Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Г.Эсэн,

Хохирогч С.А,

Гэрч С.Ариунболд, Г.Сарангэрэл,

Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х.М-т холбогдох эрүүгийн 1710003810186 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... оны ...дүгээр сарын .....-ний өдөр ........ хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........., эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн ......... дүгээр хороо ........ .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Х.М /РД:.............0/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.М нь 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.А-г зодсон, догшин авирлан тарчлаасан, мөн түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…М бид хоёр 1 жил 4 сар үерхсэн. Энэ хуганцаанд янз, янзын зүйлийг үзсэн. Хүчирхийлэл дунд хүүхдээ өсгөмөөргүй байна. М  салдагч 7 хоноод над дээр ирээд уучлалт гуйдаг. Ийм давтамжтай явсаар ирсэн бөгөөд өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихсэн. Би гомдсондоо М-ыг нийгмээс тусгаарлахыг хүсэхгүй байна. Намайг зовоохгүй миний хүүхэд болон миний гэсэн бүхий л зүйлээс хол байгаад сайхан амьдраад яваасай гэж бодож байна. Мөнхбаярыг надаас хол байлгаж өгнө үү” гэв.

 

Гэрч С.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хүчирхийлэлт өртөх болгонд надад хэлдэг. А сэтгэл санааны дарамтанд орсон. Хүчирхийллийн үйлдэл нь байнгын давтамжын шинжтэй байдаг. М-ай уулзья гэж утсаар ярихад надтай уулзадаггүй, ” гэв.

 

Гэрч Г.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би А-г зодож дууссан байхад харсан. Тухайн үеийн байдлыг харахад бие нь зүсэгдэж, цус болсон зодуулсан шинжтэй байсан. Гэрт нь ажлаар очиход хөл нь хөхөрсөн судлууд үүссэн байсан. М, А нар хоорондоо нилээд маргаантай байдаг байсан. А ажил дээр айдсын байдалтай байдаг.” гэв.

 

Гэрч Х.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…А, Х.М-тай маргалдсан талаараа надад 3 удаа хэлж байсан. Эхний хоёр удаа маргалдлаа гэдэг байсан. Харин сүүлд нь зодуулсан гэж хэлж байсан. 2017 оны 08 билүү 09 дүгээр сард намайг гэрт нь очиход А миний толгойруу зохисон мөн хаалганы шил хагарсан гэхээр нь би А барьдаг шалгадаг газраар нь шалгуул гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүрдүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/

 

Гэрч А. Ялалт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид нар Стрийт 61 баарны зааланд сууж байсан ба тухайн үед уг баарыг манай найз Чой ажиллуулж байсан учир бид нар тусдаа өрөөнд орсон. Тэгээд байж байтал Мөнхбаяр гарч яваад удалгүй Ариунаа араас гараад хэсэг хугацааны дараа Ариунаа эргэж орж ирээд уйлаад байсан. Яг маргалдсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тэгтэл Ариунаагийн найз Байгалаас юу болсон талаар асуусан чинь Мөнхбаяр намайг хардаад гэсэн билүү алгадаад гэсэн бил үү нэг тийм үг хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн  ¹10188 тоот дүгнэлтэд: “…С.А-ийн биед зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, үс халзралт, тархи доргиолт, шанааны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, дух, бугалгад цас хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээх үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-22/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-44-48/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, ял шалгах хуудас /хх-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.М нь 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.А-г зодсон, догшин авирлан тарчлаасан, мөн түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 11.6 дугаар зүйлийн 2.7, 2.8-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрийн 44-49-р талд Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт, ярилцлагын тэмдэглэлээс үзэхэд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

 

Харин Х.М-н нь 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд хамтран амьдрагч болох С.А-г зодсон, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.7 “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Х.М-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-22/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-44-48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч С.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.