2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05301

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              18                                            192/ШШ2025/05301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Чинзориг, хариуцагч Н.Намуунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Чинзориг нь хариуцагч Н.Намуунсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Ч.Чинзориг миний бие 2009 онд Н.Намуунсүрэнтэй танилцаж хамтран амьдарсан. Бид 2014 оны 06 дугаар сарын 02-нд Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний охин 2010 оны 06 дугаар сарын 22-нд, 2014 оны 05 дугаар сарын 17-нд төрсөн. Ч.Чинзориг миний бие 2019 оны 04 сараас 2025 оны 03 сар хүртэл Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад ирэхэд Н.Намуунсүрэн нь хүнтэй сууж хүүхэдтэй болоод өөр амьдралтай болсон тул цаашид амьдрах боломжгүй болсон. Улмаар нэхэмжлэл шүүхэд гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандаж дуусгавар болсон. Цаашид би Н.Намуунсүрэнтэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2 охиныг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Н.Намуунсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Намуунсүрэн нь Ч.Чинзоригийн гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ асран хамгаалах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

 

 

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Чинзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ын төрсөний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нь Нийслэлийн 161 дүгээр сургуульд сурдаг талаарх тодорхойлолт, нь Улсын тэргүүний 13 дугаар сургуульд сурдаг талаарх тодорхойлолт, , нарын эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн*******ны засаг даргын 2025.05.02-ны өдрийн 185 дугаартай тодорхойлолт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.05.21-ний өдрийн 00493 дугаартай эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ч.Чинзориг нь хариуцагч Н.Намуунсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Намуунсүрэн нь бүхэлд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Ч.Чинзориг болон хариуцагч Н.Намуунсүрэн нар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 4 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин , 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин  нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 11 дэх тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Ч.Чинзориг нь хариуцагч Н.Намуунсүрэн нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Ч.Чинзориг болон Н.Намуунсүрэн нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин нарыг эцэг Ч.Чинзоригийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эх Н.Намуунсүрэн нь , нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Ч.Чинзориг даалгаж шийдвэрлэв.

 

8. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нирун овогт Чулуунпүрэвийн Чинзориг болон Боржигин овогт Намчинхүүгийн Намуунсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин , охин нарыг эцэг Ч.Чинзоригийн асрамжид үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх Н.Намуунсүрэн нь , нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Ч.Чинзоригт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Намуунсүрэнгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чинзоригт олгосугай.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР