2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06904

 

 

 

 

 

 

 

 

 

2025  08  18  191/ШШ2025/06904

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,, тоотод байрлах, ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/08 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг шуудангаар ирүүлж танилцуулсан болно. *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/08 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.3, 10.4.3, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ирээгүй ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Гүйцэтгэх захирал *******д миний бие жирэмсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд ажлын цагийг богиносгох хүсэлт гаргасан болно. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гүйцэтгэх захирал ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгдсэн байх тул ажлаас халах тушаалаа авах талаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нягтлан бодогч )-д хандахад Гүйцэтгэх захирал ажлаа эхлээд хүлээлгэж өг дараа нь тушаал өгөх талаар хэлсэн болно.

Тухайн үед тушаал гараагүй, ажил олгогчийн дээрх хууль бус үйлдлээс болж жирэмсний хүндрэл үүсэж, сэтгэл санааны хямралд орж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өвдөж, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үүрээр сэтгэл санааны хямралаас үүдэн ураг зулбасан болно. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаагаар өвчтэй байсан. Иймд ажил тасалсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаар 03 тэмдэглэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасан Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, талууд тохиролцоогүй тул шүүхэд хандахаар заасан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, дуусгавар болсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажлаас үндэслэлгүй халагдсан. Өөрөөр хэлбэл, миний бие ажил таслаагүй, өвчтэй байсан. Хүн өвчтэй байвал байгууллагаас чөлөө авахгүй, эмнэлгээс эмнэлгийн магадлагаагаар чөлөө авах хуулийн зохицуулалттай. Хүчин төгөлдөр акттай байх үед ажлаас халсан. Мөн тушаал нь өөрөө 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарахдаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил тасалсан гэж үндэслэсэн нь хуульд нийцэхгүй. Эдгээр үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж буй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёр туйлын ойлгомжтой байгаа болно. Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 31 сар, 16 хоног байна. Хөдөлмөрийн гэрээн дээр ажил олгогч 2,000,000 төгрөгийн цалинтай хүний нийгмийн даатгалыг 700,000 төгрөгөөр төлж байгаа нь хууль бус. Ажилгүй байсан хугацааны цалинг 2,000,000 төгрөг буюу хөдөлмөрийн гэрээн дээрх цалингаар бодсон. Иймээс нийт ажилгүй байсан хугацааны олговор 63,488,372 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ын 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь 2013 онд үүсгэн байгуулагдсан боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон хүнийг ажлын байраар хангаж ирсэн бөгөөд ажил олгогчийн санаачлагаар нэг ч хүнийг ажлаас нь халж байгаагүй бөгөөд энэ тохиолдол анхны удаа гарч байгаа билээ. Иргэн ******* манай компанид анх Герман Улс руу явах хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх үндсэн чиг үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 24-нд ажилд орж 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсон шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн бөгөөд *******той 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн *******ын санал гаргасны дагуу нэмэлт урамшуулал, орлого олох үүднээс контрактын гэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж уг гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Ажилд орсон эхний жил хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харин 2022 оноос хариуцсан ажилдаа хайнга хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгварыг биелүүлэхгүй, харилцагч нарт худал мэдээлэл өгснөөс үүдэн харилцагч болон байгууллагад их хэмжээний хохирол үүссэн мөн хамт ажилладаг хүмүүстэйгээ ёс зүйгүй үйлдэл гаргаж хэрүүл, маргаан байгууллага дээр гаргаж байсан учир энэ байдлаа засаж ажиллахыг захирал *******гийн зүгээс удаа дараа хэлж байсан боловч энэ алдаагаа засаагүй бөгөөд сүүлдээ ажилдаа ирэхгүй 7 хоног ажлаа тасалсан тул гэрээнд заасан эрх хэмжээний дагуу ажлаас халах тушаал гаргасан болно. ******* нь 2022 оны 07, 08 дугаар сараас эхлэн хариуцсан ажилдаа хайнга хандаж үйлчлүүлэгчид буруу ташаа мэдээлэл өгөх, үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох, хэрүүл маргаан гаргах, хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаа хандлага гаргах болсон. ******* нь манай байгууллагын 2022 оны 08 сард Герман Улс руу сургалтаар явах болсон , гэх 2 хүүхдэд дутуу, буруу мэдээлэл зөвлөгөө өгсний улмаас дээрх 2 хүүхэд болон гэр бүлд нь их хэмжээний хохирол учирсан бөгөөд тус хохирлыг тухайн 2 хүүхдийн ар гэр манай байгууллагаас нэхэмжилсэн. Тус хохирлыг манай байгууллага тухайн 2 хүүхдийн эцэг эхтэй олон удаа уулзаж харилцсаны үр дүнд байгууллага барагдуулсан. Энэ 2 хүүхдийн хохиролд байгууллага 5.9 сая гаран төгрөг өгсөн. Мөн тухайн 2 хүүхдийн баримт бичиг болон үнэн зөв мэдээлэл өгснийхөө хариуд ******* байгууллагаас 3.1 сая гаран төгрөгийн урамшууллыг авсан. Ингээд манай байгууллага *******ын буруутай үйл ажиллагааны улмаас 9 сая гаран төгрөгөөр хохирохоос гадна байгууллагын нэр хүнд бизнесийн нэр хүндээ алдсан харамсалтай явдал болсон. Манай үндсэн үйл ажиллагаа бол харилцагч иргэдийн итгэл дээр тулгуурлаж явагддаг бөгөөд энэхүү бизнесийн нэр хүндээ алдсанаас үүдэн гарах хохирол, гэм хорыг үнэлж баршгүй юм. Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-нд байгууллагын ажилчдаас судалгаа авахад ******* нь харилцаа хандлага ёс зүйн хувьд зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Мөн байгууллагын удирдлагаас 2022 оны 10 дугаар сарын 03-нд өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй. Энэ мэтчилэн олон удаа алдаа дутагдал гаргаж байсан. Энэ талаар *******т захирал *******гийн зүгээс амаар удаа дараа сануулга өгч байсан. Ажлаас халсан тушаалын хувьд хууль зүйн үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан бөгөөд ******* болон компани хооронд байгуулсан гэрээний 10.4.3 дах хэсэгт заасны дагуу ажлаа 2 болон түүнээс дээш өдөр тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар талууд харилцан тохиролцсон. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул гэрээг цуцалсан болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гээд эмнэлгийн магадлагааг шүүхэд хавсаргаж өгсөн байна.

Гэтэл болсон бодит үйл явдал бол 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******той уулзаж, тухайн үед нэхэмжлэгчийг алдаа дутагдал гаргаж байна, зан харилцааны асуудал байна, үүнийгээ засахгүй бол Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна шүү гэхэд тэгвэл намайг халах тушаалаа гаргахгүй юу гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой өөрийн гэх бүх зүйлээ аваад явсан байсан. Ингээд тэр өдрөөс хойш ажлаа орхиж 7 хоног ажлаа тасалсан. Манайх байгууллагаараа 12 дугаар сарын 25-ны өдөр нь зул сар тэмдэглэж байтал ******* энд ажилагчаар сууж буй залуутай хамт орж ирээд намайг сүрдүүлж, би зулбачихсан гэж орж ирээд байгууллагын тавилга эвдсэн. Жирэмсэн хүн ураг зулбах эрүүл мэндийн олон шалтгаан байхыг үгүйсгэхгүй. *******ын нэхэмжлэлд дурдсанчлан үнэхээр өвчтэй байсан бол хамгийн эхлээд ажил олгогчдоо энэ талаар хэлж эмнэлэгийн магадлагааг олгогчид өгөхөөр Хөдөлмөрийн дотоод журамд заасан байгаа. Гэтэл өвчтэй талаараа хэлээгүй, эмчийн магадлагаа өгөөгүй ажлаа 7 хоног тасалсан, ажилдаа ирэхгүй байгаа ажилтанаа байгууллага яах бэ. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр арга байхгүй. Тэгээд ажлаас халсан тушаалаа аваад шүүхэд хандах болсон гэнэт өвчтэй байсан гээд эмчийн магадлагаа гаргаж байгааг гайхаж байна. Тухайн эмчийн магадлагааны талаар эргэлзээтэй асуудал байгаа бөгөөд сайтар шалгуулж, үнэн зөв эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчтэй урамшуулалт хөлсийг 2 сая төгрөгөөр тохирч, контрактын гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийн үндсэн цалинг 700,000 төгрөг байхаар талууд тохирч гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

3.Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, 2022.12.27-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 9х/, хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 10-13х/, котракт /хх-ийн 14-15х/, эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 16х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 17х/, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18х/, шуудангийн баримт /хх-ийн 19х/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл /хх-ийн 22-3х/, 2023.01.27-ны өдрийн №03 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргааныг зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-ийн 24-25х/, эмнэлэгийн баримтууд /хх-ийн 224-229х/ гэх баримтууд,

 

Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36х/, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 37-49х/, *******ын 2022 оны 12 дугаар сарын цагийн бүртгэл /хх-ийн 50х/, Эй Би Си ворлд ХХК-ийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 51х/, ажлын бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 64-67х/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 69-70х/, Эй Би Си ворлд ХХК-ийн захирлын 2021.09.30-ны өдрийн №21/19 дугаар Цалинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-ийн 146х/, мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 147х/, мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 148х/, *******-ийн ажилчдын цалингийн хуулга /хх-ийн 149х/, *******той хийсэн төлбөр тооцооны гэрээний урамшуулал /хх-ийн 150х/ гэх баримтууд,

 

Шүүхийн журмаар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023.10.24-ний өдрийн 2064 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 98,99х/, гэрчээр ,, нараас авсан мэдүүлэг /хх-ийн 112-123х/, 2024.02.08-ны өдрийн 181/ШЗ2024/03205 дугаар захирамжид заасны дагуу явагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 130-135х/, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2024.07.08-ны өдрийн 03/1397 дугаар албан бичиг /хх-ийн 167х/, 2024.09.12-ны өдрийн 181/ШЗ2024/17045 дугаар захирамжид заасны дагуу явагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 172-175х/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025.02.27-ны өдрийн 03/488 дугаар албан бичиг /хх-ийн 190-191х/, Голомт банк ХК-ийн 2025.06.17-ны өдрийн 14/хх/03-2289 дугаар албан бичиг /хх-ийн 203-215х/, Хас банк ХК-ийн 2025.06.06-ны өдрийн 5г/6385 дугаар балан бичиг /хх-ийн 216, 217х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч намайг өвчний акттай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд миний бие тухайн үед жирэмсний хүндрэл үүссэн байснаас эрүүл мэндийн шалтгаантайгаар чөлөө авсан байсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргахдаа тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны огноолж гаргасан нь өөрөө хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байх тул нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 63,488,372 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хайнга хандах, алдаа дутагдал гаргах, байгууллагын уур амьсгалыг муутгаж, хамт олонтойгоо таарч тохирохгүй байсан тул энэ талаар нь захирлын зүгээс уулзаж, алдаа дутагдлаа залруулахыг шаардахад уурлаж, үүрэгт ажлаа орхиж явсан. Ингээд ажилдаа ирэлгүй олон хонож, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эрүүл мэндийн шалтгаантай байсан бол энэ талаараа удирдлагадаа хэлэх, мөн өвчний акттай байсан бол түүнийгээ байгууллага руу хүргүүлэх шаардлагатай байсан. Ингэж өвчтэй байгаа талаараа мэдэгдсэн, акт хүлээлгэж өгсөн зүйлгүй учир хөдөлмөрийн харилцааг хуульд зааснаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд нэхэмжлэгч ******* маргаан бүхий цаг хугацаанд өвчтэй байсан эсэхэд, нэхэмжлэгч эмнэлгийн магадлагааг хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэхэд болон нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхэд, нэхэмжлэгчийн сарын цалингийн хэмжээ 2,000,000 төгрөг болон 700,000 төгрөгийн аль нь болох гэх асуудлуудаар маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаарр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Талууд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 02/21 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч *******ыг тус компанийн Боловсролын зөвлөхийн ажил, албан тушаалд сарын цалинг хоёр сая төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. Мөн талууд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, тус өдрөө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийг байгуулсан бөгөөд зохигчид эдгээр гэрээг байгуулж, гэрээний гол нөхцөлүүдээ тохирсон байгаагаас дүгнэхэд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

-       Мөн зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Гэрээний 1.2.3-т заасан үндсэн цалинг 2021 оны 10 дугаар сараас эхлэн 2,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийг 700,000 төгрөгөөс тооцно. Үүнтэй холбоотой хагас цагаар ажиллах тушаал гаргуулахаар тохиролцов. Урамшуулал цалинг 2021 оны 10 дугаар сараас эхлэн зуучлалын 3 буюу түүнээс дээш гэрээ хийсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувийг 100 хувь олгоно, 3-с доош гэрээ хийсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувийн 70 хувиар тооцож тухайн сарын 5-ны цалин дээр олгоно гэж, мөн талуудын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан контрактын гэрээний 4.1-т *******ын сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг байх ба хагас сар тутам тэнцүү хэмжээгээр хуваан авна гэж тус тус зааж, талуудын тохирсноор нэхэмжлэгчийн үндсэн цалинг 2,000,000 төгрөг байхаар, урамшуулалт цалинг бусадтай гэрээ байгуулах тухай бүрт заасан дүнгээр олгож байхаар нэхэмжлэгч, хариуцагч нар тохирсон болох нь тогтоогдож байна. Иймээс хариуцагчийн урамшуулалт цалин нь үндсэн цалинтайгаа нийлээд 2,000,000 төгрөг олгодог байсан, үндсэн цалин нь 700,000 төгрөг байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

-       Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч *******ын цалин 700,000 төгрөг байхаар харагдаж байгаа боловч талуудын хоорондын тохиролцоогоор сарын үндсэн цалингаа 2,000,000 төгрөг байхаар, урамшуулалт цалинг тухай бүрт тооцож явахаар, харин нийгмийн даатгалын шимтгэлийг 700,000 төгрөгөөр тооцох зорилгоор тохиролцож, энэ байдлаар цалингаа олгож ирсэн болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

-       Чингэлтэй дүүргийнны Энэрэнгүй үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаагаар овогтой , 43 настай, ажлын газар ABC world institute, ажил мэргэжил ахлах боловсролын зөвлөх, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав. Үндсэн онош 7-8 нед гэсэн магадлагааг хүний их эмч гарын үсэг, тамгатайгаар олгожээ. Хариуцагч тал тухайн актыг хүчинтэй эсэхэд маргадаг бөгөөд актыг олгосон талаар и монголиа цахим сайтад хадгалагдсан эсэхэд шүүхийн журмаар үзлэг хийлгэж, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэгээр *******ын өөрийн гар утаснаас И Монголиа цахим сайтруу нэвтэрч, эрүүл мэндийн лавлагаа, тодорхойлолт хэсэгт ороход таны мэдээллэл бүртгэлтгүй байгаа талаар үзлэг хийж бэхжүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон эмнэлгийн магадлагаа цахимд бүртгэлгүй байгаа талаар үзлэгт баталгаажуулсан. Цахимд өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан лавлагааг бүртгээгүй байх нь цаасаар гаргуулж авсан эрүүл мэндийн лавлагааг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн акт нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл актаар ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь тогтоогдож байна.

 

-       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчгаас Ураг зулбасныг танай байгууллагаас болсон гэж үздэг. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ гэж асуухад гэрч ураг зулбасныг мэднэ. Хүний эмзэг сэдэв учраас мэдэхгүй байна. Зөвлөх , нарын чат, яриаг сонсохоор залуу ээж байсан. Эмч дээр очих шалтгаан хэрэгтэй байгаа талаар ярьж байсан. ын хүүхэд хожуу жирэмслэлт учраас байнга эмчийн хяналтанд байх хэрэгтэй талаар ярьж байсан гэх мэдүүлэг болон Мон медикал эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 05, 23-ны өдрийн шинжилгээний бичгүүд, 2022 оны 12 дугаар сарын 04, 20-ны өдрийн Orion эмэгтэйчүүдийн эмнэлгийн эхо зураг, яаралтай тусламжийн хуудас зэргээр нэхэмжлэгч ******* нь жирэмсэн байсан бөгөөд хүндрэл үүсч, ураг зулбасан болох нь тогтоогдож байна.

 

-       Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагад нягтлан бодогчийн ажилтай,, Маркетингийн менежер ажилтай нарыг гэрчээр асуусан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актыг мэйлээр явуулсан удаа байгаа юу гэж асуухад гэрч чатаар эмчийн магадлагааг явуулж байсан. Хэзээ явуулсан талаар санахгүй байна. Эргээд үзэх юм бол байгаа байх гэж хариулсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс хийсэн гэрчийн фэйсбүүк чатад хийсэн үзлэгээр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээст 12 сарын 21-ээс 1 сарын 02 дуустал өвчтэй буюу ажиллах чадваргүй байсан эмнэлгийн магадлагаа шуудангаар явуулсан байгаа. Үлдэгдэл цалингаа бодохдоо эмнэлгийн магадлагааг тооцож оруулаарай гэж бичиж, эмнэлгийн магадлагааг хуулж, энэ хуудсаар лист боддоггүй шүү гэж харилцан бичжээ. Эмнэлгийн магадлагааг нэхэмжлэгч нь шууданд хийсэн гэж мэдэгдсэн, өвчтэй буюу хүндрэлтэй жирэмсэн байгаа талаараа захирал болон байгууллагын ажилтнуудад мэдэгдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажил тасалж, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

 

-       *******ын 2022 оны 12 дугаар сарын цагийн бүртгэлээр 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ирсэн, явсан бүртгэл байхгүй байгаа бөгөөд талууд үүнд маргадаггүй.

 

6.    *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 17.10-т Хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгагдсан, түүнчлэн энэхүү журамд заасан дараах тохиолдлыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж шууд компанийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна: 17.10.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн, энэхүү журмын 12.3, 12.4-т заасан албан тушаал хадгалагдах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор ажилдаа ирээгүй гэж зааснаар нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу жирэмсний хүндрэлтэй байсны улмаас эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан болох нь, энэ талаараа байгууллагын холбогдох ажилтанд мэдэгдэж, эмнэлгийн магадлагааг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

 

7.    Мөн түүнчлэн, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 17.4-т Компани хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 17.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байтал нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авах болсон талаар мэдэгдээгүй, энэ талаар нэхэмжлэгчээс тайлбар аваагүй зэрэг дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч *******ын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8.    Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэсний дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тодорхойлоход 2022 оны 10 дугаар сараас 12 дугаар саруудад тус бүр 2,000,000 төгрөг гэж, нэг сарын дундаж цалинг 2,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ажилгүй байсан хугацааны олговорт нийт 63,488,372 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9.    Нэхэмжлэгч нь хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг баримтаар өгсөн байх бөгөөд тус тэмдэглэлд нэхэмжлэгчийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг шуудангаар хүлээн авсан гэж тэмдэглэсэн, мөн нэхэмжлэгч ийнхүү тайлбарладаг, энэ тайлбартай нь хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгчийг тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай тэмдэглэлийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна. Иймээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******-ийн Боловсролын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 63,488,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 475,391 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ