Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2025/00516

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 2 өдөр

Дугаар 10/ШШ2025/00516

аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* хот, ******* дүүрэг, ******* ******* ******* ******* ******* ******* байр ШХ , тоотод байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, -4 тоотод оршин суух, овогт //-д холбогдох 501625.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/2025/0074/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Р.аас нийт 501625.76 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Р. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р. нь ******* ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 11 сарын 27-нд 501625.76 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь Р.аас 501625.76 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р. нь нэхэмжлэлийн шаардлага болох 501625.76 төгрөгийг 2025 оны 11 сарын 27-нд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15698.77 төгрөгөөс төсвийн орлогоос 7850 төгрөгийг, хариуцагчаас 7850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт // нь ******* ХК /РД:/-д 2025 оны 11 сарын 27-ны өдөр 501625.76 /таван зуун нэг мянга зургаан зуун хорин таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15698.77 /арван таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7850 /долоон мянга найман зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Р.аас 7850 /долоон мянга найман зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ