2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05110

 

 

 

 

 

 

 

 

       2025           06            12                                            192/ШШ2025/05110

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Jeon Hyok Goo /ПД: М68993475/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,,,, Арсбат овогт Тунгалагсайханы Даваацэрэн-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, Ашиглалт, засварын зардалд 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ийн иргэн нь хариуцагч д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. “БНСУ-ийн “E9PAY” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.15-ны өдрийн 181/ШШ2023/02165 дугаартай захирамжаар баталсан. Улмаар тус шүүгчийн захирамж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ГХ2023/00808 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу түүнд дурдагдсан, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, /15141/ тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг БНСУ-ийн иргэн би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд өмчлөх эрхээ 2023.08.17-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж дугаартай гэрчилгээгээр баталгаажуулсан болно. Ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгааг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн объектод үйл ажиллагаа явуулж байгаа гэх , түүний удирдлагад хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсний үндсэн дээр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар тус компанийн захирал , эхнэрийн хамт ирж ярилцсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эсэх талаарх саналаа албан ёсоор илэрхийлэхээр болсон. Улмаар , түүний захирал зах зээлийн үнээс харьцангүй доогуур үнээр худалдан авах санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй байсан учраас бидний зүгээс д удаа дараа гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад дахин 1 сарын хугацаа шаардлагатай гэсний дагуу бид хүлээсэн ч ямар нэгэн төлбөр хийгээгүй. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг утсаар, мэйлээр шаардсан ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Худалдагч талаас 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болсон гэж үзэж, , 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, суллуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Тодруулбал, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусгавар болсноор гэрээ дуусгавар болсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол Викториа центерт байрлах 60 мкв талбай бүхий байрны 603 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр түрээслүүлэгч харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн. Мөн 2018 оны 04 сарын 03-ны өдөр уг байрны оффис, үйлчилгээний зориулалттай 603 тоот өрөөг ашиглахаар түрээслүүлэгч дахин түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 3 сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч , -г төлөөлөн Р.Оюунчимэг үл хөдлөх худалдах, худалдах авах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр , 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал хаягт байршилтай, нийт 279 м2 /30м2, 30м2, 60м2, 90м2 талбай бүхий 4 хэсэг/ үйлчилгээний зориулалттай, 530,000,000 төгрөгийн үнэ бүхий 60м2 талбайг 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах төлбөрийн нөхцлийг тусгасан. Төлбөрийн: -50,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сард худалдан авагч талд бэлнээр төлсөн, 50,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сард, 10,000,000 төгрөгөөр 2020 онд 4 удаагийн төлөлтөөр нийт 140,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Төлөлт дуусахаар худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан худалдан авагч талын өмчлөлд бүрэн шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч уг үл хөдлөх нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээлийн барьцаанд байсан. Энэхүү зээлтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй явсаар БНСУ-ийн иргэний өмчлөлд шилжиж биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж, -ийн захирал гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. БНСУ-ийн E9PAY ХХК-ийн захирал нь өрөндөө Монгол Улсын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж байгаа ч БНСУ-ийн иргэний өмчлөлд ямар маргааны үндсэн дээр, хэрхэн шилжсэн талаарх холбогдох шүүгчийн захирамж байхгүй байгаа нь нэхэмжлэлд дурдсан агуулга үндэслэлгүй гэж үзэхээр байгаа тул тодруулах шаардлагатай. 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байрны техникийн давхар б тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч тай харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т “Банкны зээлийн шийдвэр гарснаар урьдчилгаа төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч ын Хаан банк дахь тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов. Үлдэгдэл төлбөрийг Хаан банкаар дамжуулан Зээлийн батлан даалтын сангийн зээлээр 2024.03.16-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 3.3- дугаар зүйлд “төлбөр төлж дуусахаас өмнө бүртгэлд бүртгүүлнэ. Банкны зээлийн шийдвэр гарч, урьдчилгаа төлбөр шилжин орсноор улсын бүртгэлд бүртгүүлнэ” хэмээн заасан. Энэ нь банкны зээлийн шийдвэр гарч зээл олгосноор гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд тодорхой заасан. Гэвч банкны зээлийн шийдвэр гараагүй, зээл одоог хүртэл олгогдоогүй тул уг гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан. Гэрээнд заасан гол нөхцөл бий болоогүй, зээлийн шийдвэр гараагүй, шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй, биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж гэрээний үүргийг биелүүлэхэд саад болж байна. Иймд худалдагч талаас гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгч БНСУ-ийн иргэн холбогдуулан ашиглалт, засварын зардалд 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. “... нь үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч : 2017 оны 04 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол Викториа центерт байрлах 60 мкв талбай бүхий үйлчилгээний байрыг түрээслэх гэрээ байгуулж, 2018 оны 04 сарын 03-ны өдөр дахин Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол Викториа центерт байрлах 60 мкв талбай бүхий үйлчилгээний байрыг 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслэх гэрээ байгуулсан. 2019 оны 3 сарын 14-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол Викториа центерт байрлах 60 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь тухайн үеэс эхлэн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авна гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул хөрөнгө оруулалт хийж дотор засал, дээврийн засал, ашиглалтын зардал (ус дулаан, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, цахилгаан шат, хог)-г төлсөөр 9 жил болсон. Өөрөөр хэлбэл, ашиглалтын явцад шаардлагатай зардлыг гаргасан бөгөөд эдгээр зардал нь тухайн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үнэ цэнийг хадгалахтай шууд холбоотой байсан болно. Энэ хугацаанд гарсан зардал болох 275,191,365 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх хүсэлтэй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “…2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй байсан учраас бидний зүгээс д удаа дараа гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад дахин 1 сарын хугацаа шаардлагатай гэсний дагуу бид хүлээсэн ч ямар нэгэн төлбөр хийгээгүй. Худалдагч талаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон. Хариуцагч талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.25-ны өдрийн 181/ГХ2023/00808 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, 2024.02.16-ны өдрийн 0200 дугаартай Худалдах,  худалдан авах гэрээний хуулбар, Орчуулагчийн тодорхойлолт, Нотариатын баталгаа, 2024.05.15-ны өдрийн Итгэмжлэлийн орчуулга, 2024.05.15-ны өдрийн 4986 дугаартай итгэмжлэл, Солонгос хэл дээрх баримтууд, Апостиль гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.05-ны өдрийн 181/ШШ2023/02165 дугаартай захирамжийн хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2023.04.24-ны өдрийн 01/01-290 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2023.06.08-ны өдрийн 01/01-382 дугаартай Хөрөнгө худалдах санал хүргүүлэх  тухай албан бичгийн хуулбар, -ийн хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, -ийн хамтран ажиллах тухай албан бичгийн хуулбар, 2023.10.02-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай бичгийн хуулбар, 2023.10.14-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай бичгийн хуулбар, 2024.11.11-ны өдрийн эмнэлгийн магадлагааны хуулбар, 2024.09.20-ны өдрийн Итгэмжлэлийн хуулбар, Солонгос хэл дээрх баримт, Апостиль гэрчилгээний хуулбар, 2025.04.02-ны өдрийн №0204/2025 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн,

 

4. Хариуцагчаас 2024.08.16-ны өдрийн 1223 дугаартай итгэмжлэл, 2019.03.14-ны Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018.04.03-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, 2017.04.02-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, 2024.10.07-ны өдрийн 1514 дугаартай итгэмжлэл, 2025.04.04-ны өдрийн 0445 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк дахь -ийн депозитын хуулга, Хаан банк дахь -ийн депозит дансны хуулга, 2025.05.28-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.06.12-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа, Хаан банк ХК-ийн 2025.05.22-ны өдрийн №5219/25/156 дугаартай албан бичиг, Хаан банк дахь гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь -ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

 

5. Шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.13-ны өдрийн 183/ШЗ2024/24560 дугаартай захирамжийн дагуу улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025.01.14-ны өдрийн 5/752 дугаартай албан бичиг, түүний хавсралт 142 хуудас баримтыг гаргуулан авсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/22209 дугаартай захирамжийн дагуу хаягаас хаяг руу илгээсэн 2024.05.22-ны өдрийн мэйлд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Jeon Hyok Goo нь хариуцагч д холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалздаг.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч Jeon Hyok Goo-д холбогдуулан ашиглалт, засварын зардалд 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд эс зөвшөөрч, татгалздаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулан, ны нутаг дэвсгэрт орших Victoria center-н 6 давхарт байрлах Э.Энхчимэгийн өмч болох 603 тоот өрөөг  түрээслэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 53-54 дахь тал)

 

4.2. Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулан, , 6 дугаар хороолол, Викториа центерийн 6 давхарт 603 тоот хаягт байрлах 60мкв талбай бүхий байрыг түрээслэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 55-60 дахь тал)

 

4.3. Р.Оюунчимэг нь 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулан, ,, /15141/ Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал хаягт байршилтай 279 м2 /30м2, 30м2, 60м2, 90м2 талбайтай 4 хэсэг/ үйлчилгээний зориулалттай 530,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 60м2 талбайг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 50-52 дахь тал)

 

4.4. Нэхэмжлэгч Jeon Hyok Goo нь улсын бүртгэлийн дугаартай, ,, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 4 дэх тал)

 

4.5. Нэхэмжлэгч Jeon Hyok Goo болон хариуцагч нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, худалдагч нь улсын бүртгэлийн дугаартай, ,, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөхийг худалдах, худалдан авагч нь 730,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)

 

4.6. Зохигчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч гийн эзэмшилд байгаа эсэхэд маргаангүй.  

 

Харин үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Худалдах худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой хохирлыг төлөх эсэхэд маргаантай.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн дугаартай, ,, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Jeon Hyok Goo болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн дугаартай, , 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Зохигчийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулсан байх боловч хариуцагч нь уг гэрээгээр эзэмшлийг олж аваагүй, өмнөх өмчлөгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба зохигчид улсын бүртгэлийн дугаартай, ,, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөхийг худалдах, худалдан авагч нь 730,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байх ба хариуцагч нь гэрээний 3.1, 3.2-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь 2024.05.22-ны өдөр шаардлага хүргүүлэх тухай мэйл илгээх хэлбэрээр гэрээнээс татгалзсан байна.(2 хавтаст хэргийн 64 – 69 дэх тал)

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” 227.2. “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж тус тус заасан бөгөөд гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгч Jeon Hyok Goo буруугүй, харин хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй буюу урьдчилгаа 70,000,000 төгрөг байршуулах үүргээ биелүүлээгүй, урьдчилгааг ын дансанд шилжүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг 2024.03.16-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн, 227 дугаар зүйлйин 227.2 дахь хэсэгт заасны  дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэггүй байна.

 

Мөн хариуцагч нь сүүлийн 9 жилийн хугацааны ашиглалтын явцад гарсан зардал болох 275,191,365 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлйин 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч гийн гаргасан, нэхэмжлэгч-ээс 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,736,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн дугаартай,,, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн  давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлйин 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч гийн гаргасан, нэхэмжлэгч-ээс 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,736,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР