг дэмжих төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан. Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3600002746 тоог дансанд 7,257,327,208.08 төгрөгөөр, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3600003831 тоот дансанд 902,720 доллар, 3600004197 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 23,640,451 иенээр зээлийг тус тус олгосон. Монгол банкны ханшаар доллар болон иенийг төгрөгийг хөрвүүлэхэд нийт 9,937,968,518.4 төгрөгийн зээл олгосон байна. Хавсралт 1-т заасны дагуу Монгол микрон кашмер ХХК зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн "Монгол микрон кашмер" ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 24-ний хоорондох хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банктай Валют арилжааны хэлцэл байгуулж, банкнаас тогтоосон валютын ханшаар тооцож төгрөгөөр зээлийн төлөлтийг төлдөг байсан. Монгол Улсын хөгжлийн банкны тогтоосон ханшаар үндсэн зээл 31,583,730.83 иен буюу 762,751,388.29 төгрөг, зээлийн хүү 72,820.954.36 мөн буюу 1,714,640,609.56 төгрөг нийт 104,404,685,19 иен буюу 2,477,391,997.85 төгрөгийг төлсөн байна. Мөн Ковид-19 цар тахлын улмаас хүндрэлтэй байдал бий болсонтой холбогдуулан Засгийн газраас өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлж мөн хил хааснаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.4-т заасны дагуу экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд "Зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж Монгол Улсын Хөгжлийн банканд байнга мэдэгдэж, ийнхүү нөхцөл байдалд нийцүүлж гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсч албан хүсэлтүүдийг гаргаж байсан. Хүсэлт гаргасны үндсэн дээр Монгол Улсын Хөгжлийн банк 2019 оны 08 дугаар сарын 3-ны өдөр 3-MMK-3Y дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээл төлж дуусах хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан хэдий ч "Зээлийн гэрээ"-н хэвийн үргэлжлүүлэх талаар арга хэмжээ авах бус харин ч нэмэлт барьцаа хөрөнгө байршуулж, 2-3 жилийн дотор зээлийн бүх төлөлтийг хийж дуусгах хэт хатуу буюу бодит нөхцөлд биелүүлэх ямар ч боломжгүй шаардлагыг тавьсаар ирсэн болно. Иймд Ковид-19 цар тахлын улмаас экспортын үйл ажиллагаанд явуулах боломжгүй болж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааг тогтоолгохоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хандсаны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/148 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манай компанид олгосон. Иймээс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иен хасуулах хүсэлттэй байна. Мөн тус гэрээний 3.1.1-т Анх гэрээг байгуулахдаа 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804,427.95 иенээр зээлээр гэрээ байгуулсан байхад Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхдээ /2024 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 1 иен 23,83/ төгрөгийн ханшаар тооцож зээлийн төлбөр 13,252,765,206.26 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас шаардаж буй нийт 556,137,862.37 иенээс нэмэгдүүлсэн хүү 491,700.63 иенийг хасаад үлдсэн 555,646,161.74 иенийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хавсралт 2-т заасны дагуу сар болгоны 24-ний өдөр буюу үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцож, 12,835,223.113.5 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Ханшийн зөрүү нийт 417,542,146.7 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Монгол Улсын Иргэний хуулийн 217.1-т мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 218.1-т “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж хуульчилсан ба талуудын тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон өдөр буюу сар болгоны 24-ний өдрийн ханшаар зээл төлөх нь хууль үйн үндэслэлтэй байна. Мөн иргэний хуулийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг үндэслэн тогтоолгохоор Монголын Үндсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/148 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манайд олгосон. Иймээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг нотолж, тогтоосон тул дараах тайлбарыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 1. Зээлийн гэрээнээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаа болох 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл нийт 15 сарын нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иен буюу тухайн үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцоход 13,218,563.7 төгрөгийг хасуулах. 2.Монгол Улсын Иргэний хуулийн 218.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг үүссэн өдрийн ханшаар буюу сар болгоны 24-ний өдрийн ханшаар тооцож 404,323,583 төгрөгийг хасуулах, Нийт зээлийн төлбөрөөс 417,542,146.7 төгрөгийг хасуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024.09.24-ны өдрийн 2/933 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн дүрмийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б-ММК-ҮХ 2018-10 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б-ММК-ҮХ 2018-10/1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б-ММК-ГЭ 2018-11 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Кадастрын зургийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б-ММК-ТТ 2018-12 дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б-ММК-ТТ 2018-12/1 дугаартай Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б-ММК-ИХ 2018-13 дугаартай Барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020.07.08-ны өдрийн 2/951 дугаартай албан бичгийн хуулбар, 2020.10.13-ны өдрийн 2/1268 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.03.19-ны өдрийн 2/297 дугаартай албан бичгийн хуулбар, 2024.06.17-ны өдрийн 2/691 дугаартай албан бичгийн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, Зээлийн дансны хуулга, Монгол микрон кашмер ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны Санхүүгийн тайлангийн хуулбар, 2024.11.21-ны өдрийн 2/1239 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.03.26-ны өдрийн 2/321 дугаартай итгэмжлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас 2024.10.08-ны өдрийн 01/58 дугаартай итгэмжлэл, Монгол микрон кашмер ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол микрон кашмер ХХК-ийн дүрмийн хуулбар, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, 2019.01.11-ний өдрийн 19/01 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.06.05-ний өдрийн 19/108 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.09.12-ний өдрийн 19/173 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.09.26-ний өдрийн 19/181 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.10.23-ний өдрийн 19/191 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.11.07-ний өдрийн 19/197 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.11.28-ний өдрийн 19/200 дугаартай албан бичгийн хуулбар, 2019.12.13-ний өдрийн 19/207 дугаартай албан бичгийн хуулбар, 2020.02.21-ний өдрийн 20/23 дугаартай албан бичгийн хуулбар, 2020.07.29-ны өдрийн 20/76 дугаартай албан бичгийн хуулбар, 2020.08.24-ний өдрийн 20/83 дугаартай албан бичгийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн төлөвлөлт, 2020.10.05-ний өдрийн 20/85 дугаартай албан бичгийн хуулбар, 2020.10.16-ний өдрийн 20/100 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.02.24-ны өдрийн 21/10 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.03.03-ны өдрийн 21/11 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.04.20-ны өдрийн 21/30 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.05.14-ны өдрийн 21/35 дугаартай албан бичгийн хуулбар, 2021.06.15-ны өдрийн 21/38 дугаартай албан бичгийн хуулбар, зээлийн төлбөр төлөлтийн тооцоо, зээлийн төлбөрт төлсөн баримтын жагсаалт, Хаан банкины орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, Хаан банкины мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Төрийн банкины орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, Төрийн банкины кассын орлогын баримтын хуулбар, Голомт банкины орлогын мэдүүлгийн баримт, Хаан банкины гүйлгээний баримтын хуулбар, 2022.06.22-ны өдрийн №20220622-2 дугаартай Валют арилжааны хэлцлийн хуулбар, Капитрон банкины орлогын мэдүүлгийн баримт, 2022.11.29-ны өдрийн Валют арилжааны хэлцлийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК нь хариуцагч Монгол микрон кашмер" ХХК-д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 13,655,260,673.32 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Монгол микрон кашмер ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл нийт 15 сарын зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 491,700.63 иен хасуулах, анх гэрээг байгуулахдаа 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 453,804,427.95 иенээр зээлээр гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргах өдрийн, нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн ханшаар тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Монгол микрон кашмер ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 9,978,409,149.30 (есөн тэрбум есөн зуун далан найман сая дөрвөн зуун есөн мянга нэг зуун дөчин есөн төгрөг гучин мөнгө) төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон иен ерэн таван сэн) иенийг, жилийн 6.89%-ийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 7 жилийн хугацаатай, “Ноолууран утас ээрэх, ээрмэл, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг-нэмэгдүүлэх төсөл"-г санхүүжүүлэх зориулалтаар зээл олгохоор тохиролцсон байна.(хавтаст хэргийн 16 - 28 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Монгол микрон кашмер ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б-ММК-ҮХ 2018-10 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2206001128 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 2376 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2206001481 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 350 мкв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг гудамж 28 тоот хаягт байрлах 264.1 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда Виста /17023/, Зайсан гудамж, 802-р байр 223 тоот хаягт байрлах 236 мкв талбайтай 7 өрөө орн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б-ММК-ГЭ 2018-11 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулан, хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 178014/0001 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот хаягт байрлах 5183 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б-ММК-ТТ 2018-12 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-ийн өмчлөлийн №, №03-46/06 гэрчилгээний дугаартай А 186 F маркийн F186mt2 ноолуур самнах машин 4 ширхэг, F186mt3 ноолуур самнах машин 2 ширхэг, F186mt4 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt5 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt8 ноолуур самнах машин 28 ширхэг, Самнах машин бункер 25 ширхэг, № гэрчилгээний дугаартай КЕ-213А маркийн Прессний машин 1 ширхэг, № гэрчилгээний дугаартай SN 288 маркийн Хялгас салгах машин 3 ширхэг, В261 маркийн бутлан машин 1 ширхэгийг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б-ММК-ИХ 2018-13 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, ирээдүйд бий болох хөрөнгө, Түүхий эд, түүхий эдийн урьдчилгааг, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулан, Япон улсын Taiyono Hikari Col.,Ltd-аас худалдан авсан ээрэх дамжлагын тоног төхөөрөмжийг, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулан, Эргэлтийн хөрөнгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50/а тоот хаягт байрлах 1536 мкв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан (хавтаст хэргийн 29 - 74 дахь тал)
3.3. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан тухайд, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээний тухайд, 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 иенийн зээл олгосон тухайд, үндсэн зээлийн төлбөрт 31,583,640.85 иен төлөгдсөн тухайд, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухайд маргаангүй,
Харин 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэх, валютаар олгосон зээлийн төлбөрийн үлдэгдлийг төгрөг шилжүүлсэн төгрөгийн ханшны хувьд маргаантай.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа үүссэн байх тул зээлдэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “…9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427.95 иенийг хариуцагчид олгосон, 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 423,220,787.10 иэн” гэж тодорхойлж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар хөрвүүлж 10,085,351,356.6 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Учир нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай Зээлийн гэрээнд “Зээлийн хэмжээ: 9,978,409,149.30 төгрөгтэй тэнцэх хэмжээний 454,804,427 иэн (2018 оны 01 дүгээр сарын 16ны өдрийн Монгол банкны албан ханш болох 1 иен=21,94 төгрөг)” гэж тодорхойлсноос үзэхэд зээлдэгч нь (423,220,787.10*21,94=9,285,464,068,97) 9,285,464,068,97 төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 423,220,787.10 иэн буцаан төлөх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 31,583,640.85 иен буюу (2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ёсны төгрөгийн ханш 1 иен=23,83 төгрөгөөр хөрвүүлж тооцвол) 752,638,161.45 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 423,220,787.10 иенийг (2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ёсны төгрөгийн ханш) 1 иен=23,83 төгрөгөөр хөрвүүлж тооцвол 10,085,351,356.6 төгрөг болох ба анх олгосон зээлийн зээл 9,978,409,149.30 төгрөгөөс хэтэрсэн, ханшийн зөрүү улмаас зээлдэгч нь анх авсан зээлээсээ 859,580,368.75 төгрөгийг илүү төлөхөөр байна.
Хэдийгээр, нэхэмжлэгч нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт заасны дагуу гадаад валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлж, ханшын зөрүүнээс ашиг олох эрхтэй боловч төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зээлийн үйл ажиллагаа явуулахдаа зээлдэгчтэй байгуулсан гэрээний хүрээнд ханшын зөрүүнээс ашиг олох нь хуульд нийцэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан байх тул үндсэн зээлийн төлбөрт 9,285,464,068,97 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1. “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2. “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т “Зээлийн хүү: жилийн 6.89 % хувь”, 3.1.11. “нэмэгдүүлсэн хүү: гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцүү байна” гэж заасан байх ба хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн хүүгийн төлбөрт 124,202,208.20 иен, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 2,077,144.43 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,637,722.64 иен төлөх үүрэгтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно” гэж заасан.
Энэхүү зохицуулалт нь нэхэмжлэл гаргах үеийн ханшийг тодорхойлох ба нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн хүүгийн төлбөрт 124,202,208.20 иен, Хуримтлагдсан хүүгийн төлбөрт 2,077,144.43 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,637,722.64 иен, нийт 132,917,075.27 иенийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ёсны төгрөгийн ханш 1 иен=23,83 төгрөгөөр хөрвүүлж, (132,917,075.27*23,83=3,167,413,903.68) 3,167,413,903.68 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3-ММК-ЗҮ 2018-09 дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 1 сарын 25-ны өдөр дуусах байсан, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2025 оны 1 сарын 25-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь 2024 оны 9 сарын 19-ны байдлаар тасалбар болгож, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч нь гэрээг цуцласнаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17,304,188.01 иен буюу 402,495,413.06 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1. “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1. “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан.
Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б-ММК-УХ 2018-10, Б-ММК-УХ 2018-10/1, Б-ММК-ГЭ 2018-11, БММК-ТТ 2018-12, Б-ММК-ТТ 2018-12/1, Б-ММК-ИХ 2018-13, БГ-МMK-TT 2019- 67, БГ-ММК-ХХ 2019-69, БГ-ММК-УХ 2022-04 дугаартай барьцааны гэрээнүүдийг байгуулж, хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2206001128 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 2376 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2206001481 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 350 мкв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг гудамж 28 тоот хаягт байрлах 264.1 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда Виста /17023/, Зайсан гудамж, 802-р байр 223 тоот хаягт байрлах 236 мкв талбайтай 7 өрөө орн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50/а тоот хаягт байрлах 1536 мкв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Нэгж талбарын 178014/0001 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот хаягт байрлах 5183 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, №, №03-46/06 гэрчилгээний дугаартай А 186 F маркийн F186mt2 ноолуур самнах машин 4 ширхэг, F186mt3 ноолуур самнах машин 2 ширхэг, F186mt4 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt5 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt8 ноолуур самнах машин 28 ширхэг, Самнах машин бункер 25 ширхэг, № гэрчилгээний дугаартай КЕ-213А маркийн Прессний машин 1 ширхэг, № гэрчилгээний дугаартай SN 288 маркийн Хялгас салгах машин 3 ширхэг, В261 маркийн бутлан машин 1 ширхэг, Япон улсын Taiyono Hikari Col.,Ltd-аас худалдан авсан ээрэх дамжлагын тоног төхөөрөмж, Ирээдүйд бий болох хөрөнгө, Түүхий эд, түүхий эдийн урьдчилгаа, Эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалж, холбогдох бүртгэлд зохих журсын дагуу бүртгүүлсэн байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч тал нь татгалзаагүй, эсэргүүцэн маргаагүй байх тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас 12,452,887,972.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,202,382,700.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул хариуцагчаас (62,422,389.86+70,200=62,492,589.86) 62,492,589.86 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол микрон кашмер ХХК-аас 12,452,887,972.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөгжлийн банк ХХК-д олгож, үлдэх 1,202,382,700.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч "Монгол микрон кашмер" ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2206001128 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 2376 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2206001481 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот барилгын 1 давхрын хэсэгт байрлах 350 мкв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг гудамж 28 тоот хаягт байрлах 264.1 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда Виста /17023/, Зайсан гудамж, 802-р байр 223 тоот хаягт байрлах 236 мкв талбайтай 7 өрөө орн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50/а тоот хаягт байрлах 1536 мкв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Нэгж талбарын 178014/0001 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 50 тоот хаягт байрлах 5183 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, №, №03-46/06 гэрчилгээний дугаартай А 186 F маркийн F186mt2 ноолуур самнах машин 4 ширхэг, F186mt3 ноолуур самнах машин 2 ширхэг, F186mt4 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt5 ноолуур самнах машин 3 ширхэг, F186mt8 ноолуур самнах машин 28 ширхэг, Самнах машин бункер 25 ширхэг, № гэрчилгээний дугаартай КЕ-213А маркийн Прессний машин 1 ширхэг, № гэрчилгээний дугаартай SN 288 маркийн Хялгас салгах машин 3 ширхэг, В261 маркийн бутлан машин 1 ширхэг, Япон улсын Taiyono Hikari Col.,Ltd-аас худалдан авсан ээрэх дамжлагын тоног төхөөрөмж, Ирээдүйд бий болох хөрөнгө, Түүхий эд, түүхий эдийн урьдчилгаа, Эргэлтийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол микрон кашмер ХХК-аас 62,492,589.86 төгрөгийг гаргуулан, улсын орлогод, төрийн сангийн тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР