Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00612

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00612

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27.077.839,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн *******ын Чойжамц Хас банктай 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1290101456 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч *******ын Чойжамцын Хас банк дахь  дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлэн зээл олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3.304.203,59 төгрөг, зээлийн хүүд 1.491.516,34 төгрөг, нийт 4.796.507,74 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1290101456 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 41 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 26.695.796,41 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх хүү 364.259,53 төгрөг, нэмэгдүүлэн хүү 2283.15 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт төгрөгийг 27.077.839,09 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Чойжамц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Чойжамц миний бие Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн 27.077.839,09 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чойжамц нь 27.077.839 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27.077.839,09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Чойжамц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.339 төгрөгөөс 146.669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 146.669 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 146.669 төгрөгийг тус тус гаргуулж, Хас банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО