| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00696/И |
| Дугаар | 103/ШШ2025/00611 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00611
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00611 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сентрал тауэрын 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хэрлэнгийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.298.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* Батчулуун нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ2024050117916 тоот гэрээний дагуу Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утсыг нийт 3.678.000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул 2.298.290,55 төгрөгийг хариуцагч Эрдэнэжаргал******* гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.298.290,55 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 558.290,55 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцэв гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Батчулуунд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.298.290 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Э.Батчулуун нь нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 580.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 558.290,55 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.723 төгрөгөөс 25.861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25.861 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.Батчулуунаас 25.861 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО