2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05107

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              12                                            192/ШШ2025/05107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Уранцэцэг, хариуцагч Н.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Уранцэцэг нь хариуцагч Н.Одбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Х.Уранцэцэг миний бие иргэн Н.Одбаяртай 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2012 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бидний хүү ******* 2013 онд, хүү Эрхэс 2020 онд төрсөн. Амьдрах хугацаандаа бидний хооронд үл ойлголцох зүйл их л болсон. Надад гар хүрэх асуудал хүртэл гарч байсан. Энэ бүх хүчирхийллийн асуудлыг тэвчиж байсан. Хүүхдүүдийнхээ төлөө салах зориг хүрдэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд үнэхээр тэсэх шаардлагагүй гэдгийг ойлгож байна. Бидний хүү Эрхэс аутизм буюу F84 оноштой. Асаргаатай. Бид тохиролцож ярилцсаны үндсэн дээр өөрсдийн байраа зарж 2022 онд Турк улс руу сургалтад хүүгээ авч явсан. Энэ хугацаанд мөн л хэрүүл тасарсангүй үргэлжилсээр. 2024 оны 10 сард Монголдоо ирээд хамт амьдарч эхэлсэн ч бидний харилцаа сайжирсангүй. Улмаар шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандсан ч эвлэрээгүй. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүгээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлт гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.

 

Хариуцагч Н.Одбаяр нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

 

 

 

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Уранцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн*******ны засаг даргын 2025.04.18-ны өдрийн 377 дугаартай тодорхойлолт, Х.Уранцэцэгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, О.*******ий төрсний бүртгэлийн лавлагаа, О.Эрхэсийн төрсний бүртгэлийн лавлагаа, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний 2024.04.12-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Нийслэлийн 164 дүгээр цэцэрлэгийн 2025.04.18-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт, О.******* нь Нийслэлийн ерөнхий боловсролын Жаргалан олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцаж байгаа талаарх 2025.04.16-ны өдрийн А/76 дугаартай тодорхойлолтын хуулбар, О.******* нь эрүүл өсөж бойжиж байгаа талаарх 2025.04.18-ны өдрийн тодорхойлолт, О.Эрхэс нь эрүүл өсөж бойжиж байгаа талаарх 2025.04.18-ны өдрийн тодорхойлолт, Н.Одбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчийн 2025.04.14-ний өдрийн 00346 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.Уранцэцэг  нь хариуцагч Н.Одбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Одбаяр нь бүхэлд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Х.Уранцэцэг болон хариуцагч Н.Одбаяр нар 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 30 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү О.*******, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү О.Эрхэс нар төрсөн болох  нь талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 15 дахь тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талууд маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Х.Уранцэцэг нь хариуцагч Н.Одбаяр нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Х.Уранцэцэг болон Н.Одбаяр нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү О.*******, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Эрхэс нарыг эх Х.Уранцэцэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, О.*******ийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Одбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг Н.Одбаяр нь О.*******, О.Эрхэс нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Х.Уранцэцэгт даалгах нь зүйтэй.

 

9. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чонос овогт Хүрэлбаатарын Уранцэцэг болон Дэлгэрэх овогт Нямсүрэнгийн Одбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү О.*******, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Эрхэс нарыг эх Х.Уранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, О.*******ийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Одбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Н.Одбаяр нь О.*******, О.Эрхэс нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Х.Уранцэцэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР