| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/01645/И |
| Дугаар | 192/ШШ2025/05432 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05432
2025 06 23 192/ШШ2025/05432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 03 тоот хаягт байрлах “Ажнайшарга” ХХК (РД:5420571)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,,, өөрийн байранд байрлах “Монос-Улаанбаатар” ХХК (2708558)
Хариуцагч: *******,,,
Хариуцагч: ,,, Монос 201 тоот хаягт байрлах “Монос констракшн” ХХК (РД:5512204) нарт холбогдох,
2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”,
2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,
хариуцагч гаас 473,400,000 төгрөг, хариуцагч “Монос констракшн” ХХК-аас 4,794,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн,
“Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 468,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг, ,
Хариуцагч “Монос констракшн” ХХК-ийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч гаас 473,400,000 төгрөг, хариуцагч “Монос констракшн” ХХК-аас 4,794,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь “Ажнайшарга” ХХК-ийн тэмдгийг ашиглан тус компанийн захирал Б.Энхтүвшингийн гарын үсгийг дуурайлган зурж, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсныг хожим мэдсэн. Тус гэрээнд “Ажнайшарга” ХХК-ийг төлөөлж инженер гэх нэрээр гарын үсэг зурсан байх боловч гэх хүн тус компанид ажилладаггүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох үндэслэлтэй.
1.2.Дээр дурдсан гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч нар нь авч ашигласан учир хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлан авсан 473,400,000 төгрөгийг гаас, 4,794,000 төгрөгийг “Монос констркашн” ХХК-аас гаргуулна гэжээ.
2.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т нийтээр хүлээн зөвшөөрөх зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж байгаа. Үүнийг нэхэмжлэгч тодорхойлдоггүй. Ямар хууль зөрчсөн гэх үндэслэл нь байх ёстой. Иргэний хуульд өөр эрх зүйн хамгаалалт бүхий асуудал байна. Хэнээс юу нэхэмжилж байгаа, ямар эрхийг нь зөрчсөн байгаа. “Монос-Улаанбаатар” ХХК-ийн зүгээс “Ажнайшарга” ХХК-ийн ямар эрхийг зөрчсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй. Компаниудын дүрэмд хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаж, эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг учир “Ажнайшарга” ХХК-ийн тамга, захирлын гарын үсэгтэй гэрээ хүлээж аваад, гарын үсгээ зураад дансны мэдээлэл нь байгаа учраас түүнтэй холбоотой зарлагын гүйлгээнүүдийг хийсэн.
2.2.2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарах 2 удаагийн тайланг гүйцэтгэх захирал нь мэдэхгүй байх боломжгүй. 8 сарын хугацаанд дансаар нь 500,000,000 төгрөг эргэлдэж байхад түүнийг мэдэхгүй хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гэж байхгүй. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрсдөө мэдээлэх үүрэгтэй буюу гэрээний хүчин төгөлдөр асуудал биш өөр асуудал болох ёстой байсан. Гэтэл “Монос-Улаанбаатар” ХХК-ийг эрхийг нь зөрчсөн, энэ гэрээг хийх ёсгүй байсан, манай компанийн дансаар мэдээгүй байхад 500,000,000 төгрөг авч үрсэн гэх байдлаар хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
3.Хариуцагч “Монос констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1.“Монос-Улаанбаатар” ХХК, “Ажнайшарга” ХХК нарын хооронд 521,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Байгуулагдсан гэрээний дагуу манай “Монос констракшн” ХХК нь “Ажнайшарга” ХХК-аас гүйцэтгэж байгаа ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх гэрээ, түүнд заагдсан төлбөрийг шилжүүлэхээр орж ирж авсан байгаа. Эднийх манайхаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрээ байгуулагдсан, авсан ажил яваад байсан. Өөрсдөө ажилласан. Дараа нь гэрээ яахаараа ийм болж байгаа юм бэ гэдэг дээр би зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-ийн үүсгэн байгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оноос эхлэн хамтран ажилласан. Хамтран ажиллах хугацаанд би “Ажнайшарга” ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын болон санхүүгийн тайланг гаргаж, тендерийн баримт бичиг боловсруулах, гэрээ байгуулах, гүйцэтгэлийн баримт бичиг боловсруулах, мөнгө санхүүжилт олох зэрэг үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хүрээндээ зөвшилцсөний үндсэн дээр 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, би гэрээнд гарын үсэг зурж, Б.Энхтүвшингийн дүү тамга даруулсан. “Ажнайшарга” ХХК-ийн гүйцэтгэж байсан ажлуудын гэрээнд орлож гарын үсэг зурах тохиолдол их байсан.
4.2.Мөн тамга дарахаар ирэхэд нь “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зуруулсан.
4.3.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-нд автоматикийн мэргэжлийн инженер байхгүй байсан тул нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан гэжээ.
5.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
5.1.Би “Ажнайшарга” ХХК-нд ажилладаггүй. “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-ний талаар огт мэдэхгүй, уг гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Иймд уг хэрэгт намайг татан оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.
6.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК нь нэхэмжлэгч компанид холбогдуулж 468,900,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, санхүүжилтыг цаг тухай бүрд нь олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ хожимдуулсан. Үүргээ гүйцэтгэх талаар албан бичиг, шаардлага хүрүүлж байсан. Өөрөөр хэлбэл үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаагаар хангаж байсан. Гэтэл “Ажнайшарга” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт шилжүүлсэн 468,900,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан байх боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
8.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Ажнайшарга” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Ажнайшарга” ХХК-ийн 2020-2023 онд олгосон цалингийн хүснэгт, итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банк дахь “Ажнайшарга” ХХК-ийн эзэмшлийн 427016162 дугаар дансны хуулга,
Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-аас хавтаст хэрэгт итгэмжлэл, “Монос-Улаанбаатар” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-ийн зүгээс “Монос-Улаанбаатар” ХХК-аас 260,500,000 төгрөг шаардсан 2020 оны 10 дугаар сарын 08, 208,000,000 төгрөг шаардсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий нэхэмжлэхийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-нд хаягласан “Монос-Улаанбаатар” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 662 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Монос-Улаанбаатар” ХХК-нд хаягласан “Ажнайшарга” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт гаргах нь” гэх 21/12281 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-нд хаягласан “Монос групп” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Гэрээ хэрэгжүүлэх тухай” 82 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-нд хаягласан “Монос-Улаанбаатар” ХХК-ийн “Гэрээний үүрэг биелүүлэх тухай” 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/15, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/165, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/314 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Монос-Улаанбаатар” ХХК-нд хаягласан “Ажнайшарга” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах нь” гэх 29 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Ажнайшарга” ХХК-ийн гаргасан чанарын баталгаа гэх баримтын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх тухай “Ажнайшарга” ХХК-ийн тамга бүхий баримтын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК нарт хаягласан “Монос-Улаанбаатар” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гэрээнд орох өөрчлөлт ирүүлэх тухай” 295 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-ийн 260,500,000 төгрөг, 70,000,000 төгрөг, 138,400,000 төгрөгийн төлбөрийн баримт, “Ажнайшарга” ХХК нарт хаягласан “Монос-Улаанбаатар” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх нь” гэх 1/806 дугаар албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК-аас д олгосон 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн огноо бүхий итгэмжлэлийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ажнайшарга” ХХК руу 138,400,000 төгрөг, 100,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг, 160,500,000 төгрөг шилжүүлсэн баримтын Голомт банкны теллерийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банк дахь “Ажнайшарга” ХХК-ийн эзэмшлийн 427016162 дугаар дансны хуулга,
Хариуцагч гаас хавтаст хэрэгт хариу тайлбар,
Хариуцагч “Монос констракшн” ХХК-аас хавтаст хэрэгт хариу тайлбар, “Монос констракшн” ХХК-ийн 4,794,000 төгрөг, 4,500,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн MCN-20/05 дугаар “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-ний эх хувь, “Монос-Улаанбаатар” ХХК болон “Ажнайшарга” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний эх хувийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр “Монос констракшн” ХХК-аас “Монос-Улаанбаатар” ХХК болон “Ажнайшарга” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”, “Монос-Улаанбаатар” ХХК болон “Ажнайшарга” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хийгдээгүй ажлын жагсаалтыг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч гаас 473,400,000 төгрөг, хариуцагч “Монос констракшн” ХХК-аас 4,794,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нь “Ажнайшарга” ХХК-ийн захирал Б.Энхтүвшингийн гарын үсгийг дуурайлган зурж “Монос-Улаанбаатар” ХХК болон “Монос констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан байх тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу авсан 473,400,000 төгрөгийг гаас, 4,794,000 төгрөгийг “Монос констракшн” ХХК-аас тус тус гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу гэрээ нь ямар хууль зөрчсөн, “Монос-Улаанбаатар” ХХК-ийн зүгээс “Ажнайшарга” ХХК-ийн ямар эрхийг зөрчсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй. Компаниудын дүрэмд хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаж, эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг учир “Ажнайшарга” ХХК-ийн тамга, захирлын гарын үсэгтэй гэрээ хүлээж аваад, гарын үсгээ зураад дансны мэдээлэл нь байгаа учраас түүнтэй холбоотой зарлагын гүйлгээнүүдийг хийсэн. Нэхэмжлэгч компанийн захирлын хувьд компанийх нь дансанд 500,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж байхад мэдэхгүй байх боломжгүй буюу гийн үйлдлийг мэдэж байсан гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч “Монос констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ манай компани нь байгуулсан гэрээндээ хяналт тавьсан. Мөнгө орж, гарч байсныг мэдэж байсан. Тэд нар хамгийн гол нь орсон мөнгөөрөө буцаагаад нэмэгдсэн өртгийн албан татвараа төлдөг байсан. Түүнийгээ улсын бүртгэлд, тайлан бүртгэлд оруулдаг байсан гэх мэдээлэл нь яваад байгаа. Гэнэт өнөөдөр орж ирээд, маргааш өглөө ярьж байгаа асуудал биш. Тодорхой хэмжээгээр энэ компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар, тайлан, татваруудаа гаргаад улсад мэдээлээд л яваад байгаа гэжээ.
5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанийн захирал зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд би гарын үсэг зурж, Б.Энхтүвшингийн дүү Б.Энхтайван тамга дарсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд нь хэд хэдэн гэрээнд ийм байдлаар гарын үсэг зурж байгуулж байсан гэж тайлбарлаж байна.
6.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ уг гэрээнүүдийн талаар огт мэдэхгүй, гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч компанид ажилладаггүй. Надад хамааралгүй асуудал гэж тайлбарлаж байна.
7.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 468,900,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй учир, гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 468,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
8.Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана…” гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
9.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэг талаас агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат систем, автоматжуулалтын системийн ажил гүйцэтгэх, нөгөө талаас уг ажлын хөлс 521,000,000 төгрөг төлөх гол нөхцөл бүхий 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээний “батлав” хэсэгт “Ажнайшарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин гэх нэрээр, гэрээ байгуулсан хэсэгт “Ажнайшарга” ХХК-ийн инженер гэх нэрээр тус тус гарын үсэг зурагдсан, компанийн тамга дарагдсан. (хавтаст хэргийн 177-182 дахь тал)
9.2.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэг талаас агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат систем, автоматжуулалтын системийн ажлыг гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, нөгөө талаас уг ажлын хөлсийг төлөх гол нөхцөл бүхий MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар” ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын “Нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын систем”-ийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээний “батлав” хэсэгт “Ажнайшарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин гэх нэрээр, гэрээ байгуулсан хэсэгт “Ажнайшарга” ХХК-ийн инженер гэх нэрээр тус тус гарын үсэг зурагдсан, компанийн тамга дарагдсан. (Хавтаст хэргийн 174-176 дахь тал)
9.3.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-аас нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-нд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 160,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 138,400,000 төгрөг, нийт 468,900,000 төгрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 186-189 дэх тал)
9.4.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар” ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын “Нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын систем”-ийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-нд тухайн үед нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энхтүвшин болон хариуцагч нар гарын үсэг зураагүй.
9.5.2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20/46 дугаар гэрэээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг баримтад хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж өөрийн гарын үсгийг зурсан. (хавтаст хэргийн 136 дахь тал)
9.6.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаар албан бичгээр гэрээний дундын санхүүжилт 40% болох 208,400,000 төгрөгийг шилжүүлэх тухай хүсэлт илгээсэн. (хавтаст хэргийн 91 дэх тал)
9.7.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 260,500,000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 70,000,000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт үйлдсэн. (хавтаст хэргийн 98-99 дэх тал)
10.Нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20/46 дугаартай гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн MCN-20/05 дугаартай гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11.Зохигч талуудын хувьд гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаантай буюу гэрээнд нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэх агуулгаар маргаж байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж тус тус зааснаар гэрээ байгуулах хүсэл зоригийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргасан эсэх талаар дүгнэх шаардлагатай байна.
11.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, зохигч талуудын тайлбарыг харьцуулан үзнэ.
11.2.Хариуцагч гийн хувьд шүүхэд гаргасан “…гэрээнд би гарын үсэг зурсан…, урьд нь Ажнай шарга ХХК-н гүйцэтгэж байсан ажлуудын гэрээн дээр орлож гарын үсэг зурах явдал их байсан…, зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж, дуудаж тамга дарсан” гэх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий 20/46, MCN-20/05 дугаар гэрээнд нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-ийн тамга дарагдсан, 20/46 болон MCN-20/05 дугаар гэрээнүүдийн “батлав” хэсэг дэх Б.Энхтүвшингийн гарын үсгийн хэв энгийн нүдээр харагдах байдлын хувьд зөрүүтэй, нэхэмжлэгч компанийн зүгээс “...Б.Энхтүвшингийн гарын үсгийг дуурайлган зурсан...” гэж тайлбарлаж байгааг харьцуулан үзвэл хариуцагч гийн “...гэрээнд би гарын үсэг зурсан..., 20/05 гэрээнд Б.Энхтайванаар гарын үсэг зуруулсан...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
11.3.Иймд дээр дурдсан маргаан бүхий 2 гэрээнд нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Энхтүвшин гарын үсэг зураагүй, түүний өмнөөс гарын үсэг зурж, “...орлож гарын үсэг зурах явдал их байсан…” гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан эсэх талаар дүгнэх шаардлагатай.
11.4.Хариуцагч нь “…орлож гарын зурах явдал их байсан…” гэж тайлбарласныг, “Ажнайшарга” ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээний төлбөр шаардсан албан бичиг илгээж байсан, уг албан бичиг дэх Б.Энхтайваны гарын үсгийг нэхэмжлэгч нь баримтаар няцаагаагүй, гэрээний дагуу 4 удаагийн гүйлгээгээр нийт 468,900,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хүлээж авч, эхний 260,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэнээс 1 хоногийн дараа “Төмөртхос бэрс” ХХК руу уг мөнгөн дүнг шилжүүлсэн, эд ажлын хөлс шилжүүлсэн, д ажлын хөлс шилжүүлсэн, нийгмийн даатгал төлсөн зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч гийн “…Б.Энхтүвшинг орлож гарын үсэг зурдаг байсан…, Б.Энхтүвшин гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөн би гарын үсэг зурсан…, нь өмнө хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байсан…” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
11.5.Иймд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч д өөрийн нэрийн өмнөөс хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК болон “Монос констракшн” ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрхийг олгосон байжээ гэж үзлээ.
12.Нэгэнт төлөөлөх эрх бүхий этгээдийн зүгээс хариуцагч компаниудтай гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “…зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.
13.Дээр дурдсанаар нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК болон хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.
13.1.Хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч компанийг дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж тодорхойлж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч компанийн хувьд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж шүүхэд хандсан байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
13.2.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК нь 20/46 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 468,900,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
14.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарт холбогдох “Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч гаас 473,400,000 төгрөг, хариуцагч “Монос констракшн” ХХК-аас 4,794,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч компаниас 468,900,000 төгрөг гаргуулж, хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 5,543,206 төгрөг, хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн төлсөн 2,502,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч компаниас 2,502,450 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-нд олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК, “Монос констракшн” ХХК, болон нарт холбогдох Ажнайшарга” ХХК болон “Монос-Улаанбаатар” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 20/46 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажнайшарга” ХХК болон “Монос констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан MCN-20/05 дугаартай “Монос-Улаанбаатар ХХК-ийн төрөлжсөн агуулахын барилгын нунтаг бодисоор гал унтраах автомат, автоматжуулалтын системийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч гаас 473,400,000 төгрөг, хариуцагч “Монос констракшн” ХХК-аас 4,794,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-аас 468,900,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-ийн урьдчилан төлсөн 5,543,206 төгрөг, хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-ийн урьдчилан төлсөн 2,502,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ажнайшарга” ХХК-аас 2,502,450 төгрөгийг гаргуулж хариуцагч “Монос-Улаанбаатар” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД