| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03628/И |
| Дугаар | 192/ШШ2025/05588 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05588
2025 06 30 192/ШШ2025/05588
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, Хөдөө Аж Ахуйн Их сургууль (РД:9099395)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, Батсүрэнгийн Болдбаатар (РД:НМ77100414)-т холбогдох,
29,725,314.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө Аж Ахуйн Их сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ХААИС-иас тухайн 20 орон сууцны 17 орон сууцыг өөрийн багш, ажилчдад бэлэн мөнгөөр зарж борлуулсан бөгөөд үлдсэн 3 орон сууцыг багш, ажилчдын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор ХААИС-ийн 3 ажилтанд зээлээр худалдахаар болсон. Тухайн 3 ажилтны нэг нь Батсүрэн овогтой Болдбаатар бөгөөд тэрээр Хөдөө Аж ахуйн их сургуульд жолоочоор ажилладаг. Тухайн үед ын нэр дээр Хан-Уул дүүргийн 22-р хороонд байрлах Химон-47 байрны 13 тоот хаягт байрлах 75,156,000 төгрөгийн үнэ бүхий 62,3 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгсөн бөгөөд нь орон сууцны төлбөрийг удахгүй төлөхөө илэрхийлж байсан...Гэтэл тэрээр өдийг хүртэл орон сууцны төлбөрийн үлдэх үнэ болох 29,725,314.25 төгрөгийг төлөөгүй байгаа тул аас 29,725,314.25 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь 29,725,314.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч т холбогдох, 29,725,314.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 307,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД