| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02804/И |
| Дугаар | 192/ШШ2025/05331 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05331
2025 06 19 192/ШШ2025/05331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрмаа, хариуцагч Б.Оргилд холбогдуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрмаа нь хариуцагч Б.Оргилд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Б.Цэрмаа миний бие 2005 онд Б.Оргилтой танилцаж, 2005 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010.10.26-нд охин *******, 2015.03.07-нд хүү , 2017.05.19-нд нар төрж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023.09 сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 3 хүүхэд маань миний асрамжид амьдарч өсөж торниж байгаа ба Б.Оргил нь өнгөрсөн хугацаанд 3 хүүхдэдээ амьдралын зардал, сургуулийн төлбөр зэрэгт ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Иймд охин *******, хүү , хүү нарт тэтгэлэг гаргуулан, асрах эрхийг надад шилжүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Оргил нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Цэрмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , Б.Цэрмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Цэрмаагийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, ий төрсний бүртгэлийн лавлагаа, ий төрсний бүртгэлийн лавлагаа, *******, , ий нар нь эрүүл өсөж бойжиж байгаа талаарх Алтан цэгцүүхэй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд ******* суралцдаг талаарх 2025.03.17-ны 04/157 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуульд , нар суралцаж байсан талаарх 2025.03.26-ны өдрийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.13-ны өдрийн 184/ШЗ2024/06440 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Цэрмаа нь хариуцагч Б.Оргилд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
3. Зохигчдын дундаас 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин *******, 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүү , 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү нар төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)
Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талаар маргаангүй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул охин *******, хүү , хүү нарыг эх Б.Цэрмаагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүү , Ингүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин *******г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Оргилоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж заасан тул эцэг Б.Оргилыг охин *******, хүү , Ингүүн нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.Цэрмаад даалгаж нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү , 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү нарыг эх Б.Цэрмаагийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүү , Ингүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин *******г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Оргилоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Оргил нь охин *******, хүү , Ингүүн нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.Цэрмаад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оргилоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрмаад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР