Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0309

 

 

 

 

 

 

 

 

2026 03 27 128/ШШ2026/0309

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т******* ХК /РД:*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: Э******* ХХК /РД: *******/

Маргааны төрөл: Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болгосон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсон тул дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Э******* ХХК-ийн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Э******* ХХК-ийн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, Э******* ХХК-д дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0813 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/0003 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0813 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.2. Улмаар хэргийг дахин хэлэлцээд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэснийг,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/0032 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.3. Үүний дараа Э******* ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газарт хандан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/02 тоот албан бичгээр ...компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн кадастрыг дахин баталгаажуулах, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/06 дугаарт албан бичгээр ... 21/02 тоот албан бичигт дурдсан асуудлыг зохих журмын дагуу яаралтай шийдвэрлэх зэргээр шүүхийн шийдвэрт заасан нэмж тодруулах ажиллагааг хийж холбогдох актыг дахин гаргах хүсэлтийг гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй... болгож шийдвэрлэсэн байна.

 

2.4. Э******* ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/02 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/06 дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0326 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

2.5. Ийнхүү маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 552 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг..., төлбөрийг хүлээн авч бүртгэхийг..., шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэхийг ...тус тус холбогдох этгээдүүдэд даалгаж шийдвэрлэжээ.

 

2.6. Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх шийдвэрийн талаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/5045 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т******* ХК-д мэдэгдсэн байна.

 

2.7. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан бөгөөд тус газраас хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ..

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1396 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э*******" ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25- ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш захиргааны байгууллага дахин акт гаргах боломжит 6 сарын хугацаа тоологдож 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан цаг хугацаанд багтааж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга дахин шинэ акт гаргаагүй тул тухайн хугацаа өнгөрснөөр буюу 2021 он 07 дугаар сарын 25-ны өдрөөр маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон.

Өөрөөр хэлбэл, тус өдрийн дотор хариуцагчаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул тухайн хугацаа өнгөрснөөр эрх зүйн ач холбогдол үйл баримт бий болж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийн 2 дах заалтад дурдсан заалтаар тогтоосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны хэрэг эхлэх газрын геологи уул уурхай кадастрын даргын/хуучин нэрээр/-ийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай гэж заасан заалт үйлчилж эхэлсэн. Тус өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын зүгээс дээрх шийдвэрийн үр дагаврыг биелүүлэх буюу ашигт малтмалын мэдээллийн нэгдсэн сангаас Э******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн мэдээллийг арилгах үйл ажиллагаа явуулахгүй байсан тул манай зүгээс тус үр дүнд хүрэх зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гүйцэтгэх хуудас бичүүлж улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны 128/Ш3/2022/1995 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны 128/ΓΧ2022/0089 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үр дүнд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоолыг биелүүлж Геологи, уул уурхайн кадастрын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны 1346 шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай хэмээн нэгэн шүүхийн шийдвэрт заасан хугацаа өнгөрснөөр хүчингүй болсон актыг дахин хүчингүй болгож эрх зүйн үр дагаваргүй шийдвэр гаргасан.

Хоёр. Дахин явагдсан маргааныг талаар

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэртэй холбогдуулан Э******* ХХК шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 271/МА2024/0388 дугаар магадлалаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийг шинэ захиргааны акт гартал 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Мөн шийдвэрийн 2 дах заалтаар тухайн хугацааны дотор шинэ захиргааны акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэр хүчингүй болохыг дурдсан. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 0326 тоот тогтоолоор гуравдагч этгээдийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээж авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

Гурав. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийн гүйцэтгэлийн алдааны талаар

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх талаар манай компанийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 49 тоот албан бичгээр дээрх бүх шийдвэр болон түүний гүйцэтгэлийг хэрхэн зөв хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт гаргасан. Гэтэл тус хүсэлтийг шийдвэрлэх хариу ирүүлэхийн оронд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэр гаргасан болохыг ирүүлжээ. Тус шийдвэрийг эс зөвшөөрч байх бөгөөд илт үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь уг шийдвэрийн 1 дэх заалт нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 271/MA2024/0388 дугаар магадлалыг үндэслэн Геологи уул уурхайн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0142 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлээгүй. Харин тухайн байгууллагыг өөрийн шийдвэрээ эргэн харах сонгох боломжоо зөв хэрэгжүүлэх боломжит хугацаа олгож байгаа бөгөөд харин тогтоосон хугацаа дууссанаар л тус шийдвэр шууд хүчингүй болгох үр дагавар үүснэ.

Харин манай компанийн зүгээс хэрхэн яаж сонгох боломжоо хэрэгжүүлэх учиртайг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоолд тус бүр үндэслэн тайлбарласан. Гэсэн атал энэ хүсэлтийг харгалзаж дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Зүй нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШШ2020/0453 дугаар шийдвэрээр тогтоогдсон Э******* ХХК-ний хуурамч баримт бичиг ашигласан зөрчлийг үндэслэж, уг шийдвэрийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 25-ны дотор хариуцагч байгууллага шийдвэр гаргаагүй гэх үндэслэлийг тус тус дурдаж, Э******* ХХК-д олгосон 2008 оны 09 сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэр хүчингүй болгох ёстой байсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШШ2020/0453 дугаар шийдвэрээр Э******* ХХК нь тусгай зөвшөөрлийг хуурамч баримт ашиглаж, сонгон шалгаруулалтаар авах ёстой зөвшөөрлийг өргөдлөөр авсан болох нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч шүүхээс захиргааны байгууллага хүчингүй болгох эсэх шийдвэрийг гаргах зургаан сарын хугацааг тогтоосон. Харин энэ хугацаанд хариуцагч байгууллагаас шийдвэр гаргахгүй бол 2008 оны Э******* ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болохыг дурдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа юм. Уг шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөд байна. Энэхүү шийдвэрийг заавал биелүүлэх захиргааны байгууллага нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс юм. Түүнчлэн уг шийдвэрийн 2 дахь заалтаар Энэхүү шийдвэрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Геологи уул уурхайн кадастрын мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн Э.А төлбөрийг хүлээн авч бүртгэхийг Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн Г.Г, шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэхийг өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нарт тус тус даалгасугай гэж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор Э******* ХХК-д тусгай зөвшөөрөл нь сэргэх үндэслэл болохгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 169 дүгээр шийдвэр нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШШ2020/0453 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан шийдвэр юм. Уг шийдвэрийг биелүүлж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ний 169 дүгээр шийдвэртэй Э******* ХХК нь маргасан ба шүүхээс 169 дүгээр шийдвэрийн үндэслэлийг тодруулж судалсны үндсэн дээр хариуцагч байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд 2 сарын хугацаа олгож уг шийдвэрийг түдгэлзүүлсэн. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь үндэслэлгүйгээр 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрээр Э******* ХХК-ний тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгаагүй байхад сэргээсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг сэргээх, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг мэдээллийн санд сэргээх, мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг эдлүүлэх үндэслэл огт биш.

Учир нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийн 2 дах заалт Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш тоологдож 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өнгөрсөн буюу цаг хугацаа өнгөрсөн хууль зүйн үйл баримтаар хүчингүй болсон.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэр нь тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хуулийн этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлүүлж, үүргийг хүлээлгэсэн илтэд үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүхээс тогтоосон 2 сарын хугацаа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын гишүүдийн хуралдаан болсон 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тоологдож 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах учиртай. Нэгэнт шүүхээс тогтоосон хугацаа дотор гарсан тул бие даасан захиргааны акт гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасан журам тохиолдолд хэрэглэх учиргүй.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан журмын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаж оролцогчдыг сонсох, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, сонгох боломжийг хэрэгжүүлэх зэргээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулах ёстой байсан боловч оролцоог хангаж сонсох ажиллагаа хийлгүйгээр шийдвэр гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 27-р зүйлүүдийг тус тус ноцтой зөрчсөн.

Ингээд нэгэнт шүүхээр эцэслэн тогтоогдсон үйл баримтыг дахин үгүйсгэж өөрөө өрхийнхөө шийдвэрийг хүчингүй болгож байгаа, улмаар Т******* ХК-нийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаанд оролцуулалгүйгээр Э******* ХХК-д илт давуу байдал бий болгосон илт хууль бус ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэж үзээд Т******* ХК-ний зүгээс Ашигт малтмал Газрын тосны газрын даргад 2024 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 51 дугаартай албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан.

Гэвч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол шийдвэрлэх хуулийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын12-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь бидний гомдлыг шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Дээр дурдсанчлан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон үйл баримтыг тогтоолгосноор Т******* ХК-ний урьд өмнө зөрчигдсөн субьектив эрх сэргэх нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд урьд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлын талаар хариуцагч захиргааны байгууллага дур мэдэн шийдвэр гаргаж хууль бус үйлдлийг таслан зогсоох юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-т заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 128/ШШ/2024/0142 дугаар шийдвэрийн нэг дэх заалтаар маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу тодорхой ажиллагаа хийх ёстой гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэ нь шүүхийн судлан шинжлэх цар хүрээнээс хэтэрсэн байна гэдэг агуулгаар шийдвэрлэдэг. 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-д заасныг дурдаад 107 дугаар зүйлийн 107.6-д тухайн 2 сарын хугацаанд хугацаат хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болсонд тооцсугай гэдэг агуулгатай шүүхийн шийдвэр гардаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын зүгээс энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх. Улмаар Т******* ХХК-ийн зүгээс давж заалдах шугамаар гомдол гаргаад давж заалдах гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 0388 дугаар магадлалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын Дээд шүүхийн гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Дээд шүүхийн 001/ШХТ/2024/0326 дугаар Хяналтын боомтыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийг буцаан олгодог. Ингэснээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0142 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болно. Т******* ХХК-ийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийдвэрийн нэг дэх заалтыг хэрэгжүүлэх талаар Т******* ХХК 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 49 тоот албан бичиг гарч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхан шатны шүүхийн 142 дугаар шийдвэрт заасан 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудаа хийж гүйцэтгэхийг хүссэн агуулга, хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэст гаргадаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэс уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 49 тоот албан бичгээр дээрх бүх шийдвэрүүд болон 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэр гарсан гэдэг агуулгаар Т******* ХХК-д мэдэгддэг. Мөн энэ 2 сарын хугацаанд хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан шүүхийн судлан шинжлэх хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагааг хийхгүй байна гэдэг агуулгаар гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасан боловч энэхүү Т******* ХХК-ийн зүгээс гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт бичээд уг хүсэлт нь захирамжаар гарчихсан учраас гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг буцаав гэдэг агуулгатай албан бичиг Т******* ХХК-д буцаж ирсэн байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай захиргааны акт нь бодитоор шүүхийн шийдвэр биелүүлж гарсан захиргааны акт биш байсан гэж үзэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хэт нэг талыг барьсан байдаг. Мөн шүүхийн шийдвэрт заасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийдвэрт заасан хугацаа дуусаагүй байхад шүүхийн шийдвэр биелүүлэх гэдэг нэртэйгээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон агуулгатай шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн нэг дэх заалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0382 дугаартай магадлал мөн Геологи, уул уурхайн хэлтсийн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна гэсэн байдаг. Нийслэл дэх Захиргаа хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр хүчингүй болгохыг даалгах агуулгаар шийдвэрлэсэн зүйл байхгүй. Харин захиргааны байгууллага 2 сарын дотор энэ ажиллагааг тодруул гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага 2 сарын хугацаа тогтоогоод тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх боломж олгож байхад шүүх энэ шийдвэрийг хүчингүй болго гэдэг агуулгатай гарсан гэж ойлгоод 169 дүгээр шийдвэрийг нэг дэх заалтаар хүчингүй болгосон. 2 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн н.Ган-Эрдэнэ тухайн аж ахуйн нэгжийн мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл гомдол, асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус даалгаж шийдвэрлэснээр Э******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл сэргэсэн нөхцөл байдал бий болсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тухайн асуудлыг 6 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актын түдгэлзүүлье. Тухайн 6 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2021 оны 07 дугаар сараас хойш 8 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр гарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын шүүхийн шийдвэр биелсэн байхад хариуцагч байгууллага 6 сарын хугацаанд шалгах ажиллагаагаа хийгээгүй хүчингүй болоод 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг гаргасан. Гэтэл 169 дүгээр шийдвэрээ 2 сарын хугацаанд 6 сарын хугацаанд хий гэсэн ажлыг хийсэн эсэхийг шалгаад үз гэдэг агуулгаар анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шийдсэн байхад буруу тайлбарлаж Э******* ХХК-д хэт давуу байдал бий болгож, тусгай зөвшөөрлийг сэргээсэн гэж үзэж байна. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг харахаар шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаа нь дуусаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хүчингүй болсон юм уу гэхээр 2 сарын хугацаа нь дуусаагүй асуудал байна. Өөрөөр хэлбэл 2 сарын хугацаа нь 60 хоногийн дотор дуусах ёстой байтал 59 хоног дээр 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг гаргасан байгаа. Хариуцагч захиргааны байгууллага буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан шийдвэрийн үндэслэлийг нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр яаж гарсан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаад, мөн шалгах ажиллагааг нь 2 сарын дотор шалгаад шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захиргааны акт гаргах ёстой байтал эсрэгээрээ Э******* ХХК-д давуу эрх олгосон захиргааны акт гаргасан байна гэж үзэж байна. Энэ шийдвэрийн 1 болон 2 дахь заалт нь бол Т******* ХХК-ийн одоо эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бол гаргаж байгаа. 2 дахь ихэсгэсэн шаардлагын хувьд бол Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1340 дугаар 3 дахь шийдвэр Э******* ХХК-д холбогдох хэсэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан эрх зүйн үр дагавар бие болсныг тогтоолгох гэдэг агуулгаар гаргаж байна. Энэ шаардлагын үндэслэлийн хувьд өмнөх шаардлага дээр ярьсанчлан тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон харилцаа. Шүүхийн шийдвэрт заасан 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш 8 сарын дараа хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захиргааны акт гаргаад тухайн актаа тайлбарлахдаа яг ямар ажиллагаа хийснийгээ өөрсдөө нотлогдохгүй мөн нотлох баримтаа гаргаж өгөхгүй нөхцөл байдал үүсгээд шүүх тухайн актыг нь 2 сарын хугацаанд түдгэлзүүлэнгүүт тэр акттай холбоотой нэмэлт ажиллагааг огт хийхгүйгээр шүүхийн шийдвэр хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж байгаа нь нэгдүгээрт шүүхийн шийдвэрээр өмнө нь тогтоогдсон үйл баримтыг биелүүлэхгүй, хоёрдугаарт эрх зүйн харилцаа бий болсон нь хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэхгүй байгаа учраас уг шаардлагыг ихэсгэж гаргасан байгаа... гэв.

 

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т******* ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэг газрын даргын / хуучин нэрээр / 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э*******" ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2024/0388 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШХТ2024/0326 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102 дугаартай шүүхийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04-126/26580 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, Э******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 89/01 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Иймд Т******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын гаргасан ихэсгэсэн шаардлагыг хариуцагч талаас хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ бичгээр шүүхэд өгсөн байгаа. Мөн холбогдох нотлох баримтуудыг өгсөн байгаа. Уг хариу тайлбараа дэмжиж байна. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Кадастрын хэлтсийн даргын 552 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Яагаад гэвэл захиргааны байгууллага хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан. Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байгаа. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага биелүүлнэ. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлнэ гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрүүдээ үндэслэл болгоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдлүүдийг ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслэж 552 дугаар шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд мөн адил тус шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан. Шүүхийн цар хүрээнээс хэтэрсэн асуудлаар 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байсан. Энэ 6 сарын хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас ямар нэгэн шинэ акт гаргаагүй байдаг. Ингээд Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр мөн адил дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэл болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдлийг үндэслэл тухайн шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, тогтоосон үйл баримтын талаар эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх өөр ажил ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шүүхэд анх Т******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өрийн 128/132025/1020 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын зарим болох Т******* ХХК-ийн гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2025/0205 дугаар шүүхийн тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өрийн 128/1132025/1020 дугаар шүүгчийн захирамжид зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, бусад заалтууд хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул дээр дурдсан шаардлага байхгүй тул тайлбар гаргаагүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Э******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Энэ шийдвэр нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2024/0388 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШХТ2024/0326 дугаар тогтоол болон шүүхийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, хүсэлтүүд зэргийг үндэслэн гарсан тул хууль ёсны шийдвэр үзэж байна.

Иймд Т******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргаан бол 2 удаа 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Т******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Манай лицензтэй талбайн хажууд нэхэмжлэгч талын лицензтэй талбай байдаг юм. Анх энэ маргааныг хөршийнхөө лицензтэй талбайг хуурамч бичиг баримт бүрдүүлээд лицензийг нь авсан гэх үндэслэлээр үүсгэсэн. Эхний 3 шатны шүүх хуурамч бичиг баримт өгсөн, авсан асуудал шүүх хянан шийдэх хүрээнээс хэтэрсэн учир анх олгосон байгууллага нь хянаж үзье гээд 6 сарын хугацаа олгосон. Дараа нь 2 сарын хугацаа олгосон. Эхний 6 сарын хугацаа олгосон үед Ковид-19-ийн үе таарсан учир манай бичиг баримт хуурамч эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газраас сонсох ажиллагаа явуулж биш байна гэдгийг тогтоосон боловч 6 сардаа багтаагүй. 2 дахь 3 шатны шүүх сонсон ажиллагааны процесс 6 сардаа багтаагүй учраас дахиад 2 сарын хугацаа олгоё. Энэ хооронд лицензийн бичиг баримтын бүрдлийг ханаж шалга гэж хугацаа олгосон. 2 сарын дотор Ашигт малтмал, газрын тосны газар шүүхийн шийдвэр биелүүлэх хүрээнд манай бичиг баримтыг нягталсан. Тухайн үед манай лиценз хүчин төгөлдөр байсан эсэхийг дагалдах хуудаст гарын үсэг зурагдаад бүх хэлтсээр нь хянагдаад манай лицензийг сэргээсэн байгаа. Нэгдүгээрт бид шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж авсан. Хоёрдугаарт Ашигт малтмал, газрын тосны газрын лиценз олгох ном журмын дагуу хянаж манай лицензийг сэргээсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай боловч биелүүлсэн шинж огт байхгүй, шүүхийн шийдвэрээр 2 сарын хугацаагаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн, захиргааны байгууллага тогтоосон хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Э******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн нь өмнөх шүүхийн шийдвэрүүд хангагдахгүй үлдсэн нөхцөл бий болж, шүүхийн шийдвэрээс давсан шийдвэрийг гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар захиргааны байгууллагыг өөрийн шийдвэрээ эргэн харах, сонгох боломжоо зөв хэрэгжүүлэх боломжит хугацаа олгосон, харин 2022 оны 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгохыг даалгаж шийдээгүй байхад сэргээж шийдвэрлэсэн, тус шийдвэр нь тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хуулийн этгээдэд эрх эдлүүлж, үүргийг хүлээлгэсэн илтэд үндэслэлгүй шийдвэр болсон, хуульд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр шийдвэр гаргасан нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж,

Хариуцагчаас ...маргаан бүхий шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, анхан шатны шүүхийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, Э******* ХХК-ийн 2024 оны 89/01 тоот албан бичиг зэргийг үндэслэн гарсан, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэснийг үндэслэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж,

Гуравдагч этгээдээс ...Ашигт малтмал, газрын тосны газар шүүхийн шийдвэр биелүүлэх хүрээнд манай бичиг баримтыг нягтлаад манай лицензийг сэргээсэн нь үндэслэлтэй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

 

1.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, С аймгийн С сумын нутаг Т******* нэртэй газарт орших ******* гектар талбай бүхий уурхайн талбайг ашиглах эрхийг Т******* ХК-д 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар гэрчилгээгээр олгосон, нэхэмжлэгч компаниас гэрчилгээгээ үрэгдүүлсэн үндэслэлээр хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авч тусгай зөвшөөрлийг 2037 оны 01 дүгээр сарын 29-нийг дуустал хугацаагаар 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон, харин гуравдагч этгээд Э******* ХХК-д тус сумын нутагт орших Т*******-1 нэртэй газарт 1391 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 926 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан бөгөөд мөн даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Өргөдлийг хянан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 1346 дугаар шийдвэрээр тус 1391 га талбайд ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар тус тус олгожээ. Эдгээр үйл баримтууд нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон төдийгүй энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

1.3. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, 23.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заажээ.

 

1.4. Энэхүү хэргийн тухайд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0453 дугаартай шийдвэрээр ...Э******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай гол баримт болох хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь Тал булаг нэртэй талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж хүлээн авсан тэмдэглэл, шийдвэр биш байгаа тул хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нөхцөлд уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор Т******* ХК-ийн ашигт малтмал ашиглах, түүнтэй холбогдсон газар ашиглах эрх зөрчигдсөн байдлыг арилгах замаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

1.5. Хариуцагч захиргааны байгууллага чиг үүргийн дагуу шүүхээс тогтоосон дээрх 6 сарын хугацаанд С аймгийн С сумын нутаг дахь Тал булгийн нүүрсний ордод ажилласан тухай ажлын хэсгийн дүгнэлт болон Э******* ХХК-д хүргүүлсэн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6-2795 дугаар мэдэгдлийн хүрээнд маргаан бүхий нөхцөл байдлыг нягтлах, шалган тогтоох аливаа ажиллагаа хийлгүй, тухайн асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй буюу дахин шинэ акт гаргаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

1.6. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон ба хуулийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх; мөн зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж тус тус заажээ.

 

1.7. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гуравдагч этгээд Э******* ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх шийдвэр гаргах эрх нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон, түүний хариуцан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамаарах бөгөөд дээр дурдсанчлан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээдийн дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх талаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаа болох 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хариуцагч эцсийн шийдвэр гаргаагүй байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон гэж үзнэ.

 

1.8. Учир нь дээрх шүүхийн шийдвэрийн агуулга нь хариуцагчид боломж олгож, дахин акт гаргах хугацаа хэтэрвэл захиргааны акт хүчингүй болох үр дагавартайг илэрхийлэх бөгөөд хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаа дууссаны дараа нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгосон захиргааны акт гаргасан нь өнгөрсөн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

1.9. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй... болгож шийдвэрлэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн байхад хариуцагчаас дахин огт ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрээр зөвхөн 2022 оны 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээр 2008 оны 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг хэдийн хүчингүй болсон гэж үзэх тул хариуцагчийн шийдвэр эрх зүй үйлчлэлгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

1.10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын үндэслэлийг ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, анхан шатны шүүхийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэлийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан шийдвэр тайлбарлаж байх боловч 2 удаагийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий нөхцөл байдлыг шалган шийдвэрлэх, тодорхой ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн атал Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр хэлбэрийн шийдвэр гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг хариуцагч хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

1.11. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана, мөн зүйлийн 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр... гэж тус тус заасан бөгөөд Э******* ХХК-иас 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахдаа хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр-ийг хавсаргаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар холбогдох этгээдүүдэд мэдэгдэж байсан болон Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, Геологи судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Э*******, Уул уурхайн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Б******* нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх үйл баримтыг мөн шүүхийн шийдвэрээр дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/1020 дугаартай захирамжаар Т******* ХК-ийн гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2025/0205 дугаартай тогтоолоор ... 54.1.6 гэснийг 54.1.1 гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.2. Энэ тохиолдолд, нэхэмжлэлийн тус шаардлагын талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ...тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул ...шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнээд, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байх тул нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтыг шүүхээс дахин дүгнэх үндэслэлгүй байна.

 

2.3. Иймд Т******* ХК-аас гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******* ХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА