Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00613

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00613

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Их гүний 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.368.141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: *******ы ******* нь Хас банктай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1290097254 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 08 дугаар сарын 02-ний өдөр зээлдэгч *******ы *******ын Хас банк дахь , дансанд 7.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд төлөгдөөгүй нийт 5.382.641,38 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн 5.368.141 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.368.141 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ы *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.368.141 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.072 төгрөгөөс 50.536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50.536 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******аас 50.536 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО