2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 192/шш2025/06278

 

 

 

 

 

 

 

   2025             08              13                                          192/ШШ2025/06278

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

*******,*******,*******, өөрийн байранд байрлах “Хас банк” ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******,*******-д холбогдох

 

20,892,895.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХасБанк нь харилцагч Дэлгэрийн Дашдоржийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариааар "эрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, -21.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг . рснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11 дугаар сарын 27-ны өдөр 2010128387 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,633,034.98 төгрөг, хүүнд 2,589,728.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,830.55 төгрөг нийт 7,228,593.6 төгрөгийг төлсөн. Дэлгэрийн Дашдорж нь 2010128387 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.Зээлийн үлдэгдэл 20,366,965.02 төгрөг, хүү 518,786.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,143.65 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 20,892,895.42 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,892,895.42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.Дашдорж миний бие Хас банк ХК-аас нэхэмжилсэн 20,892,895.42 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн. Үүнд 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,892,895.42 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь Д.Дашдоржид холбогдуулан 20,892,895.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн нэхэмжилсэн 20,892,895.42 төгрөгийг хариуцагч Д.Дашдорж нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,892,895.42 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дашдоржид холбогдох 20,892,895.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн нэхэмжилсэн 20,892,895.42 төгрөгийг хариуцагч Д.Дашдорж нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.25-ны өдөр 2,892,895.42 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,414 төгрөгийн 131,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 131,207 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Цогтбаяраас 131,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.





 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР