| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00444/И |
| Дугаар | 310/ШШ2025/00514 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 310/ШШ2025/00514
| 2025 оны 0 сарын 17 өдөр | Дугаар 310/ШШ2025/00514 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* хот, ******* дүүрэг, ******* ******* ******* ******* ******* ******* байр ШХ , тоотод байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, овогт //, овогт // нарт холбогдох 7570886.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00444/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заапт болон 2025 оны 07 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон 11008540 дугаартай зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж төлөгдөөгүй төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 68333333.46 төгрөг, 2025 оны 07 сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 7367375.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0178.08 төгрөг, нийт зээлийн төлбөр 7570886.0 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53604.43 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөгийг Л., Д. нараас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д., Л. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой , овогтой хоёрыг төлөөлж овогтой миний бие дараах тайлбарыг гаргаж байна. аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй 7570886.0 төгрөг гаргуулах тухай нэмхэмжлэлийг хүлээн авлаа. Аав , ээж нар нь 2023 оны 05 сарын 26-ны өдөр 11008540 тоот жижиг, бичил бизнесийн зээл авсан. Зээлийн төлбөрөө хуваарьт өдрөө төлөөд явсан боловч аав маань хүндээр өвдөж зээлийн төлөлт доголдож эхэлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 01 сарын 10-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн үлдэгдэл 68333333.46 байна. Энэ дүнгээсээ төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнд хугацаа өгч хуваарийн дагуу төлөх боломж олгож өгвөл төлөөд явах болно. Бусад зардлыг хүлээн зөвшөөрч төлнө гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрийн гэрээндээ: аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Л., Д. нарт холбогдох 11008540 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 7570886.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан талуудын эвлэрэх эрхийн хүрээнд шийдвэрлэхээр нэг талаас ******* Банк ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Банкны салбарын захирал , нөгөө талаас хариуцагч Л., Д. нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1.Хариуцагч Л., Д. нар нь үүрэгт 7570886.0 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч ******* Банк ХК-д бүрэн төлж барагдуулна.
2.2.Энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд хариуцагч тал төлбөрийг бүрэн, зохих ёсоор төлөөгүй, төлөлт хийхээр тохирсон аль нэг хугацааг хэтрүүлсэн, бүрэн бус төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нийт төлөх /75,70,886.0/ дүнгээр шүүхийн байгууллагаар албадан гүйцэтгэх захирамж гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн хэсгийг гаргуулах ажиллагааг хийлгүүлнэ.
2.3.Хариуцагч тал нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд болон боломжтой тохиолдолд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
2.4.Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт байгаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь Д., Л. нараас 7570886.0 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Л. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7570886.0 төгрөгөөс 3500000 төгрөгийг 2025 оны 0 сарын 30-ны дотор, 3500000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны дотор, 3500000 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны дотор, 8000000 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны дотор, 6000000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор, 8000000 төгрөгийг 2026 оны 02 сарын 30-ны дотор, 3500000 төгрөгийг 2026 оны 03 сарын 30-ны дотор, 13200000 төгрөгийг 2026 оны 04 сарын 30-ны дотор, 13200000 төгрөгийг 2026 оны 05 сарын 30-ны дотор, 1330886.0 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53604.43 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 268453 төгрөгийг, хариуцагчаас 268453 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт //, овогт // нар нь ******* ХК /РД:/-д 7570886.0 /далан таван сая долоон зуун ерэн мянга найман зуун наян зургаан төгрөг ерэн мөнгө/ төгрөгөөс 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 0 сарын 30-ны дотор, 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны дотор, 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны дотор, 8000000 /найман сая/ төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны дотор, 6000000 /зургаан сая/ төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор, 8000000 /найман сая/ төгрөгийг 2026 оны 02 сарын 30-ны дотор, 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2026 оны 03 сарын 30-ны дотор, 13200000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2026 оны 04 сарын 30-ны дотор, 13200000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2026 оны 05 сарын 30-ны дотор, 1330886.0 /арван гурван сая гурван зуун ерэн мянга найман зуун наян зургаан төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53604.43 /таван зуун гучин зургаан мянга есөн зуун дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 268453 /хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун тавин гурван/ төгрөгийг, хариуцагч Д., Л. нараас 268453 /хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун тавин гурван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ