| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00699/И |
| Дугаар | 103/ШШ2025/00610 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00610
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00610 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, өөрийн төв байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод
оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.180.198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* овогтой Энхчимэг /РД:00/ нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ/R460000878 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагчийн ЗГ/R460000878 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул үндсэн зээлэнд 9.117.672,82 төгрөг, зээлийн хүүнд 1.044.770,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.755,09 төгрөг, нийт 10.180.198,23 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Энхчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой Энхчимэг миний бие Голомт банкны нэхэмжилж байгаа 10.180.198,23 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.180.198,23 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын Энхчимэг холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.180.198,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Энхчимэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.833 төгрөгөөс 88.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 88.916 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 88.916 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО