| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04616/И |
| Дугаар | 191/ШШ2025/06157 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/06157
| 2025 07 23 | 191/ШШ2025/06157 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.*******,
Гэрч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан. Үүний дараагаар мал маллах хүсэлт гаргаж явсан тул Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт 13 жил ажилласан болохыг тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар Батлан хамгаалаах яамны Батлан хамгаалаах төв архивын 01/716 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 210 дугаар ******* дугаар дэлгүүрийн баримт хадгалагдаагүй гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 4******* тоот лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 014-22/2204 дугаар акт зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Шүүх Д.*******, Л.******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах ажиллагааг явуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа, Маягт 7 хаягтийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, Нийслэлийн Архивын газраас лавлагаа, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоох үндэстэй гэж үзлээ.
3.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.
5.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан болох нь ******* ******* дугаар дэлгүүрийн 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар авч ажиллуулав гэх тэмдэглэлгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Маягт 7 хаягтийн хуудас-нд ******* овогт *******ийн ******* нь Төмөр замын өндөр настны зөвлөлд 1983 онд ачигч гэж бичигдсэн тэмдэглэлгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Ц.*******ыг Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар угсрагчаар нийт 1 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоох үндэстэй гэж үзнэ.
6.Гэрч Д.******* шүүх хуралдаанд Би ******* ******* дугаар дэлгүүрт 1968 онд ачигчаар орж ажилласан. 1991 оны 7 дугаар сард ******* хоршоо болж өөрчлөгдсөн гэх мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн01/338 дугаар албан бичгээр Тус газрын мэдээлийн санд Ц.******* нь Нийгмийн даатгалын шитмгэл төлдөггүй болохыг тодорхойлов гэх лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Маягт 7 хаягтийн хуудас-нд ******* овогт *******ийн ******* нь Төмөр замын өндөр настны зөвлөлд 1983 онд ачигчаар ажилладаг гэж бичигдсэн тэмдэглэлгээ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.
7.Дээрх нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан, ******* хоршоо болж өөрчлөгдсөн талаарх баримтгүй, энэ тухайд гэрч Д.*******, Л.Мөнхсайхан нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
8.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ыг Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар угсрагчаар нийт 1 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ******* ******* дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ