| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0297/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 310
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч ......................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
.........................дүүргийн прокурорын газраас.............. овгийн ................................ ......................д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................... дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
................овгийн ......................... ......................... Монгол Улсын иргэн, ......оны ..... дугаар сарын .....-ний өдөр ................аймгийн ................суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......................мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл...., эцэг, эх, дүү нарын хамт .................аймгийн .............сумын ... дүгээр баг, ........................... байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд
1.2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймаг дахь сум дундын шүүхийн 23 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2.2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ............... аймаг дахь сум дундын шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
3.2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .................. аймаг дахь сум дундын шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
4.2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ............... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар ял шийтгэгдэж, тус шүүх ........................ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр дээрх тогтоолоор оногдуулсан ялын 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, ................... аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 264 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,
5..................................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 255,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ............ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 17 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, (РД:...........................).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтээр)
Шүүгдэгч ....................... нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...................дүүргийн .... дугаар хороо, ............... дүгээр гудамжны ... тоотод оршин суух иргэн ......................гийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг эвдэн нэвтэрч, “Elco” маркийн 32 инчийн зурагт, “Vega” маркийн гар утас, чулуун хөөрөг, 1 шил архи, 3 шил вино, бэлэн 22,000 төгрөг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч........................: Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ............................ дугаартай хэргээс:
1. Хохирогч ..................гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 06 цаг 50 мминутад гэрээсээ гарч ажилдаа явсан. Хүүхдүүд 7 цаг 20 минутад байшингаасаа гарч хаалгаа цоожлоод цэцэрлэг, сургуульдаа явцгаасан гэсэн. Өдөр 12 цаг 30 минутын орчимд манай баруун талын хашааны хөрш .................... над руу залгаад “танай хашаан дотор хүн яваад байна ирэх хүн байгаа юм уу” гэж асуухаар нь би “манай гэрт ирэх хүн байхгүй дээ чи хараад байж бай” гэж хэлсэн. Удалгүй дахин над руу залгаад “цонхыг чинь хагалаад байшин руу чинь орчих шиг боллоо” гэхээр нь би 102-т дуудлага өгсөн. Хөрш .................... лүү дахин “юу болж байна” гэж залгахад “цонхоор чинь зурагтыг чинь гаргачихлаа байшин дотор холихоод л яваад” байна гэсэн. Ингээд би дуудлагын цагдаатай замд уулзаж хамт гэртээ очоод байшин руугаа ортол миний урдаас харж зогсоод цагдаад баригдсан. Ингээд би гэр лүүгээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд чулуун хөөрөг, бурхан дээр байсан 22.000 төгрөг, хар өнгийн “Vega” маркийн гар утас, нэг шил архи, гурван ширхэг вино, зурагт хулгайд алдагдсан байсан. Тухайн хүний биед цагдаа нар нэгжлэг хийхэд куртик болон өмднийхөө халааснаас тухайн хулгайд алдагдсан жижиг зүйлс гарч ирсэн. Хулгай хийсэн хүнийг би огт танихгүй. Манай хөргөгчин дотор байсан 0.5 литрийн “Боргио” пивийг уусан байсан. Elco маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг 2016 оны 05 дугаар сард “Нарантуул” захаас 540.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн эцгийн үлдээсэн цагаан өнгийн чулуун хөөрөгний үнэ ханш нь 500.000 төгрөг орчим болно. Миний хэрэглэж байсан хар өнгийн “Vega” маркийн гар утсыг Саппорогийн гар утасны худалдааны төвөөс 2016 оны 06 дугаар сард 140.000 төгрөгөөр худалдан авсан. Нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй 15.000 төгрөгний үнэтэй архи, “Мedenet” нэртэй 2 шил дарс байсныг хулгайлсан. Нийлүүлээд 60.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн Porta нэртэй 1 шил дарс байсныг хулгайлсан, 10.000 төгрөгөөр үнэлнэ. Бурхан тахил дээр байсан бэлэн 22.000 төгрөгийг хулгайлсан байна лээ. Том өрөөний цонхны салхивчны түгжээг 20.000 төгрөгөөр янзлуулсан. Мөн хөргөгчин дотор байсан 0.5 литрийн “Боргио” нэртэй лаазтай пиво байсныг уусан байсан. Үүнийг 1.200 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрийн ойр орчимд хяналтын камер байхгүй. Манай хажуу айлын хүн уг хулгайчийг хараад надад мэдэгдэж, түргэн шуурхай барьж авсан. Би хулгайд алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо цонх янзлуулсан 20.000 төгрөг, нэг лааз пивоны 1.200 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1],
2. Хохирогч ..................гийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би дуудлагын цагдаатай байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогш ороход байшин дотор гал тогооны өрөөнд урдаас хараад зогсож байсан. Харин цонхоор нэг ширхэг зурагт гаргасан байсан. Би эд зүйлүүдээ үйлдэл дээр нь баригдсан даруйд нь буцааж бүрэн бүтнээр нь буцаан авсан. Харин цонхны түгжээг 20.000 төгрөгөөр янзлуулсныг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [2]
3. Гэрч .......................гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би 2010 оноос хойш хулгай орсон айлын хөрш айл болж амьдарч байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 11 цагийн орчимд би гэрээсээ гараад хашаан дотроо машинаа цэвэрлэж янзлаад зогсож байхад хажуу айл буюу ..................гийн хашаан доторх нохой нь хуцаад байхаар нь хашаа руу нь хартал үл таних 30-35 орчим насны хөх өнгийн куртиктэй, улаан өнгийн барзгар нүүртэй хүн байшингийнх нь хаалгыг 2-3 удаа цохисноо байшингийнх нь гадаах буйдан сандал дээр сууж байсан. Би тухайн үед юм бодолгүй машин доторхоо цэвэрлээд зогсож байхад цонх цохих чимээ гараад ойр хавьд хүнгүй байхаар нь нэг л биш ээ гээд гэрийн эзэн ................ луу залгаад “танай гэрийн чинь цонхыг цохиод хүн орчих шиг боллоо танайд ирэх хүн байгаа юм уу” гэхэд миний урдаас Цэвэлмаа хариулахдаа “манайд ирэх хүн байхгүй ээ, би одоо цагдаа дагуулаад очлоо, наад хүнээ сайн хараад байж байгаарай” гэсэн. Би хашаанаасаа гараад ......................гийн хашааны урд талын өндөрлөг дээр гарч байшингаас гарч ирэхийг нь хараад зогсож байтал түлхэж орсон том өрөөний цонхоор нь хар өнгийн хавтгай зурагт гаргаж тавьснаа буцаад байшин руу орсон. Ингэтэл гэрийн эзэн................... цагдаа нар дагуулаад гэртээ ирээд өнөөх хулгайчийг барьж авсан. Нэг л хүн хашаан дотор яваад байсан. Цонхыг нь хүчтэй цохих чимээ гарсан, тэгтэл том өрөөний цонхыг нь эвдлээд хулгайч дотогш орсон байсан. 30-35 орчим насны хөх өнгийн куртиктэй, барзгар улаан нүүртэй залуу л байсан. Том өрөөнийх нь цонхоор хар өнгийн хавтгай телевизор гаргаж тавиад буцаж орсон. ...” гэх мэдүүлэг [3]
4. Гэрч .....................ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр машинт эргүүлийн ээлжтэй байсан ба тус өдөр Бүргэд 10-с 11 цагийн орчимд ......................дүүргийн ... дугаар хороо, .... тоот байшинд цонхоор хүн яваад орчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу гомдол гаргагч руу залгахад хангай захын ойролцоо байна би хаягаа зааж өгнө, хажуу айлын хүн надад хэллээ гэхээр нь түргэн шуурхай гомдол гаргагчийг дагуулан хэргийн газарт очоод гомдол гаргагч түлхүүрээрээ байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороход байшин дотор хулгай хийж байсан хүн байсан тул хэлтсийн байран дээр авчирсан. Биед нь үзлэг хийсэн. Ингээд холбогдогчийн биеэс гарсан эд зүйлсийг тоо ёсоор хураан авч тэмдэглэл үйлдсэн юм. Байшин дотроос гараагүй байсан. Харин байшин руу орсон гэх цонхоороо 32 инчийн зурагтыг гаргаад газарт тавьсан байсан. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд бүгдийг бичсэн байгаа. ...” гэх мэдүүлэг [4]
5. Гэрч .......................гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Би .......................тэй 2015 оноос хойш өнөөг хүртэл дотно найзалж байна. .........................нь .......................... аймагт эцэг, эхтэйгээ амьдардаг. .......................хотод ирэхээрээ надтай хамт байдаг. ......................хотод байнга ирээд байдаггүй, хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 15-нд ирээд надтай уулзаж, бид 2, хоёр хоног ханын материалд байх зочид буудалд хамт байсан. 11 дүгээр сарын 17-ны өглөө манай охины гэр лүү буюу ханын материалын 58 дугаар байр луу очсон. Охины гэрт ороод хоол унд хийж идэх болоод дэлгүүр гарч хүнсний зүйл авчаад ирье гээд хүүхэд дагуулаад гарсан. Удалгүй хүүхэд маань хоол хүнсний зүйл барин орж ирсэн. .......................г хаачив гэж асуухад гадаа үүдэнд ганцаараа үлдсэн гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө ирээгүй, надтай холбогдоогүй. Ингээд сонсоход гэмт хэрэгт холбогдсон байна. Зан байдлын хувьд хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй. Гаж муу зуршил байхгүй, хааяа архи уудаг, тамхи татдаг. Хобби сонирхол нь компьютер тоглодог. Надтай хамт байхдаа элдэв ааш араншин гаргаад байдаггүй. Хэрэг болсон гэх өдөр нь .................... надтай зочид буудлаас гараад манай охины гэрт очсон. Охиныд ороод хоол ундны зүйл аваад ирье гээд хүүхэд дагуулж гараад өөрөө орж ирээгүй. Хөдөөнөөс ирэхдээ мөнгөтэй ирсэн, буудлын тооцоог .................. хийсэн. Хар хөх өнгийн куртиктэй, дотор нь улаан цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, эсгий түрийтэй гуталтай байсан. Нүүрээр нь улаан өнгийн зүйл барзайж туурч гарсан байсан. ...” гэх мэдүүлэг [5]
6. Гэрч ....................ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Би ..........................гэх хүнийг танина. Манай хадам ээж .........................гийн сүүлд суусан нөхөр нь байгаа юм. Манай хадам ээжтэй хамтран амьдраад олон жил болж байна. Намайг энэ айлд хүргэн болоход л байсан. Өмнө нь архи их уудаг байсан гэсэн. Сүүлд сонсоход архины эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Миний мэдэж байгаагаар ....................аймгийн .................... суманд төрсөн. ................... аймагт хөдөө байж байгаад 7 хоногийн өмнө ............ хотод ирсэн. Тэгээд манай гэрт ирээд байж байгаад явсан. Тэр өдөр нилээд архи уусан байсан, хулгай хийсэн юм шиг байна лээ. Ер нь байнга харьцаад хамт байдаггүй учир зан араншингийн талаар нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [6],
7. ......................гийн яллагдагчаар мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр .................. аймгийн ..................... сумаас Улаанбаатар хотод байгаа хамтран амьдрагч ...............тэй уулзахаар ирсэн. Улаанбаатар хотод ирээд хамтран амьдрагчтайгаа уулзаад хоёр хоног буудалд байсан. 11 дүгээр сарын 17-ны өдөр буудлаас гараад дүү дээр нь очихоор болсон. Ингээд дүүгийнх нь гэрт очоод хоол унд хийж идэхээр болсон, би дэлгүүр орж хүнсний зүйл аваад ирье гээд дүүг нь дагуулан гэрээс нь гарсан. Дэлгүүр орж дүүд нь банш, сүү авч өгөөд гэр лүү нь оруулаад би өөрөө дэлгүүр орж 0.33 литрийн нэг шил архи авч өөрөө ганцаараа уусан. Тухайн үед миний хөдөөнөөс авчирсан мөнгө дууссан болохоор айлаас хулгай хийе гэж бодоод дээд талынх нь дэнж рүү очоод нэг хашааны гадаа нилээн харж зогсоод байшин дотор нь хүн явахгүй болохоор нь хашааных нь хаалгыг татахад цоожгүй байсан. Хашаанд нь ортол нохой хуцаад байхаар нь байшин руу нь дөхөж очоод байшингийн хаалгыг тогштол онгойлгохгүй, хүнгүй байхаар нь байшингийн хажуу талд байсан арматурын төмрийг аваад вакум цонхыг нь түлхэн эвдэж орсон. Ингээд том өрөөнд нь байсан хар өнгийн ЛСД зурагтыг эвдэж орсон цонхоор нь гаргаж газарт тавьсан. Ингээд дахин байшин дотроор явж мөнгө болох эд зүйл хайхад том өрөөний сервантан дотор байсан 3 шил вино, 1 шил архи, бурхан дээр байсан 22.000 төгрөгийг аваад хөргөгчийг нь онгойлгож үзтэл 1 ширхэг лаазтай пиво байхаар нь уг пивийг задалж уугаад, ширээн дээр байсан хар өнгийн гар утсыг авч байхад гаднаас гэрийн хаалгыг онгойлгоод гэрийн эзэн болон цагдаа ирсэн. Ингээд намайг бариад шууд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би уг айлыг огт мэдэхгүй. Би хулгай хийж мөнгөтэй болох зорилгоор л тус айлын вакум цонхыг түлхэн орсон. Би хар хөх өнгийн куртик, дотор талд нь улаан өнгийн ноосон цэнхэр өнгийн жинсэн өмд, эсгий түрийтэй гуталтай байсан. Миний нүүрээр улаан өнгийн зүйл туурч гараад байгаа. ...” гэх мэдүүлэг [7],
8. .................гийн яллагдагчаар дахин мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сард хөдөөнөөс ирээд Улаанбаатар хотод нэлээд хэд хоноод мөнгөгүй болчихоод зориглоод хулгай хийхээр шийдээд.............. дүүргийн .... дугаар хороонд явж байгаад урагш харсан цэнхэр хаалгатай тоосгон улаан байшин байхаар нь цонхыг нь түлхэж эвдэж дотогш ороод гэрт байсан эд зүйлийг аваад гарах гэж байгаад гэрийн эзэд болон цагдаа нарт баригдсан. Би хар өнгийн хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт 1 ширхгийг аваад орж ирсэн цонхоороо гаргаж тавчихаад 3 шил дарс, 1 шил архи, цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, хар өнгийн мэдрэгчтэй гар утас 1ширэг, бэлнээр 22,000 төгрөг байсныг аваад гарах гээд байж байсан. Тэр айлын урд талын хашаанаас хүмүүс намайг хараад байх шиг байхаар нь гадагш гарч чадахгүй гэрт нь 1 лааз пиво уугаад сууж байсан. Би мөнгөгүй болчихоод л хулгай хийсэн. ...Надад шалгагдаж байгаа өөр хэрэг байхгүй. ...Би .................... аймгийн ................. сумын ... дүгээр багт үндсэн хаягтай. Одоо тэр хаягандаа очихгүй байгаа. Улаанбаатар хотод ах, дүү нар байхгүй болохоор надад тогтсон хаяг байхгүй. Би Сансар, 100 айл орчмоор 2 дахь түүхий эд авдаг цэгт ажиллаж амьдарч байсан. Түүхий эдийн цэг дээрээ хонодог байсан. Түүхий эд авдаг хүмүүстэй танилцаж түр ажилладаг. Тэр хүмүүстэй холбоо барих утсыг одоо мэдэхгүй байна. ...Би 100 айлын тэнд “....................” нэртэй дэлгүүрийн хойд талд ...............,................ нарын түүхий эд авдаг цэгт амьдарч байсан. Тэнд хар өнгийн модон хашаанд 1 монгол гэр байдаг. ........................,.................... нарын утасны дугаарыг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [8],
9. Хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт [9], Эд зүйл түр хураан авсан [10], хүлээлгэн өгсөн тэмдэглэл [11], эд хөрөнгийн үнэлгээ, гэрэл зураг [12],
10. .....................гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [13], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [14], банкны лавлагаа [15], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [16], шийтгэх тогтоолуудын хуулбар, ....... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамж [17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ...............................гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үндэслэн дүгнэхэд:
1. Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...................... нь хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчид 386,600 төгрөгийн эд хөрөнгө биетээр нь төлсөн, цаашид төлөгдөөгүй 21,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18,000 төгрөгийг гаргуулж ...................дүүргийн цагдаагийн .... дугаар хэлтэст олгуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч .......................... нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ....................дүүргийн ... дугаар хороо, ....................дүгээр гудамжны .... тоотод оршин суух иргэн .................гийн эзэмшлийн өвлийн сууцанд цонхыг нь эвдэж, нууцаар хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн орж:
-192,000 төгрөгийн “Elco” маркийн 32 инчийн зурагт,
-54,000 төгрөгийн “Vega” загварын гар утас,
-50,000 төгрөгийн цагаан өнгийн чулуун хөөрөг,
-14,200 төгрөгийн “Соёрхол” нэртэй 1 шил архи,
-9,200 төгрөгийн porta нэртэй дарс, тус бүрийн 12,000 төгрөгийн, нийт 24,000 төгрөгийн “Mednit” нэртэй 2 шил дарс, бэлэн 22,000 төгрөг, 1.200 төгрөгийн боргио пиво зэрэг бүгд 366,600 төгрөгийн эд хөрөнгө хулгайлахыг завдаж, 20,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч .....................гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 12 цаг 30 минутын орчим ...хөрш ......................залгаад “танай хашаан дотор хүн яваад байна ирэх хүн байгаа юм уу” гэж асуухаар нь би “манай гэрт ирэх хүн байхгүй дээ чи хараад байж бай” гэсэн. ...Дахин хөрш ................. лүү “юу болж байна” гэж залгахад “цонхоор чинь зурагтыг чинь гаргачихлаа байшин дотор холихоод л яваад” байна гэсэн. Би дуудлагын цагдаатай ...гэртээ очиж ...байшин руугаа ортол миний урдаас харж зогсоод цагдаад баригдсан. ...эд зүйлээ бүртгэж үзэхэд чулуун хөөрөг, бурхан дээр байсан 22.000 төгрөг, хар өнгийн “Vega” маркийн гар утас, нэг шил архи, гурван ширхэг вино, зурагт хулгайд алдагдсан байсан. …хөргөгчин дотор байсан 0.5 литрийн “боргио” пивийг уусан байсан. ...Том өрөөний цонхны салхивчны түгжээг 20.000 төгрөгөөр янзлуулсан. ...хажуу айлын хүн уг хулгайчийг хараад надад мэдэгдэн түргэн шуурхай барьж авсан. ...” гэх мэдүүлэг [18], мөн түүний дахин мэдүүлсэн “... Би дуудлагын цагдаатай байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогш ороход байшин дотор гал тогооны өрөөнд урдаас хараад зогсож байсан. Харин цонхоор нэг ширхэг зурагт гаргасан байсан. Би эд зүйлүүдээ үйлдэл дээр нь баригдсан даруйдаа буцааж бүрэн бүтнээр нь буцаан авсан. Харин цонхны түгжээг 20.000 төгрөгөөр янзлуулсныг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [19],
-Гэрч ...................гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 11 цагийн орчимд хажуу айл .................гийн хашаан дотор нохой нь хуцаад байхаар нь хашаа руу нь хартал үл таних 30-35 орчим насны хөх өнгийн куртиктэй, улаан өнгийн барзгар нүүртэй хүн байшингийнх нь хаалгыг 2-3 удаа цохисон. ...цонх цохих чимээ гараад ойр хавьд хүнгүй байхаар нь нэг л биш ээ гээд гэрийн эзэн ................. луу залгаад “танай гэрийн чинь цонхыг цохиод хүн орчих шиг боллоо танайд ирэх хүн байгаа юм уу” гэхэд “манайд ирэх хүн байхгүй ээ, би одоо цагдаа дагуулаад очлоо, наад хүнээ сайн хараад байж байгаарай” гэсэн. Би хашаанаасаа гараад ....................гийн хашааны урд талын өндөрлөг дээр гарч байшингаас гарч ирэхийг нь хараад зогсож байтал түлхэж орсон том өрөөний цонхоор нь хар өнгийн хавтгай зурагт гаргаж тавьснаа буцаад байшин руугаа орсон. Ингэтэл гэрийн эзэн ................. цагдаа нар дагуулаад гэртээ ирээд өнөөх хулгайчийг барьж авсан. ...том өрөөний цонхыг нь эвдлээд хулгайч дотогш орсон байсан. ...” гэх мэдүүлэг [20]
-Гэрч ...................ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...11 цагийн орчимд ............... дүүргийн ... дугаар хороо, ............... тоот байшинд цонхоор хүн яваад орчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ...гомдол гаргагчийг дагуулан хэргийн газарт очоод гомдол гаргагч түлхүүрээрээ байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороход байшин дотор хулгай хийж байсан хүн байсан тул хэлтсийн байран дээр авчирсан. ...байшин руу орсон гэх цонхоороо 32 инчийн зурагтыг гаргаад газарт тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг [21],
-......................гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сард хөдөөнөөс ирээд Улаанбаатар хотод нилээд хэд хоноод мөнгөгүй болчихоод зориглоод хулгай хийхээр шийдээд ................ дүүргийн ... дугаар хороонд явж байгаад урагш харсан цэнхэр хаалгатай тоосгон улаан байшин байхаар нь цонхыг нь түлхэж эвдэж дотогш ороод гэрт байсан эд зүйлийг аваад гарах гэж байгаад гэрийн эзэд болон цагдаа нарт баригдсан. Би хар өнгийн хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт 1 ширхгийг аваад орж ирсэн цонхоороо гаргаж тавчихаад 3 шил дарс, 1 шил архи, цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, хар өнгийн мэдрэгчтэй гар утас 1ширэг, бэлнээр 22,000 төгрөг байсныг аваад гарах гээд байж байсан. Тэр айлын урд талын хашаанаас хүмүүс намайг хараад байх шиг байхаар нь гадагш гарч чадахгүй гэрт нь 1 лааз пиво уугаад сууж байсан....” гэх мэдүүлэг [22], хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зураг [23], Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл [24], Дамно ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээ [25] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...................... нь гэм буруугийн талаар маргаагүй.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь гэмт санаагаа удирдлага болгон хэрэгжүүлэх явцад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч ....................нь иргэн ...................гийн байшингийн цонхыг хагалж, нэвтрэн орж тус айлын зурагтыг нь гадаа гаргаж тавиад улмаар бусад эд зүйлийг нь авахаар бэлтгэж байхад гэрийн эзэн нь орж ирсэнээр түүний хүсэл зоригоос үл хамаарч түүний гэмт үйлдэл тасалдсан буюу хулгайн гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг үйлдэхийг завдсан байна.
Тиймээс улсын яллагчийн гаргасан шүүгдэгч ........................г хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч ...................гийн хулгайлахыг завдсан эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас 366,600 төгрөгөөр тогтоосон, мөн шүүгдэгчээс хохирогчийн байшингийн цонхыг хагалж түгжээг эвдсэн нь 20,000 төгрөгийн хор уршиг учруулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь 365.400 төгрөгийн эд хөрөнгийг биетээр нь хүлээн авсан, харин 1 ширхэг пивний үнэ, цонхны түгжээ засуулсан төлбөр зэрэг төлөгдөөгүй байх тул 21,200 төгрөгийг .......................ээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн шинж, гэмт хэргээ төгсгөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......................д 3 жил 6 сарын хорих хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ..................... нь хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч ....................д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ....................гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр урьд 5 удаа ял шийтгэгдсэн байх ба хамгийн сүүлд .......................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 255,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 17 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн байна.
Шүүгдэгч .......................д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий гийн ан2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж хуульчилсан ба, тус заалтыг баримтлан, мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг харгалзаж, түүнд 3 жил, 2 сар хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
4. Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу “Дамно” ХХК-ний нэхэмжлэхээр нэхэмжилсэн хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 18,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус байгууллагад олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй........................ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан ба шүүхээс шүүгдэгч ........................г 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр 48 цаг буюу 2 хоног баривчилсан хугацаа, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс энэ тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ............... овгийн .......................г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..................д оногдуулсан 3 жил, 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .....................ийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон бүгд 41 (дөчин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, .....................ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ....................ээс 21.200 (хорин нэг хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ................д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч .........ээс 18,000 (арван найман мянга) төгрөгийг гаргуулж “Дамно” ХХК-нд олгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ......................д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ..........................д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] хавтаст хэргийн 16-18 дугаар тал.
[2] хавтаст хэргийн 19-20 дүгээр тал.
[3] хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[4] хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[5] хавтаст хэргийн 26-28 дугаар тал.
[6] хавтаст хэргийн 29-31 дүгээр тал.
[7] хавтаст хэргийн 56-58 дугаар тал.
[8] хавтаст хэргийн 117-118 дугаар тал.
[9] хавтаст хэргийн 6-9 дугаар тал.
[10] хавтаст хэргийн 10 дугаар тал.
[11] хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[12] хавтаст хэргийн 39, 41-42 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 62 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 72-74 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 72 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 86-98 дугаар тал.
[18] хавтаст хэргийн 16-18 дугаар тал.
[19] хавтаст хэргийн 19-20 дүгээр тал.
[20] хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[21] хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[22] хавтаст хэргийн 117-118 дугаар тал.
[23] хавтаст хэргийн 6-9 дугаар тал.
[24] хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[25] хавтаст хэргийн 41-42 дугаар тал.