| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/06015/И |
| Дугаар | 192/шш2025/06281 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/шш2025/06281
2025 08 13 192/ШШ2025/06281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
*******,*******,*******,*******-д холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Янжмаа нь хариуцагч Э.Энх-Амгаланд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие А.Янжмаа нь хүүхдийн эцэг Э.Энх-Амгалантай танилцаж 1 хүүтэй болсон. Хүү ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн. Бид хоёр хүүг төрсөн цагаас эхлэн хамт амьдраагүй болно. Хүүгийн эцэг Э.Энх-Амгалан нь намайг төрсөн цагаас хүү ******* бид хоёрыг нэг ч удаа харж хандаж байгаагүй. Хүүдээ нэг ч удаа тусламж үзүүлж байгаагүй би бүүр сүүлдээ овгийн солиулах гэж шүүхэд хандах гэсэн боловч хаана оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байсан учраас би Сэлэнгэ аймгийн иргэний шүүхээр эрэн сурвалжлуулж хаягийн олж авсан. Миний хүү ******* нь миний асрамжид эрүүл саруул өссөн торниж байгаа. Иймд би хүүгийн эцэг болох Э.Энх-Амгалангаас хуульд заасны дагуу хүү *******д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрийн асрамжид авах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Э.Энх-Амгалан нь хариу тайлбартаа: “Энхбаатарын Энх-Амгалан миний бие А.Янжмаатай танилцаж 1 хүүтэй болсон. Бид хоёр хүү төрсөн цагаас хамт амьдраагүй нь үнэн болно. Янжмаа төрхөөр Завханд байрлах гэрлүүгээ яваад тэрнээс хойш хотод ирээгүй. Би хүү төрлөө гээд 2019 оны 02 дугаар сарын 10-нд хүү 14 хоногтой байхад нь Завхан аймаг руу хүүхэд дээрээ очихоор хэрэг болох бүх зүйлүүдийг авч очиж байсан. Хүүхдийнхээ гэрчилгээг өөрийн нэр дээр авах мөн хүүгээ харахаар очсон. Тэгээд Янжмаа хүү хоёроо асарч байгаад 10 хоноод ажлын шаардлагаар буцсан. Хотод ирээд Янжмаад хүүгээ аваад хүрээд ир гэсэн энэ чиний хүүхэд биш учир чам дээр очихгүй гэж хэлсэн. Би энэ намар ээж, хоёр эгчдээ хэлсэн. Ээж Янжмаагийн ээжтэй ярихад энэ хүүхдийг би өөрийн нэр дээр шилжүүлэн авч тэтгэвэр тогтоолгох гэж байгаа гэж хэлсэн байсан. Ээж, эгч бид нар хүүхдээ авах гээд олон удаа залгаж асуухад бид нарт Энх-Амгалангийн хүүхэд биш учир өгөхгүй гэж хэлсээр байсан. Өнөөдөр одоо яагаад миний хүүхэд болоод тэтгэлэг гаргуулах гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Учир нь тухайн үед миний хүүхэд биш гээд надад болон манай гэр бүлийнхэнд итгүүлж өчнөөн олон жил нэг ч удаа уулзуулаагүй байж Янжмаа болон түүний ээж одоо яагаад мөнгө нэхээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би тухайн үедээ хүүгээ хараад 10 хоног асарч байсан тул ирээд санаад маш их хэцүү байсан. Янжмаа өөрөө манай том эгч рүү энэ танай дүүгийн хүүхэд биш битгий залгаад бай гэсэн учир манай эгч за тэгвэл эргэж буцах гомдол саналгүй шүү чамайг тайван орхиё гэж хэлээд холбоо тасарсан байдаг. Өнөөдрийг хүртэл би энэ хүүхдийг миний хүүхэд биш гэж бодсоор ирсэн. Гэтэл энэ хүмүүс одоо болохоор миний хүүхэд болгож тэтгэлэг тогтоолгох, хүүхдээр мөнгө хийж, шуналын сэдэлтэй хандаж, олон жилийн дараа гарч ирж байгаад харамсалтай байна. Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн эрүүл мэндийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн*******ын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын*******ын сум дундын цагдаагийн хэлтэсийн 2025.04.09-ны өдрийн 46з/451 дугаартай тодорхойлолт хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2025.03.19-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Сэлэнгэ аймгийн******* дахь сум дундын шүүхийн 2021.11.28-ны өдрийн 150/ШШ2024/00208 дугаартай шийдвэр, 2025.08.11-ний өдрийн 539 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Хариуцагчаас 2025.07.25-ны өдрийн 700 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А.Янжмаа нь хариуцагч Э.Энх-Амгаланд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.
3. Зохигчдын дундаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү ******* төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 8 дахь тал)
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул хүү *******ийг эх А.Янжмаагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Учир нь хариуцагч Э.Энх-Амгалан нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч хүү *******ийг эхийн нь асрамжинд үлдээхийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбар гаргаагүй, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Энх-Амгалангаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь хүү ******* нь зохигчдийн дундаас төрсөн болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч Э.Энх-Амгалан нь өөрийн хүү *******ийг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж заасан тул эцэг Э.Энх-Амгалан хүү *******тэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх А.Янжмаад даалгах нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү *******ийг эх А.Янжмаагийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Энх-Амгалангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Э.Энх-Амгалан нь хүү *******тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх А.Янжмаад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Энх-Амгалангаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Янжмаад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР